Нийтийн тээврийн үйлчилгээний явуулын оношилгоо болон хяналт шалгалтын ажил эхэллээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас Нийслэлийн удирдах ажилтнуудын аравдугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэхүү ажлыг 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт нөлөөлөхгүй байдлаар хурдан шуурхай зохион байгуулна.

Тус газар нь Монгол улсын Автотээврийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор техникийн хяналтын үзлэгийг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд газрын даргын 2019 оны А/54 дүгээр “Намрын ээлжит техникийн хяналтын үзлэг зохион байгуулах тухай” тушаалаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаажмийн автобус, троллейбус, ажилчдын автобус болон таксийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 57.4 хувьтай явагдаж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [124.158.120.10] 2019-10-30 08:43:42

Автобуснууд маш бохир, угааж цэвэрлээгүй олон жилийн хур хог хирэндээ дарагдсан, асар их өвчин тарааж байгаа энэ орчныг цэгцлэх цаг хэзээ юм болдоо. Арай л дэндүү. Үүнд бас хяналт шалгалт хийж үйлчилгээний соёлыг дээшлүүлэх хэрэгтэй байна даа.

Зочин [122.201.22.14] 2019-10-30 03:50:35

avtobusnii buudal deer zogsch huleeh arga alga.arai l denduu muuhai unertei, ugaartai bn.mun suuh sandal dutagdaltai

Зочин [103.10.22.12] 2019-10-30 03:28:42

Utaa iheer hayadag niitin teevrin avtobusudig shuud zogsooh heregtei. Bas uta ih hayadag achani bolon ambartai tugeltin porterudig juramlah shaardlagatai.

Зочин [66.181.178.58] 2019-10-30 02:50:19

Техникийн үзлэг маш зөв. Доторх ариун цэвэр түүнээс дутахгүй чухал! Маш бохир заваан бна. Иймд шууд залгуулаад ариун цэврийн үзлэгээ хийнэ үү...

Зочин [202.9.42.207] 2019-10-30 01:59:40

Mash ajil. Unekheer zavaan, technikiin uzuulelt muu autobusuud uilchilj bainaa. Zatím ní yavj baikhdaa salaad unakh bii geneee l chimér anirtai baidag. Bas zorchigchiin Tilburg deer ankhaar.!!!!

Зочин [202.9.44.106] 2019-10-30 01:44:23

БОХИР ЗАВААН БАЙДЛАА ЯАХ ГЭЖ БАЙНА


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.