Монгол улс кибер орон зайн цэрэгтэй болох нь

Ц.Анударь / Хууль

Кибер аюулгүй байдлын индексээр дэлхийн 164 орноос Монгол Улс 103 дугаарт жагссан байдаг. Монгол Улсын ОХУ-тай хамтарсан төсөл Хятадын хакеруудын бай болсон талаар “Лаборатория Касперского” компанийн тайланд дурдсан нь манай улсын мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхол, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан байдал баталгаажаагүйн илрэл юм.

Кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 103-т жагсаж байгаагын тод илрэл бол өнгөрсөн сарын 29-ний өдөр Монгол орны хэмжээнд гарсан хэрэг. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын болоод Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид Улаанбаатар дахь таван зочид буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 800 гаруй хятад иргэнийг баривчилсан. Учир нь нууцын зэрэглэлтэй, өндөр хүчин чадалтай мянга гаруй компьютер, 10 мянга гаруй гар утас ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг урт хугацааны мөрдлөгөөр илрүүлсэн байдаг. Үүний дараахан Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр дээрх асуудалтай холбогдуулан зарим асуудлыг хэлэлцсэн.

Засгийн газрын хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Кибер цэрэгтэй болгох эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгтэй

Хуулийн төсөлд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлж, бие даасан төрлийн цэргийн хэлбэрийг бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалт оруулахаар төлөвлөжээ. Дэлхийн улс орнуудын хөгжлөөс үүдэн шинээр урган гарч буй кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах шаардлага ийнхүү үүсч байна.

Манай улс бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлагад өртдөг

Мэргэжлийн байгуулагуудын гаргасан судалгаанаас харахад манай улс бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлагад өртдөг байна. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлж байна. Монгол Улс үүний нэгэн адил бэлтгэгдсэн өндөр, ур чадвар бүхий кибер цэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай.

Монгол Улс болон Төв Азийн орнууд нь дэлхийд кибер халдлагад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй орнуудын тоонд ордог бөгөөд мэдээллийн технологи улам боловсронгуй болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрэх хэрээр манай улсыг чиглэсэн кибер гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг өнгөрсөн үйл явдал тод харуулав.

Кибер цэрэг гэж юу вэ?

Кибер цэрэг нь кибер орон зайн аюулгүй байдлыг хамгаалах, томоохон хэмжээний халдлага, мэдээлэл алдагдахаас сэргийлэх, кибер орон зайн үйл ажиллагааг аюулгүй явуулах, мэдээллийн орчныг хамгаалах зорилготой. Кибер цэрэг нь дараах үүрэгтэй.

  • Кибер орон зайн орчныг 24 цагийн турш тасралтгүй хянах,
  • Кибер орон зайн орчны цэргийн арми болон холбогдох газруудтай хамтран кибер орон зайг хөгжүүлэх, шинэчлэх чиглэлээр ажиллах,
  • Кибер орон зайн хамгаалалтын ажиллагааг сайжруулах зэрэг юм.


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.10] 2019-11-05 13:01:06

ДЭМЖИЖ БАЙНА,МАНАЙ ЭНЭ ХИЛИЙН ШАЛГАН ГАР ХУРУУНЫ ХЭЭ АВЧ НЭВТРҮҮЛДЭГ ХЯНАЛТТАЙ БОЛМООР ЮМ ,ХЯТАДУУД ГАРЫН 10 ХУРУУНЫ ХЭЭГ АВЧ БАЙЖ НЭГ ХИЛЭЭР ГАРГАЖ БАЙХАД БИДНИЙ НЭГ ХҮНИЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ ТЭР УРЬД ХӨРШИД ҮЛДЭЖ БАЙНА,БИД БАРИМТ БИЧГИЙГ НЬ ХАРААД Л ОРУУЛЖ БАЙГАА НЬ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛ ,ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ -ХЯНАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГА ТУЛГАМДАЖ БАЙГАА ҮЕД ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ХУУЛЬЧИЛАХ ,ХАРИУЦАХ БАЙГУУЛАЛГАТАЙ БОЛОХ НЬ ЗҮЙН АЖИЛЛАГАА.

Zochin [66.181.161.108] 2019-11-04 05:30:53

Mash zuv bidnii baidliig yag bid nar shig unshij bgaa ene uedtavij bgaa medeellee ch bolgoomjtoi zarim uls orond intwrnetiig hyazgaartai hereglej bna zarim ued haaj chuhal zuilee yariltsaj shiidej bgaa shu genen teneg bj ogt bolohgui

medku [202.9.42.46] 2019-11-04 21:57:26

unen2

Иргэн [203.91.115.44] 2019-11-03 20:05:10

Бид өөрсдиигөа хамгаалахгүй бол биднииг бүр бүх л зүйлииг маань судлаад түүниигээ ашиглаад улс орныг маань яавал ч яаж чадахаар тиим байдалд байна монгол улсад ч хувь хүнд ч нууц юм гэж байхгүй болжээ биднии яриаг чагнаж судлагаагаа хиигээд дууссан байхаа одоо ядахад үүнээс хойшихоо хамгаалмаар байна

Zochin [202.126.89.47] 2019-11-03 19:47:07

Zov boloh bolson.

Зочин [103.212.118.133] 2019-11-03 08:50:50

Саарал жагсаалт, 800 хятадын хэргээс харвал манай банкууд бохир мөнгөөр санхүүжилтээ хийж байгаа бус уу! Ариун цагаан хөдөлмөрийнхөө хөлсийг гэмт хэргийн бохир мөнгөтэй бүү холь.

Зочин [111.65.69.38] 2019-11-03 07:47:33

Mergejliin bolovsom huchin beltgeh heregtei bndaa. Ene chigleleer sursan humuusiin diilenh huvi n undur tsalintai huviin kompaniudad ajild ordog. Tsalin nemj, hangamj saijruulj baij iim humuusiig turd ajild avna daa

unen [192.82.64.225] 2019-11-04 13:08:54

zuitei

ysan nydtei chysan zyrhtei tenegyyd ni hezee yhej dyysna daa!! [148.60.92.227] 2019-11-02 18:58:59

tenegyyd !!!neg ikhe heerch gene?kiber oron zain cheregtei bolno gej??????????????ta nar kibereen ch haana oron zainaas orolzoh be?medehgyi s dee!!sohor nohoi dyibeeneer gegcheer gadniihaniig harj dalbagnahaas chaasgyi dyrakyyd!!!!hezee ylas yndesten bolno doo!odoo bol saldaa byyjee?eh oron mini orchin chagiin tenegyydees bolj haraal idsen ysan tenegyyd ni hezee yhej dyysah yum boldoo?....

зочин [64.119.25.197] 2019-11-02 16:02:06

оройтсон ч гэсэн ортой нь дээр дээ.

зочин [202.131.227.30] 2019-11-02 15:51:01

Зөв шүү

Зочин [192.82.78.147] 2019-11-02 11:36:15

Японтой нэгдэцгээе

хэ хэ [103.229.123.95] 2019-11-02 20:28:20

Тэнэгт

He he [203.91.115.52] 2019-11-02 10:32:22

NASA shuud tuslaad asuudalgui humuusiig ni beltgeed uguh bhaa NASA amerikiin batlanhamgaah yamnii dor ni bdg uchiraas manaihiig demjih ni gartsaagii deer ni oros yopon german ch tuslana todorhoi amjilt husie.

Undesnii data tov [202.55.188.81] 2019-11-02 09:36:53

Undesnii data tov hamgaalah estoi yum bish ahu

Зочин [66.181.183.103] 2019-11-02 09:08:41

Маш сайн


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.