Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт зөвхөн төрийн өмчийн эмнэлэгт үйлчлэхээр заасан нь иргэдийн эрхийг хязгаарласан гэж үзжээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар С.Дэлгэрмаа нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хэргийг саяхан шийдвэрлэжээ. Дээрх маргаан нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй холбоотой бөгөөд Дээд шүүх нэхэмжлэлийн 3 шаардлагаас нэгийг хэрэгсэхгүй болгож, 2-ыг нь хангасан байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж, хангалгүй орхижээ.

Харин элэгний В, Д вирусэд хэрэглэгдэх нэрлэн заасан эм болон шинжилгээний зардлыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлд нэрлэн заасан тодорхой нэрийн эм болон шинжилгээ нь үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд хамаарах эсэхийг шийдээгүй, яагаад хөнгөлөх боломжгүй байгаа тухай үндэслэл бүхий хариуг өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзжээ. Шүүхээс хариуцагчид хуульд нийцүүлэн нэхэмжлэлд зааж буй эм болон шинжилгээнд үнийн хөнгөлөлт олгох эсэхийг шийдэхийг, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд нэрлэн заасан эм болон шинжилгээ нь өвчтөнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмчилгээний төрөл мөн эсэх, ялангуяа эмчилгээний өндөр үр дүнтэй, өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эм, шинжилгээг яагаад хөнгөлөх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгөхийг даалгасан байна.

Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсгийн “төрийн өмчийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн дээрх заалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй, зарим шаардлагатай оношилгоо, шинжилгээний төхөөрөмж дутуу, хэрэгцээт цаг хугацаанд шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүртээж чадахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Эрүүл мэндийн хуульд гэрээ байгуулсан л бол эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын хөнгөлөлт эдэлж авч болохоор хуульчилсан болохоос “төрийн” эмнэлгийн байгууллага гэж хязгаарлаагүй, журмын дээрх заалт нь эрүүл мэндийн даатгалаар оношилгоо, шинжилгээ хийлгэх хүсэлтэй иргэдийн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзжээ. Гэхдээ “хувийн” эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй оношилгоо, шинжилгээг хийхийн тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, гэрээ байгуулж хэрэгжих учир хариуцагч энэ талаар судалж зохих шийдвэр гаргатал шүүх журмын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.

Улсын Дээд шүүхийн тогтоолын дэлгэрэнгүйг http://supremecourt.mn/zahirgaa/view?id=2013 линкээр орж үзнэ үү.

Эх сурвалж: Улсын дээд шүүх


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:22

хх [202.55.191.205] 2019-11-01 01:59:40

эмнэлэг боловсролыг үнэгүй болго чанарыг нь сайжруул тэгвэл ядарсан ард түмэнд мөн ч их хэрэг болнодоо

zochin [124.158.95.138] 2019-10-31 06:07:00

Uisiin emnelgeer olon jil yichlyylj abragddag mortloo emch nariig hudlaa gyjirddeg shantaaj hiideg mongo nehdeg hymyys mer ser bna iim hymyysiig ner ustai ni tsagdaad byrtgyylj Daraagiin emneleg deer ochij tyibeehees ni omno Zorchliin huuliar Arga hemjee abahuulahgyi bol hysseneere gomdol gargaj yabdag bolson shyy

Зочин [202.179.31.117] 2019-10-31 04:53:44

Нэг урьдчилан сэргийлэх үзлэгээр нэг хувийн эмнэлэгт улсын даатгалаар үзүүлтэл намайг доромжлоод ямар ч чадваргүй эмч сууж байсан. тиймээс даатгалын газар тиймэрхүү гомдол гарсан эмнэлэгтэй гэрээ хийхгүй байхыг хүсье.

Зочин [202.179.31.117] 2019-10-31 04:49:18

Хувийн эмнэлгээр ч эрүүл мэндийн даатгалаар үйлчлээд эхэлбэл сайхан үйлчилгээтэй газар руу хүмүүс зугтан төрийн эмнэлэг хоосон зогсох болно. Нөгөө талаар хувийн эмнэлгийн хариуцлагыг төрийнхөнтэй адилаар шаардахгүй бол хувийнх гэдгээрээ бусдад захирагдахгүй гэсэн үүднээс жишээ нь гомдол гаргахад дүлий юм шиг огт хариу өгдөггүй хайхардаггүй уучлаарай ч байхгүй байдаг. Тиймээс хуулиар хувийнх төрийнх гэлтгүй бүгд хүн юм бичвэл заавал хариулдаг болох зохицуулалт албан ёсоор хэрэгтэй. Төрийнхөн удаж удаж 30 хоног гэдэгтээ баригддаг бол эмнэлэг "компанийхан" миний дур гэсэн байдлаар дарга нь ч хариу өгдөггүй эмч нь доромжлоод дураараа аашилдаг. Хэрэв улсын даатгал хувийнхтай гэрээ хийдэг бол хариу өгөхгүй байгаа гомдлоо тийш нь явуулж байх хэрэгтэй юм байна. Ингэснээр даатгалынхан аль эмнэлэг өвчтнөө хүндлэхгүй байгааг хэдэн гомдолд хариу өгөөгүйг нь жагсааж тийм газартай үүнийгээ үндэслэн гэрээ хийхгүй байвал зохилтой. Дээрх даатгал нь өөрсдөө журамдаа өөрчлөлт оруулж тэгж ажиллавал бага

Зочин [202.179.31.117] 2019-10-31 04:51:21

ч гэсэн тустай. Компаний хуулинд ажил хэрэг явуулахдаа хэрэглэгч ь өвчтөн өөр хэн ч байсан гомдол санал бичвэл хариулахгүй байж болно гэж заасан байдаг уу? Уг нь жирийн өдөр тутмын ажил хэрэгч дадал байх ёстой.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.