Xамгийн жижиг хар нүхийг илрүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын эрдэмтэд манай галактикийн замын захад байрлах оддын томоохон бөөгнөрлүүдийг ажиглах явцдаа ер бусын бага масстай, хамгийн жижиг хар нүх илрүүлсэн тухайгаа мэдээлжээ.

“Бид хар нүх хайх шинэ аргыг бий болгоод зогсохгүй одон орон судлаачдад урьд өмнө мэдэгдээгүй байсан бага масстай хар нүхний шинэ ангиллын анхны төлөөллийг олж нээлээ. Уг хар нүхийг нээснээр ийм объектууд хэрхэн үүсэн бий болдгийг, мөн хэрхэн хувьсан өөрчлөгддөг талаар маш их зүйлийг мэдэх боломжтой болж байна” гэж судалгааны багийн эрдэмтдийн нэг, АНУ-ын Охайо муж улсын Их сургуулийн одон орны физикч Тодд Томпсон ярьсан байна.

Нейтрон оддыг тойрон эргэлддэг хамгийн хүнд масстай пулсар одод болон хамгийн хөнгөн масстай хар нүхнүүдийн хооронд нэг төрлийн “цөмөрхий” байдаг болохыг хэт шинэ одод, хар нүхнүүдийн дэлбэрэлтэд хийсэн ажиглалт харуулжээ. Өөрөөр хэлбэл, “дундаж” масстай одод ямар нэгэн шалтгаанаар хар нүх болж хувирдаг бөгөөд эрдэмтэд одоогоор биднийг хүрээлэн байгаа Орчлон ертөнцөөс нэг ч ийм объектыг илрүүлээгүй байна.

Энэ нь одон орон судлаачдыг том, дунд одод хэрхэн бөхдөгт ялгаа байгаа эсэх энэ ялгаа нь хар нүх болон нейтрон од үүсэхэд ямар байдлаар нөлөөлдөг талаар бодоход хүргэсэн байна. Иймээс энэхүү “цөмөрхий” дотор анхны хар нүх эсвэл тэнгэрийн ямар нэг биет олж нээх нь эрдэмтдэд эдгээр асуултын хариуг хайж эхлэх боломж олгох аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.168.131] 2019-11-06 13:01:49

Ал дээр л нээсэн санагдаад байх юм. Намайг бага байхад манай байранд хоёр Алтай эгч байсан юм. Бид ялгахын тулд Том Алтай эгч, Жижиг Алтай эгч гэдэг байв. Нэг удаа сонирхоод нэг ахаас асуув: -Том Алтайг ч яахав ойлгож байна. Харин жижиг Алтай гэж юу гэсэн үг вэ гэтэл -Жижиг Алтай гэдэг чинь Хамгийн Жижиг хар нүхийг хэлдэг юм гэж байсан даа.

зочин [115.65.93.30] 2019-11-05 21:23:11

Энэ Google орчуулга юмуу? Хүн арай ингэж орчуулахгүй байх аа?

Зочин [103.229.122.205] 2019-11-05 12:04:38

ene bol gaihaltai ym

Зочин [202.179.27.176] 2019-11-05 10:13:20

ЁСТОЙ ЁСТОЙ. ЗАМЫНХАА ХАР НҮХИЙГ БӨГЛӨЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ЯАСНЫ САНСРЫН ХАР НҮХ ВЭ?

хх [202.55.191.205] 2019-11-05 09:32:00

замынхаа хар нүхийг бөглөж чадахгүй байж сансрын хар нүх яах вэ

Зочин [202.21.107.116] 2019-11-05 09:12:28

bid har nuhend sorogdvol ehleeed goimon shig bolj uhej bgaag ch medehgui ... har nuh gedeg bol maaaaash hund masstai etgeed shuuee hehe


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.