“Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөр эхэллээ

Aдмин / Нийслэл

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагийн менежмент Монголд” хөтөлбөрийг германы мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа санаачилсан ба 2020-2021 онд үргэлжлэн хэрэгжих аж.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын соёл урлагийн салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жилийн хугацаанд бэлтгэж буй туршлагатай профессор, доктор К.Зийбенхаар соёл, урлагийн менежмент, удирдлага зүй, стратеги төлөвлөгөө, соёлын бодлого, соёлын өв, эрхзүй, маркетинг, олон улсын хамтын ажиллагаа, үзэгч олон нийтийн хөгжлийн асуудал ба урлагийн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг сэдвээр манай соёл, урлагийн мэргэжилтнүүдэд эрчимжүүлсэн сургалт явуулж байгаа юм.

Сургалтад ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын Харилцааны Газрын зөвлөх Ж.Сэрээжав, Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Соёл урлагийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тансагмаа, Германы ахмад мэргэжилтнүүдийн албаны Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Монгол Улс дахь Гёте институтийн захирал Михаил Хайнст болон соёл урлагийн 17 байгууллагын удирдлагууд хамрагдаж байна.

Эх сурвалж: Montsame


Сэтгэгдэл

tumur [203.91.115.56] 2019-11-04 19:22:49

buu dongos uxseniix ni hurelbaatar tonil tsaashaa

Зочин [81.17.27.137] 2019-11-04 18:17:20

Хүрэлбаатар Хүрэлсэхийг бодвол мэргэжлийн хүн, Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.