Дэлхийн цэргийн спортын наадмаас Э.Даваанасан хүрэл медаль хүртжээ

Н.Алтанцэцэг / Спорт

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.

Чөлөөт бөхийн төрөлд 42 орны 167 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Харин тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан хүрэл медалийн эзэн хүртсэн байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:23

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.