Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнг энэ жил ашиглалтад оруулна

Aдмин / Нийслэл

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулах аж. Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна.

image

“Хөшөөнүүдийг өчигдрөөс эхлэн цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж эхэлсэн. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна” гэж “Сензо” констракшн ХХК-ийн талбайн инженер М.Дашням ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах шаардлагатай” гэлээ.

Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл 2009 онд батлагдан, нийт 14.470 ам метр талбайн 8000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсгийг “Ван Трейд” компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч наймдугаар сард шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийгдэх боломж бүрдсэн гэв.


Сэтгэгдэл

dorj [202.126.89.160] 2019-11-06 01:09:31

Urgui zardal ba. Oig tohioldyylj muzei ni dotorhi zogsooll zamaa yanzlaach.

Зочин [192.82.69.249] 2019-11-06 07:14:53

Survilgligh

baragtaihan darbagnaarai hegiin nobsnyyd aa!! [148.60.92.227] 2019-11-06 00:32:36

Nogoon baigyylamj ni hamt hiij baigaa darabgaraa hiih yum ygyi zygeer l sine byteen baigyylaj baigaa byhniig myylaad bai gej chinii syns chini ygleed bna uu?....

зочин [115.65.93.30] 2019-11-05 20:53:59

Цэцэрлэгт хүрээлэнгийн хэдэн хувь нь ногоон байгууламж, мод бут сөөг байх вэ? Сүүдрэвч, суух сандал, хүүхэд тоглох талбай, тоглоомууд, усан оргилуур, явган хүний ба дугуйн зам байх уу? Ийм олон хөшөөгөөр юу хийнэ ээ? Их л олон тэрбумын үнэтэй байх даа? Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үргүй ашиггүй зарцуулж болохгүй байх даа?

Донир Жамбал [194.228.76.213] 2019-11-05 18:51:39

Богдын донир явсан өвгөн Жамбалын ярьснаар бол богд Жавзандамба 16 настай охиыг хүчиндэж үхүүлэд Жамбал гуайгаар Туулын усанд хаяулсан гэж байдаг. Ийм гэмт хэрэгтэнд яагаад хөшөө босгов? Өвгөн Жамбалын яриа гэдэг номыг унш.

иргэн [202.179.25.250] 2019-11-05 14:54:41

Цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ илүү энэ олон Хөшөөнүүдыг чинь харсан Хэнбугай ч Оршуулгын газар гэж андуурах вий дээ Цэцэрлэгт хүрээлэн гэдэг уг нь Ногоон байгууламжаас бүрдсэн Эко орчныг хэлмээр гэтэл энд чинь нэг л их олон Хөшөө дурсгал сүндэрлэхээр болчихсон байна ш дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.