ШЕЗ: Эрүүгийн хэрэг 9.4 хувиар, захиргааны хэрэг 7.4 хувиар өссөн

Н.Алтанцэцэг / Хууль

Монгол улсын шүүхийн 2019 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өглөө.

Захиргааны болон иргэний хэргийн шийдвэрлэлтийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4756 хэрэг буюу 13.5 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээний эрх зүйн маргаан, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргаан, газрын маргаан буурсан нь голлон нөлөөлжээ. Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн 3178 иргэний хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29 хэргээр буюу 0.9 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 57 хэргээр буюу 3 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 19 хэргээр буюу 2.4 хувиар тус тус буурчээ. Харин эцэг тогтоосон хэрэг 30 хэргээр буюу 9.1 хувиар өссөн байна. Газрын маргаан 20 хэргээр буюу 8.9 хувиар, татварын маргаан 8 хэргээр буюу 16.7 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 26 хэргээр буюу 52 хувиар, тендерийн маргаан 25 хэргээр буюу 2.3 дахин, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 31 хэргээр буюу 2.4 дахин, барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан хоёр хэргээр буюу 15.4 хувиар тус тус өссөн. Харин төрийн албаны маргаан 46 хэргээр буюу 18.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 6 хэргээр буюу 12 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 2 хэргээр буюу 1.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12 хэргээр буюу 38.7 хувиар тус тус буурсан байна” гэлээ.

Анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар улиралд эрүүгийн 10098, иргэний 30501, захиргааны 1180 хэрэг нийт 41779 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэлээ. Үүнээс 11297 зөрчилд шийтгэл оногдуулан, 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч, 1443 хүний цагдан хорих хугацааг сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3798 хэргээр буюу 8.3 хувиар буурчээ. Үүнээс иргэний хэрэг 4746 хэргээр буюу 13.5 хувиар буурч, эрүүгийн хэрэг 867 хэргээр буюу 9.4 хувиар, захиргааны хэрэг 81 хэргээр буюу 7.4 хувиар тус тус өссөн байна.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2019 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

Анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар улиралд эрүүгийн 10098, иргэний 30501, захиргааны 1180, нийт 41779 зөрчилд шийтгэл оногдуулан 661 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1618 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч 1443 хүнийг цагдан хорих хугацааг сунгажээ.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ЗӨРЧИЛ: Хүнийг алах залилах, мал хулгайлах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал гэх хэргүүд өссөн үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл, улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэх гэмт хэргийн тоо буурсан байна.

ЗАЛИЛАХ, ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ӨСӨВ

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ. Тухайлбал:

Хүнийг алах гэмт хэрэг 26 хэргээр буюу 17.8 хувиар,

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 209 хэргээр буюу 5 хувиар,

Хүчиндэх гэмт хэрэг 74 хэргээр буюу 35.9 хувиар,

Хулгайлах гэмт хэрэг 56 хэргээр буюу 4.3 хувиар,

Дээрэмдэх гэмт хэрэг 59 хэргээр буюу 28.2 хувиар,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 26 хувиар

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 99 хэргээр буюу 13.7 хувиар,

Залилах гэмт хэрэг 172 хэргээр буюу 56.8 хувиар өссөн байна

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭМТ ХЭРЭГ БУУРАВ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 68 хэргээр буюу 31.8 хувиар

Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг есөн хэргээр буюу 81.8 хувиар,

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 62.5 хувиар,

Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг таван хэргээр буюу 9.3 хувиар буурсан байна.

ШҮҮХ ТОРГОХ ЯЛЫГ ТҮЛХҮҮ ОНООЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд 2019 оны гуравдугаар улирлын байдлаар шүүхээс нийт ял шийтгүүлсэн 5738 хүн, 3 хуулийн этгээдэд торгох ял, 1520 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2899 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 17.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 16.3 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 6.1 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 5738 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 5 тэрбум 103 сая 055 мянга 511 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 0.1 хувиар нэмэгджээ.

ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО ӨСӨВ

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 189 хүнээр буюу 14.9 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 129 хүнээр буюу 3.4 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 54 хүнээр буюу 24.9 хувиар тус тус өссөн байна.

ХОРИХ ЯЛ ЭДЛЭХ ДЭГЛЭМИЙГ ХҮНДРҮҮЛЭВ

Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар улиралд нийт 130 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 7 хүн буюу 5.1 хувиар буурсан бол хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 13 хүнээр буюу 2.8 дахин өссөн байна.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ШҮҮХИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 8487 өргөдлийг шийдвэрлэж, 6012 буюу 70.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2475 буюу 29.2 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд нийт 30501 хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 6012 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувьтай тэнцэж байгаа тул иргэний хэргийн шүүхийн ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:01

zochin [185.39.141.92] 2019-10-28 10:00:20

togtohsvren hvrtel deerem hiigeed baihad ... yaaj buurdiin . gemt hereg chin .. huuliin said nertei buzar nymdorj hvvteigeee niileed shahaa shaachihsan .. hahaha . tegeed bas ard tvmniig shalgana geed bgaa shvv

Зочин [202.179.31.38] 2019-10-28 07:41:29

Худлаа юуч шийдвэрлэж чадахгүй байж нэг иймэрхүү мэдээлэл хийж яахнав дээ.Тэр тэрбумаар авсан Авлигачид, Эх орноосоо урвасан,худалдаж идсэн Оюу-толгойн гэрээ,Дубайн гэрээ,Стандарт банкны болон Эрдэнэтийн,нөгөө их бондуудын,Асемийн хэргүүдээ яаснаа иргэдэд мэдээлчих хэрэгтэй өөр та нараас хүсэх зүйл ерөөсөө байхгүй,иргэдийн хүлээлтэнд хариу өгчих.ФАТФ-ийн саарал жагсаалтанд оруулж эх орон ард түмнийхээ эрх ашгийг хохироож байгаагаа ухамсарлаж өгсөн зөвлөгөөг нь яаралтай хэрэгжүүлчих.

Зочин [103.57.94.231] 2019-10-28 09:38:54

Чи дут


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.