Малчдын хонь, тэмээний ноосны урамшууллыг өнөөдрөөс олгож эхэлжээ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсынхаа дотоодын үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгож эхэлсэн байна. Урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчны тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгожээ. Малчдын мөнгийг Төрийн сангаас малчдын нэрийн дансанд шилжүүлж байгаа юм. “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай “УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан юм. Үүнээс хойш тус уг журамд гурван удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ.

ХХААХҮЯам 2019 оны есдүгээр сарын 04-нд Засгийн газраар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг шинэчлэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл (тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт), ажлын байрыг 5700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

2018 онд үндэсний 108 үйлдвэр 16,6 мянган тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11.548.691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49.625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13.0 тэрбум төгрөгийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:59

Зочин [66.181.176.99] 2019-10-29 11:20:28

Малаас хөлийн татвар авья.

Зочин [64.119.23.44] 2019-10-29 07:26:30

Улсад татвар төлдөг болмоор юм

Зочин [66.181.190.108] 2019-10-29 09:24:02

za yamar tatwar tuldug yum nerledee

joker [66.181.161.10] 2019-10-29 08:54:44

toldogshdee malchid

хх [202.55.191.205] 2019-10-29 07:14:26

нэг малчинд дунджаар 260000төгрөг олгох юм байна зөв л ажил ,


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.