Галт тэргэнд хий дэлбэрч 70 орчим хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Пакистан улсад галт тэргэнд хүнсний зориулалттай хий дэлбэрснээс гал гарч багадаа 70 хүн амиа алдсан байна. Галт тэрэг өнөөдөр өглөө дэлбэрэх үедээ Пунжаб хотын дэргэдүүр дайран өнгөрч байжээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар 30 гаруй хүн түлэгдэж бэртсэний тэн хагас нь хүндээр шархаджээ. Ослын газарт армийн цэргүүд, нисдэг тэрэг, эмнэлгийн ажилтнууд тусламж үзүүлж байна.

Галт тэргэнд хүнсний зориулалттай, савтай хий авч явахыг хориглодог боловч зорчигчид өглөөний цайгаа бэлдэж, хоол хийхийн тулд хий авч явах тохиолдол их гардаг. Хий дэлбэрсний дараа галт тэрэгний гурван чингэлэг бүхэлдээ шатсан байна.

Карачигаас Равалпинди хот руу явж байсан галт тэргэнд амиа алдсан зорчигчдын дийлэнх нь шатаж буй чингэлгээс үсрэх гэж байгаад амь насаараа хохирчээ. Төмөр замын сайд Шейх Рашид Ахмедын хэлснээр хоол хийж байх үед асгарснаас хоёр зуух дэлбэрсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:39

Зочин [66.181.183.103] 2019-10-31 13:04:22

Хачин хачин юм түүж бичих юм

Зочин [182.160.3.81] 2019-10-31 15:30:44

Чамайг унш гэж албадаа юу.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.