“Төсөл хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сургалт боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт төдийгүй Монгол Улсын хэмжээнд төрийн зүгээс нилээдгүй олон төсөл, хөтөлбөрийн санал, санаачлага гаргадаг. Төслийг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхойлох, хөрөнгө оруулалт татахад түүний хөгжүүлэлт, санхүү, эдийн засгийн бүрэн тооцоолол хийгдсэн байх шаардлагатай байдаг.

Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлаг (КОТРА)-ийн “KOTRA CSR” төсөлтэй хамтран улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төслийг хөгжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын инженер, эдийн засагч нарт зориулсан “Төсөл хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сэдэвт сургалт боллоо.

image

Сургалтанд оролцогчид төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монгол Улсын Хөгжлийн банкаар хэрэгжүүлэх төслийн санхүүжилтэд лизинг ашиглах зэрэг төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийн талаар мэдлэгтэй болж, “Хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах төсөл” дээр багаар хамтран ажиллаж, бодит жишээ дээр суралцан хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хөгжүүлэх, төслийн зардал үр ашгийн тооцоо хийх чадвар эзэмшиж байна.
Мөн “Хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах төсөл”-ийн техник, технологи, стандарт болон ашиглалтын талаар БНСУ-ын “Classone CS” компанийн төлөөлөл ирж мэдээлэл өгч, туршлага солилцлоо.

Сургалтын онцлог тал нь эрүүл мэндийн салбарт хэрэгжих төслүүдийг улсын төсвөөс гадна бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар мэдлэгийг олгож, эрүүл мэндийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэхэд түлхэц болох юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.