Ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Aдмин / Эдийн засаг

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа юм. Энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж төв банкнаас өчигдөр /2019.10.30/ ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлжээ. Саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүлсэн байна.
Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэж тус банкнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.102] 2019-11-01 01:18:05

БУУСАН НЬ ХААНА БАЙНА

Зочин [202.179.31.117] 2019-10-31 05:36:45

Даанч бууж байснаа өссөн байсан та нар ингээд байхаар бусад нь ч гэсэн авахыг бодно биз дээ. Яасан Төц банк нь байж ТӨГРӨГӨНД хайргүй байдаг?

Зочин [202.179.31.117] 2019-10-31 05:37:38

тэр бүү хэл ийм мэдээ гаргах бичихийг сарын хугацаатай хориглох хэрэгтэй байсан.

Зочин [172.58.221.1] 2019-10-31 04:01:11

Нохой долоо. Түймэр рүү шээж унтраах гэсэнтны адил даа.

Зочин [103.26.192.163] 2019-10-31 03:31:14

ингэж байж хамаг нөөцөө барах вий

зочин [122.201.31.117] 2019-10-31 01:49:25

Дуудлага худалдаа нэрээр өсгөөд байна. Ард олон айдастай доллар авах сонирхол ихсэж байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.