Эрдэнэт хүний амь насыг эрсдүүлэхгүй байх утааны эсрэг сонсгол болов

Н.Алтанцэцэг / Нийслэл

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцуулсан.

image

Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг, хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд анхаарах олон асуудал байсаар байна. Үндэсний хэмжээнд гамшиг болоод буй утааны эсрэг энд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн олон нийтийн нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь эрдэнэт хүний амь нас дахин эрсдэхгүй байх утааны эсрэг явуулж буй том гарц гаргалгаа болж байна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан энэхүү нээлттэй сонсголд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн шинжээч судлаач Б.Авирмэд, Б.Дөлгөөн, Б.Энхбаатар, Ү.Амарбат нар сайжруулсан түлшний талаар олон талаас нь судалгаа, дүн шинжилгээ хийсэн бүтээлээрээ илтгэл тавьсан. Нээлттэй хэлэлцүүлэг иргэдийн санал хүсэлтээр үргэлжилсэн.

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН ТҮЛШНИЙ ХҮХРИЙН АГУУЛАМЖ 0.86 ХУВЬТАЙ БАЙГАА

image

Сонсголын хүрээнд иргэд асуулт асууж албаны хүмүүсээс хариулт авлаа.

Иргэн Н. Цээнээ: -Хүхрийн агууламж ямар байгаа вэ?

“Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер, МУ-ын зөвлөх инженер Ж.Батбилэг: Шинжлэх ухаан техникийн их сургуулийн зуухны туршилтын төвд маш олон туршилтыг хийсэн. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх агаарын бохирдлыг бууруулах газраас гэрийн нөхцөлд утаанд агуулагдах хорт хийн агууламжийг тодорхойлох стандартын дагуу байнга хяналт тавьж байгаа. Шинжилгээг байнга хийж байгаа. Олон улсын дунджаар түлшинд агуулагдах хүхрийн агууламжийг нэг хувиас хэтрэхгүй гэсэн заалт байдаг. Харин гурван хувийн хүхэртэй тусгай хүхэр ялгах төхөөрөмжөөр зууханд шатаана. Таван хувийн хүхэртэй байвал хувилна гэсэн заалттай. Манай улсын нүүрсний хүхрийн агууламж нэгээс доош хувьтай. Хүхрийн агууламж багатай нүүрсийг бүх төрлийн зууханд хэрэглэж болдог. “Таван толгой түлш” компанийн түлшний хүхрийн агууламж 0.86 хувьтай байгаа. Бид хүхэр бууруулах технологийг хийж байгаа.

Иргэн С.Дүмбэн: -Шаталтын нөхцөлд шинжилгээ хийж байгаа юу?

Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер, зөвлөх инженер Ж.Батбилэг: Шаталтын шинжилгээг байнга хийгээд явж байгаа. Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын төв лаборатори, гаалийн лабораторийн дүгнэлтүүд бүгд таарч байгаа. Лабораторийн шинжилгээний хариу зөрөхгүй байгаа гэдгийг эрдэмтэд хэлж байсан. Барьцуулагчид ямар нэгэн хор байхгүй. Бүх төрлийн зууханд туршилт хийсэн. Хэрэглээ, экологи, техникийн үзүүлэлтээр хийсэн.

28 ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭЭР 6100 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ ОРУУЛЖ ИРСЭН БАЙГАА

image

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д. Тулгат: -Гаалийн байгууллагаар барьцалдуулагч бодис хэчнээн хэмжээгээр орж ирсэн бол?

Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд: -2018 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сар хүртэл 28 гаалийн бүрдүүлэлтээр 6100 тонн барьцалдуулагч бодисыг “Таван толгой түлш” компани оруулж ирсэн. Барьцалдуулагч бодисыг шинжилгээгээр шинжилж үзээд цардуул, шаварлаг эрдсээс тогтсон цавуулаг бодис байна гэдгийг тодорхойлсон.

Иргэн Л.Баяр-Эрдэнээ:-Химийн бодис мөн үү?

Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд:-Химийн бодис биш. Цардуул шатахаар CO2 ус болж хувирч байгаа. Иймээс ямар нэгэн аюулгүй. Эрдэс цавуулаг нь шатахаараа үнс болж үлдэнэ. Иймээс эдгээр бодис ямар нэгэн аюулгүй учраас зөв тайлбарлах хэрэгтэй байна. Цардуулыг барьцалдуулагч бодисоор хэрэглэдэг олон улсын туршлага байна. Гаалийн байгууллага улсын хилээр импортолж байгаа бараа бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийдэг. Нүүрс болон барьцалдуулагч бодис дээр шинжилгээ хийж байгаа.

Иргэн Д. Туяа: -Мэдрэгчийг туршсан уу?

Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер, зөвлөх инженер Ж.Батбилэг:-Таван төрлийн угаар мэдрэгчид хэмжилт хийсэн. Хэмжилт хийхдээ угаар мэдрэгчийг таазанд суурилуулсан. Настай хүмүүс сонсохгүй байх магадлалтай. Өвлийн нөхцөлд батерай нь хөлдөж дуугарахгүй байх магадалттай.

НАЙМАН ХҮН НАС БАРСАН ТОХИОЛДЛЫГ МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭС ШАЛГАЖ БАЙНА

Иргэн н.Энхбат: -Угаарын хийн хордлогоос болж найман иргэн амь насаа алдсан. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байна. Хүний амь настай холбоотой асуудал учраас ямар хүмүүст хариуцлага хүлээлгэх вэ?

Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж: -Сүүлийн арван жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаарын хийд хордож амь насаа алдсан байна. Өнгөрсөн аравдугаар сарын 19-нөөс хойш угаарын хийд хордож нас барсан тохиолдол байхгүй. Угаарын хийн хордлогын дуудлагын тоо буурч байгаа. Зуухны төрлөөр авч үзэхэд

  • Энгийн зуух 203
  • Төслийн зуух 86
  • Ханан пийшинтэй 86
  • Нам даралтын зуух зургаа байсан. Харин угаарын асуудлыг шалтгаан нөхцөлөөр авч үзэхэд зуух, ханан пийшин эвдэрсэн 73 тохиолдол, зуух яндангийн холбоос засвартай 34 тохиолдол, яндан хөө тортогтой 30 тохиолдол, үнс дүүрсэн 44 тохиолдол, түлшээ дүүргэж түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалт хаасан 69 тохиолдол байсан. Угаарын долоон тохиолдлоос болж найман хүн нас барсан. Найман хүн нас барсан тохиолдлыг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. Энэ асуудал түлшний хэрэглээтэй холбоотой асуудал учраас прокурор хяналт тавиад явж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [202.179.8.210] 2019-11-05 11:12:15

Шахмал түлшинд хэрэглэж байгаа барьцалдуулагч бодисууд нь химийн бодис мөн. С.Цэрэнчимэд гуай битгий худлаа яриад байгаарай.Үйлдвэрлэгчээс нь химийн бодис гэж импортоор орж ирж байгаа шуу...

Увс [192.82.70.200] 2019-11-05 08:37:03

Хүрэлбаатарын сонгууль эхэлж дээ. Зайлуул.

Зочин [182.160.33.5] 2019-11-04 21:59:29

АН нам ард түмнийг утаанд умбуулахаар улайрч худлаа жүжиг тоглоод байна.

Иргэн [202.179.31.52] 2019-11-04 20:56:30

Ажил хиисэн хүнд алдаа дутагдал бхыдаг бүх юм 100хувь төгс байна гэж байхгүй сайжруулсан түлшнии тухайд улс төрд гарахаараа худлаа ярьж мөнгө идэхээс өөр юм хииж чаддаггүы хүмүүс хүрэлсүхииг ажил хииж утааг багасгахаар боож үхэх гээд л баахан улс төр хиилээ одоо ярих өөр чухал ажлууд зөндөө байнадаа

Зочин [66.181.178.77] 2019-11-04 20:44:29

Тулш дажгуй сайн нь нотлогдож байна Харин тулшийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах менежмент хариуцсан Ган баатар Ябатбаясгалан нарынизариуцлагагуй байдлаас болж 8 хун амиа алдаж 700 гаруй хун угаартлаа МАН ыхан аливаа ажлыг хийхдээ ХУНЭЭ анхаардаггуй нь нас барсан угаартсан хумууст хэрхэн яаж тусалсан Эруул мэндийн сайд яаж ажилласан талаар сонсголын уеэр огт дурьдаагуйгээс харж болно

Зочин [202.179.27.128] 2019-11-04 20:29:36

Хүрэлбаатар бүгдийг нь хордуулана даа

Зочин [202.179.24.75] 2019-11-04 20:24:34

Манайхан яагаад ийм юм бэ. Энэ бол нийтийн асуудал бүгд л агаараар амьсгалдаг тэрнээс биш энэ намын ажлыг тэр нам нь улс төржүүлж иргэдийг үймүүлэхээ больчихолдоо. Удаа багасаад хот сайхан л байна шдээ. Болохгүй байгааг нь сайжруулаад явалдаа. Замд нь саад хийдэг уйваагүй нөхдүүд хол бай. Аль ч намын үед хийх нь чухал биш яагаад гэвэл энэ асуудал бүх нийтийг хамарсан асуудал. Улс төржүүлж болохгүй.

AN [64.119.18.138] 2019-11-04 20:05:26

AN iin Baatarhuu,Bat-uul met gahainuud yu hiisen ve asuuj bna hujaanuud aa

Utaa [64.119.18.138] 2019-11-04 20:04:10

Utaa alga bolj bna Niuslel sain ajillaj bna

Монгол [64.119.18.138] 2019-11-04 20:03:08

Утаа багассаныг тэнэг биш бол харж мэдэрч байгаа биз АН та нар юу хийсэн ард тумэн сохор биш мэднээ

ЗОЧИН [66.181.184.43] 2019-11-04 17:50:46

БИЕЭ ӨМӨӨРЦГӨӨГӨД Л ХУДЛАА ТАРХИ УГААГААД Л ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ НЬ МЭДЭХ ЮМ БНА

Иргэн [66.181.161.34] 2019-11-04 17:47:17

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддогдоо


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.