Увс, Говь-Алтай, Завхан аймгийн 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлажээ

Aдмин / Орон нутаг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл 2016-2019 онд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Тус төслийн үр дүнг өчигдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд танилцууллаа.

image

2016 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд:

  • Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах,
  • Дотуур байранд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх,
  • Дотуур байрны сургалт, хүмүүжил, хүнсний хангамжийн чанар, стандартыг боловсронгуй болгох,
  • Салбарын төсөв санхүүгийн орчныг боловсронгуй болгох,
  • Хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.
  • Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ерөнхий боловсролын 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлаж, тус аймгуудын 20 ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичиг, гал тогооны тоног төхөөрөмж, хүүхэд хөгжлийн төвийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хөгжим тоглоом, хяналтын камерын иж бүрдлийг нийлүүлсэн байна.

Мөн дотуур байрны багш, жижүүр, тогооч, эмч, нягтлан бодогч, захирал, удирдлагуудыг чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, сурагчдын сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлээд байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.