Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж “Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд "Тoyota Cresta" маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2019.11.03-ны өдрийн 00:26 цагийн орчимд Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Б.Доржийн гудамж “Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд "Кia Fronter" маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж нийт сурагчид хичээл сургуульдаа явж эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.