О.Баасанхүү: Саарал жагсаалтад оруулсан Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар болон сайд Д.Цогтбаатар нарыг огцор гэж хэлнэ

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж ярилцлаа.

-Саарал жагсаалтаас болж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Саарал жагсаалтад яагаад орсон бэ гэхээсээ илүү ажлын хэсэг очиж Монгол Улсаа төлөөлж ярих ёстой. “Манайх ийм учраас саарал жагсаалтад орохгүй, эдгээр асуудлыг ойрын хугацаанд шийдье” гэж ярих ёстой юм. Гэтэл ажлын хэсгийн ахлагч ерөөсөө Франц яваагүй, тэр ажлын хэсгийн ахлагч маань Ц.Нямдорж байдаг. Нэг ч удаа ажлаар гадаад явдаггүй. Би тэр хүнийг гадаад хэлээр ярь гээгүй. Монгол Улсын Элчин сайдын яам байгаа учир орчуулагч мэргэжлийн хүмүүс тэнд бэлэн байна. FATF гэдэг байгууллага манайд үүрэг өгсөн. Тэр өгсөн үүргүүдийг хариуцсан албан байгууллагуудаасаа аваад хариу тайлбарыг өгч Монгол Улсаа өмгөөлж хамгаалах ёстой. Хууль зүйн сайдын үндсэн үүрэг нь Засгийн газрын төрийн өмгөөлөгч байхгүй юу. Гэтэл Ц.Нямдорж сайд энэ ажлаа бүрэн хийхгүй байгаад нь миний эгдүүцэл хүрээд байгаа. FATF-аас гурван үүрэг даалгавар өгсөн. 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс өмнө хойд Солонгостой холбоотой асуудлаа шийдээчээ гэсэн энэ цаг хугацаа нь болоогүй шүү дээ бид нар шийдчихсэн ийм арга хэмжээ авсан гэсэн тодорхой тайлбар танилцуулга хийх ёстой.

-Саарал жагсаалтад ороход гол нөлөөлдөг зүйл нь мөнгө угаах, террозмыг санхүүжүүлэх гэсэн заалт байдаг. Манай улс арай ч ийм ангилалд ормооргүй юм?

-Саарал жагсаалтад ороход нөлөөлсөн зүйл нь Монгол Улсад байгаа банк бус санхүүгийн 500 байгууллага байгаа. Нэг банк бус санхүүгийн байгууллага байгуулахад дүрмийн сандаа 2.5 тэрбум төгрөгтэй байх шаардлагатай. Эдгээр Банк бус санхүүгийн байгууллагуудаас 34 нь төрийн албан хаагчийнх, 11 нь УИХ-ын гишүүдийнх, найм нь мөнгө угаасан болох нь тагнуулын байгууллагын үр дүнд илэрсэн. FATF чинь орчуулах юм бол санхүүгийн тагнуулын байгууллага гэсэн үг. Засгийн газрын хоорондын байгууллага. Тэд чинь хоорондоо мэдээлэл авчихсан байгаа шүү дээ. Энийг ганцхан О.Баасанхүү хэлээд байгаа юм биш. Тэнд нэг Батзориг гэдэг хүнийг шалгаагаад байх нь онц биш, харин тэр УИХ-ын найман гишүүн мөнгө угаасан гэдгийг мэдсээр байж шалгахгүй байна. Нийтэд ил дэлгэхгүй, хор хохирлыг гаргахгүй, хорихгүй нуун дарагдуулж байгаа нь асар том зөрчил. Эдийн засгийн байнгын хорооны дарга надад яагаад уурлаад байна вэ гэхээр тэр аймшигтай жигшүүртэй мөнгө угаасан УИХ-ын найман гишүүн дотор найз нь байгаа болохоор тэрийгээ дэлгэхгүй нуун дарагдуулаад байгаа. Би тэрийг нь мэдээд шаардаад байгаа болохоор ийм үйлдэл гаргаж байгаа юм. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороон дээр санхүүгийн шинжээчийн нарийн прогромм байдаг. Энийг одоо хэрэгжүүлж байгаа. Яагаад программтай төсөл программ хэрэгжүүлж байгаа энийг гадаадын компани суулгаж нэвтрүүлж байгаа. Энэ нь бас нууцлагдмал сонин байгаа. Энийг бид мэдэх хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудад тагнуулын дарга нь ажлын хэсгийг удирдаад тэнд очиж уулзалт хуралд суугаад тагнуулын дарга нарын мэдээллийг өгөөд явдаг. Манайх 2011 онд ч Хууль зүйн сайд дарга нь байсан, 2019 онд ч даргаар нь ажиллаж байна энэ хүн санаатай болон эс үйлдлээрээ биднийг саарал жагсаалтад яагаад оруулаад байгаа юм бэ. Худлаа мэдээллийг өгөөд байгаа. Эдийн засгийн Ил тод байдлын тухай хуулийг өргөн барьж, батлуулан, далд байсан нууц хөрөнгийг гаргаж ирсэн. Далд эдийн засгийг ил гаргаж өршөөнө гэхээр бүгд үнэн зөвөөр хөрөнгөө мэдүүлсэн. Хэрвээ торгоно шоронд хийнэ гэсэн бол хэн ч нууц хөрөнгүүдээ мэдүүлэхгүй байх байсан. Ц.Нямдорж ямар эс үйлдлээр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулаад байгаа вэ. Бид долоон их наядтай, харин 30 их наядын асуудал гарч ирлээ гэж яригдаж байсан. Бид 2017-2018 онд энэ олон их наядын асуудлаар эдийн засгийг эрүүл болгох, дахин ийм асуудлууд гаргахгүй байх хууль гаргаач гэсэн. Нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй. Ц.Нямдорж гэдэг хүндээ биш энэ хүний оронд А эсвэл Б гэсэн хүн байсан ч би ийм үед огцор гэдэг саналыг хэлэх болно. Энэ хүн энэ албан тушаалд байгаа цагт бид саарал жагсаалтаас хэзээ ч гарахгүй. Одоо бид зургааан сарын дараа очоод FATF-д Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараа халчихлаа гэж ярих юм уу, болохгүй шүү дээ. Гурван шаардлагын нэгийг хийж байсан чухал хүмүүс. Тэр нь бүх мөнгөний гүйлгээг нягтлан гаргадаг компьтерийн программаар хянах төсөл хэрэгжүүлэн нэвтрүүлж байгаа.

-Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд эдгээр хүмүүс яагаад хариуцлагатай тайлбар өгч дуугарахгүй байгаа юм бол. Ирэх жилийн төсөв Монгол ардын намын ирж буй сонгуулийн мөнгө болж байна гэж яригдах боллоо?

-Сангийн сайд бол маш хариуцлагатай хүн байх ёстой. Бид Ч.Хүрэлбаатарт өртэй юм уу. Монгол Улсын төрд байгаа хэдэн хүнд өртэй юм шиг байдаг. Ө.Энхтүвшин байнга ажилд томилогдож байдаг. Буудаггүй хэлбэрээ өөрчлөөд байгаад байдаг. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд хийгээд яваад байгаад би гайхдаг. Хүрэлбаатар гэдэг хүнийг хамгийн нэг номерт чөлөөлөх ёстой. Энэ хүн бол хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй. Сангийн сайд хүн эдийн засгийн тооцооллын систем, эрсдлийн тайлан тооцооноосоо харж урьдчилан сэргийлж “Бид саарал жагсаалтад орох дөхлөө, шар гэрэл, улаан гэрэл асч байна” гэдгийг мэдэгдээд ажлын хэсэг байгуулж ярьж эхэлсэн. Би энэ хүнд баатар цол өгөх сөн гэтэл энэ хүн ямар ч мэдээ мэдээлэл өгөөгүй, урьдчилан сэргийлээгүй, ямар ч ажил хийгээгүй. Тэгэхээр би энэ Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг ямар нэг бүлэглэлийн эрх ашгийг төлөөлж хамгаалаад суугаад байна гэж би хардаж байгаа.

-Аль бүлэглэл гэж?

-Мэдэхгүй. Гэхдээ сүүлийн үед АТГ-ын тусгай ажиллагаа хийлээ. Янз бүрийн хүмүүс гарлаа, барилаа гээд л яригдаад байгаа. Би энэ хүнийг үйлдлээрээ гэж нотолж чадахгүй учраас надад АТГ, ТЕГ, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч байсан бол энэ нотлох баримтаар гэж ярина. Гэтэл энэ хүн шийдэгдэх хийчихнэ дээ гэсэн зүйлийг хийхгүй байгаа. Хийх наад захын ажлаа хийхгүй байгаа болохоор би энэ хүмүүсийг эс үйлдлээрээ Монгол Улсыг хорлоод байна гэж харж байна.

-Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын тухайд?

-Гадаад хэргийн сайд Д.Одбаярын талаар мэдэгдэл хийхэд би их харамссан. Гэтэл саарал жагсаалтад оруулсан гээд Монгол банкны Н.Баяртсайханыг огцруулж байхын оронд саарал ордны шившгийг хутгасан гээд Д.Одбаярыг хамгийн түрүүнд огцруулах ёстой байсан. Солонгос улсад хар бороор ажиллаж байгаа 50 мянган иргэдээсээ ядаж ичээсэй. Тэнд ажиллаж байгаа ард иргэдээс над руу залгаад “Бид үнэхээр ичиж байна. Та бидэнд ямар нэг арга тайлбар хэлж өгөөч ээ” гэж байна. Би “Саарал ордноос тэнгэрээр нисч байгаа ийм арчаагүй садар хүмүүсээс болоод л бид энд ингээд ажиллаж байна шүү дээ” гэж сул талаа давуу болгож хэл дээ гээд л байж байна. Үнэхээр гутамшигтай. Ийм зүйлийн талаар Гадаад хэргийн сайд нь мэдэгдэл хийнэ гэдэг шившиг гутамшиг.

-Та Ч. Хүрэлбаатар сайдыг ямар нэг бүлэглэлийг төлөөлөөд байдаг юм, ер нь их сэжигтэй гэж хэллээ. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар сайдын санхүүгийн байдлыг авч үзэхэд өөрөө бизнес хийж үзээгүй, зайрмагны цех ч байгуулж ажиллаж үзээгүй хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад төрөөс төрсөн тэрбумтан гэж тодорхойлж болох уу?

-Мөнгө тариад ургадаггүй. Гэхдээ манайхан мөнгө тариад байгаа юм шиг амьдардаг. Ц.Нямдорж төрийн албан хаагч, авгай нь төрийн албан хаагч. Архины лиценз олгодог. Төрийн албан хаагч гэж бодож байсан хүүхэд нь төрийн алба хаагч өөрөө ордонд 30 жил ажиллаж байсан. Гэтэл хөрөнгө орлогын бүртгэлдээ 500 сая төгрөгийн ч билүү, хэдийн ч билээ үнэлгээтэй хоёр амбаартай гээд ярьдаг. Гэтэл хэн ч насаараа төрд ажиллаад төдий хэмжээний амбаартай болж чадахгүй. Тэгээд болоогүй “Виста Вилла” гэдэг тансаг хотхонд үнэгүй амьдраад байдаг. Энэ талаараа ярьдаггүй. Тэгээд томордог ш дээ. “Би 68 настай. Стрессгүй амьдардаг. Үс маань унах шаардлагагүй” гэдэг. Бид мөнгө ургадаггүй гэдгийг л мэддэг, бас бодох хэрэгтэй. Би энд бас нэг залуугийн талаар дурдмаар байна. Эрдэнэт хотод гүйгээд байгаа. Гэхдээ одоохондоо нэрийг хэлээд яахав.

-Хэн юм бол доо?

-230 хүүхдэд сард 70 мянган төгрөг өгөөд байгаа. 300 хүнийг “Шангрилла”-д авчраад хооллоод байгаа, дээд лигийн сагсан бөмбөгийн 12 хүүхдийг сарын нэг сая төгрөгөөр бүтэн жилээр нь хөлслөөд байгаа шүү дээ. Гэхдээ мөнгө ургадаггүй. Энэ хүү залуухан ш дээ. Аав нь боксчин. Би бодоод л байгаа. Энэ хүү нэг л өдөр баларна даа. Эрдэнэтэд байсан бусад дарга нарт хэлж байсан. Шударга ёс туулай шиг хурдан яваад очиж амжихгүй ч хууль хэзээ нэгэн цагт түүн дээр очно доо. 1995 онд Эрүүгийн хууль батлагдсан. Харин 2002 онд өөрчлөнө гэж дайраад өөрчлөхдөө албан тушаалтан хулгай хийж болно гэдэг заалт оруулсан. Хуулинд ийм заалт байгаагүй. Үүнээс болж 900 гаруй хүн ялаас шууд чөлөөлөгдөж байсан. Үүгээр 2008 оны хоёрдугаар сарын 01 хүртэл явсан. Энэ хооронд хийсэн бүх хулгайч чөлөөлөгдсөн. Үүний дараа 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг болсон. 700 хүнийг шоронд хийж 300 хүнд ял тулгаж, 150 хүнд арваас дээш жилийн ял оноосон. Үүнийг өршөөнө гээд 2009 оны есдүгээр сарын 26-нд Өршөөлийн хууль оруулахдаа “Авилга авч болно, хулгай хийж болно” гээд бүх авилгын хэргийг өршөөсөн. Мөнгө ургадаггүй, гэхдээ хулгайч хүмүүс чанга дуугараад байгаа нь хуулиар чөлөөлөгдөөд байгаа юм. Нэг хүний оффшор дансанд 72 сая ам.долларын бүртгэл байна. Эд нар чинь 70 сая гэж ярихаа болчихсон.

-Нэр дурьдвал?

-Тодорхой компаний нэр байгаа. Швейцарит байхдаа АТГ-т бичиг хүргүүлсэн. Гэвч одоо хүртэл хариу ирээгүй байна. Төрийн оронд хийгээд байгаа хурал цуглаан нэрээр мөнгө угааж байгаа асуудлыг ард түмэн магтахгүй. Арван дөрвөн Засаг дарга авилга авчихаад сууж байна. Төрийн албан хаагч нам бус байх ёстой, гэтэл Засаг дарга болсон хүн орон нутаг дахь намын дарга байдаг.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ард түмэн ямар дүн тавьж байна гэхээр нэр хүндийн хувьд ганхаж байна. Учир нь Ч.Хүрэлбаатар, Нямдорж сайд нар нь Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа ялагдлын тугийг барьж явж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ялсан, ялагдсан гэдгийг ард түмэн шийднэ. Манай ард түмэн бол завгүй хүмүүс. “Нарантуул” дээр очоод ажилтай, завгүй хүмүүс дээр очиж ахынхаа үгийг дамжуулахаа боль оо. Зарим нэг генералууд ажилгүй юм шиг ажилтай байгаа хүмүүсээр өөрсдийнхөө рекламыг битий хийгээсэй. Манай ард түмэн У.Хүрэлсүх сайдад анх итгэж итгэл хүлээлгэсэн. Таван гэр энэ тэрд байгаа юм биш, үнэхээр сэлмээ эргүүлэх болов уу, арга хэмжээг ээлж дараатай авч эхлэх болов уу гэж бодсон. Гэтэл маш гоё ярьдаг, маш худлаа хийдэг. Ажил хийж байгаа хүнд алдаа байгаа. Гэхдээ наад зах нь Ц.Нямдорждоо арга хэмжээ ав л даа. Хөөн хэлэлцэх хугацаа гээд хэдэн хүнээр туг тахих гэсэн юм бэ. Гадаад хэргийн яамны сайд Цогтбаатар байна. Хичнээн хүмүүс гадаадад очиж, тэнгэрээр нисч, газраар явахдаа байж болшгүй ямар олон асуудлууд үүсгэж байна. 800 хятад орж ирээд гараад явах хүртэл ямар ажил, хяналт хийж байв аа. Энэ 800 хүн яг юу хийж байгаад буцаад ямар ч хариуцлага тооцохгүйгээр гаргаад явуулчихав гэдэг талаар одоо хүртэл бид тодорхой хариу аваагүй байна. Мэдээлэл байхгүй, 800 хүнийг байрлуулсан зочид буудлууд цаанаа Хятадын хөрөнгө оруулалттай, местний пасспорттой иргэдийн буудал байгаа нь зарим нэг мэдээллээс харагдаж байна лээ.

-Та ард иргэд маань завгүй гэж хэллээ үнэхээр ард түмэн завгүй, амьжиргааны түвшин доогуур байна. Сайжруулсан түлш нэртэй хорт түлшинд ард иргэд хордох болон бусад бодит мэдээлэл Эрүүл мэндийн яамаар дамжаад, эрх мэдэл, мөнгөний сүрэнд дарагдаад байна. Гэтэл утаагүй болох ирээдүйн цорын ганц гарц зам нь иргэдийг орон сууцжуулах байсан. Харамсалтай нь энэ жилийн төсөвт ипотекийн зээлийг 50-60 хувиар танаснаар батлахаар яригдаж байна. Энэ МАН-ын сонгуулийн өмнө мөнгө угаах гол хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсөв болчихлоо. Яагаад ипотекийг танасан юм бол. Бага орлоготой иргэдийг орон сууцлуулах, нийслэлийг утаагүй болгох ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх цорын ганц гарц нь байсан даа, уг нь?

-Үнэн. Би ипотекийг 0.3 хувь болгохоор санал болгосон. Монгол банк мөнгө хэвлэж болж байна. Орон сууцны хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр оруулж ирээч гэсэн. Гэвч Баасанхүү хэлсэн болохоор оруулж ирэхгүй байна. Манай сайдууд худалч болж гүйцлээ. Эр хүн хэлсэндээ байх хэрэгтэй. Энэ ам гарсан нөхдөөс асууж байгаа. Арваннэгдүгээр сард зам ашиглалтад орохгүй бол ажлаа өгнө гэж Б. Энх-Амгалан хэлсэн. Иймээс зам нь ашиглалтад ороогүй учраас хариуцлагаа хүлээх ёстой. Хотыг өмхийгөөс гаргана гэсэн Баделхан хариуцлага хүлээх ёстой. Махны үнийг буулгана гэсэн боловч махны үнэ буураагүй байна. Улаан сайд хариуцлагаа хүлээж явах ёстой. Мөн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нар гэсэн хариуцлага хүлээж явах ёстой.

-АМНАТ дээр та ямар байр суурьтай байна. Нэг зүйл дээр яагаад гурав давхардуулж татвар ноогдуулаад байгаа юм бол?

-Ерөнхийлөгчийн Тамгын газар хориг тавьж орж ирсэн. Монгол хийж байгаа зүйлүүдийг татвараас чөлөөлөх ёстой. Арилжааны татвар нэг их өндөр байх хэрэггүй гэж боддог. Би Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаа. Завхан аймгаас бусад бүх аймаг уул уурхайтай. Гэтэл бид ядуу байна.

-Засгийн газар огцрох ёстой таарч байна уу?

-Засгийн газрыг огцруулах шаардлагагүй. Одоо зургаан сар үлдэж байгаа. Иймээс эдгээр хүмүүс 2020 онд нэг мөсөн хариуцлага хүлээлгэж, 20 жил орж ирэхээргүй хөөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ахиад тайлбар өгнө. Нэгдүгээрт, Ц.Нямдоржийг явуулах хэрэгтэй. Энэ хүн шоронд байх ёстой.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:31

Irgen [41.90.41.160] 2019-11-11 02:28:28

Demjij baina. Unen shuu. Nyamdorj yamar ch buruu hiisen hun recetleed l suuj baih yum ene zunug uvgun zailval taarna

Зочин [66.181.184.16] 2019-11-10 17:50:35

Саарал жагсаалтад оруулсан жинхэнэ гэмтэнийг хоёр сайдаар солиод эрүүл саруул авч үлдэх юм байна л даав Олон түмэн хэн оруулсныг нь таамаглаж байгаа

Зочин [202.126.89.225] 2019-11-10 04:15:43

Үнэхээр үнэн шүү

Шахаа хуу [202.179.26.116] 2019-11-09 10:31:51

Нямкаг шоронд орхыг харах уу

Zochin [103.9.90.53] 2019-11-08 07:03:50

УИХ-ын гишүүн байж ийм ч юм ярьж явах гэж дээ. Саарал жагсаалт сүүлийн 30 жилийн Та нарын явуулсан алдаатай луйвар хулгайн бодлого гэдгийг энэ нөхөр ойлгодог ч болоосой.

МӨРЧ [183.81.171.2] 2019-11-08 04:20:37

БААСАНХҮҮ ЗӨВ ЯРИЖ БАЙНА,, НЭГ НОМЕРТ Ц. НЯМДОРЖ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ХҮН ,,,МАН-ХАН ЭНЭ ХҮНД БҮГД ТӨМСӨГДҮҮЛЧИХЭЭД ЮЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА,,,УЧИР НЬ ИХЭНХ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД БАЙДАГ,,БАС ШОРОН ЯВХ ЭТГЭЭДҮҮД,,МОНГОЛД НЭР НЬ ТОДОРООГҮЙ ТОЛГОЙЛОГЧ БАЙНА ,, ХЭН Ч ЯАЧ ЧАДАХГҮЙ ХҮН БОЛ ОДООХОНДОО Ц НЯМДОРЖ Л БАЙНА,,, АРГА БАШИРААРАА ДИЙЛЭХ Ч ХҮН АЛГА ,,

зочин [182.160.34.229] 2019-11-08 01:40:21

зайлуул юу ярьж байгаагаа оороо ойлгодог хун уу

Зочин [64.119.16.2] 2019-11-07 23:57:38

Энэ зов л юм ярьсан байна энэ дээрхь сайд нар бишээ бугдэд нь хариуцлага тооцох естой шуу нямдорж хурэлбаатар хоерт ард тумэн оргуй шуу

Зочин [119.40.98.162] 2019-11-07 03:50:13

Нямдорж энэ улсыг самарч дууссаны дараа гавьяагаа эдлээд хэвтэнэ тэр болтол зайлахгүй ард нь байгаа үүрэг чиглэл өгдөг хүч нь их том

ИРГЭН [66.181.165.246] 2019-11-07 00:25:23

ТЭГЭЭД ХЭЛЭЭЧ ҮХРЭЭ.

зочин [103.10.22.107] 2019-11-06 15:46:24

нямдорж гадна өнгөндөө л эх оронч байх дотроо бол нам бүлэгийн хамаарал бүхий хүн эх ороноосоо урваад дайсагнасан үйл ажиллагаа явуулж байвал намын нэр хүнд гээд нүдэн балай чихэн дүлий байж чадна.

Зочин [122.201.24.66] 2019-11-07 06:13:50

Baasanxuu uneneniig zorigtoi xeldeg. Nyamdorj ingej amid yavaxaar uxeesei. Xureelj tetgej baigaa naiz ni Altan avgai geed bodood uzdee tegexeer Nyamdorj yamaR XUN NI AYANDAA OILGOMJTOI. UNENDEE ZORGIIN ALLAGAD ENE NOXOR XOLBOOTOI BOLOOD ALSAN XUMUUSIIG OMOORCH YAL ZAVSHUULAX GEED BAINA. OOROO ZAXIALAGCH BAIJ MEDEX BA TER NI ILERNE GEED UXTEL AIDAG BAIX

Irgen [66.181.161.108] 2019-11-06 14:01:33

Saaral jagsaaltad oruulah ajliig Elbegdorj zohion baiguulaad yavaa yum bish biz.Mon ch muuhai amitan dàa.

Зочин [202.55.188.89] 2019-11-06 13:25:00

Энэ баас их солиорноо болоогүй

Зочин [211.36.158.150] 2019-11-06 12:13:33

Baasanhuu zorigtoi buguud shudarga ymaa !? Ter Batzandan shig biye unelsengui !? Ter Batzandan shig uurtuu uls turiin onoo avahiin tuld UIH-d songogdson namaa juramiin nuhuduu MAH-iin ugaasaar solisongui !?

Уншигч [59.153.112.57] 2019-11-06 11:59:20

Олон сайдуудын томчуудын үнэн нүүр царайг илчилсэн саарал жагсаалт боллоо. Хуулийн сайд эхлээд огцрох ёстой . Баасанхүү гишүүн үнэнийг хэлдэг боловч хэн ч тоохгүй юм

Зочин [202.126.89.96] 2019-11-06 11:38:47

Мундаг залуу. Эрдэнэтийн иргэд азтай юм аа

125 [103.80.210.99] 2019-11-06 09:07:33

Баасанхүү гишүүний ярьж байгаа нь үнэн шүү. Ер нь үнэн л юм хэлдэг. Хүчгүйдээд байгаа болохоос.

zochin [109.131.252.157] 2019-11-06 09:26:04

yavj yavj ard tvmnii duu hooloi baasan hvvl bolloo doo..... nuguu batzandan hudlaa bahirch .. hulgaich nymdorjtoi nuhtsuj yanaglan gomodoj . jinhene manantan mansuurch .. 1 hudlaa orlij bahirsaar 4 jil duusvaa huurhii

Бухимдаа [124.158.109.140] 2019-11-06 08:53:30

Саарал жагсаалтанд оруулсан буруутан нь эд нар огт биш. Жинхэнэ буруутнаа энх тунх авч үлдэх их аяныг Занданшатар эхлүүлж, энэ гишүүн нэгдэн оржээ.

Зочин [182.160.34.116] 2019-11-06 08:52:52

Нямдоржийг огцруул

Баасанхүү [203.91.118.180] 2019-11-06 07:59:13

Би ямагт үнэнийг хэл нь.

Зочин [66.181.191.76] 2019-11-06 07:17:08

Огцрохоор барахгүй хариуцлага хүлээх ёстой үмхий новшнууд үхвэл таарна

зочин [192.82.69.111] 2019-11-06 06:42:49

Баасанхүү юу бүтээсэн бэ. Хүн шордохоос цаашгүй. Элбэгдорж ,Хурцын асуудал ярихаар гараад алга болчихдог. Шудрага хүн үү. Сайхан чалчих юм. Яг баялаг бүтээж үзээгүй дутагдал түүж хар энергээр амьдардаг. Сайхан уур амьсгал бий болохгүй. Дахиж сонгохгүй байлгүй дээ. Сонговол хохино. Батлагдаагүй баримтаар хар дэвтэр хөтлөөд явж байг. Амьдрал өөдлөхгүй байх аа.

иргэн [192.82.66.152] 2019-11-06 06:18:55

Үнэнг л хэлдэг.Хүч нь хүрэхгүй байгаад гол учир нь байгаа.Хариуцлагагүй сайд нар байна.Эзнээ олж хариуцлага ярьж чаддаггүй Ерөнхийлөгч,ЕСайд,УИХ-н даргатай Монгол төр шинэчлэгдэнэ гэдэг юу л бол.Хариуцлага хэнд маш сайн үйлчилдэг бэ гэвэл энгийн иргэд албан хаагчидад.Сайд дарга нар бол буруу үг үйлдэл хийж тушаал штйдвэр гаргасанч тэр нь хуулиас дээгүүр тавигддаг учир хариуцлага яригддаггүй.Харин уг асуудлыг залруулах,эрсдэлээс хамгаалах гэсэн хүмүүс бол шууд хариуцлаг тооцуулдаг.Ингэж л төрийн ажил явдаг болсон шүү дээ.

Зочин [202.126.88.48] 2019-11-10 13:20:20

30 Жил төр барьсан намууд саарал жагсаалтанд оруулсан одоо намаар биш шудрага иргэдээр төр бариулах л үлдэжээ

Зочин [202.126.89.152] 2019-11-06 06:10:13

Зөв өө үнэхээр энэ 3 буруутай

Зочин [103.229.122.78] 2019-11-06 05:21:44

Еренхий сайд нь хариуцлага хvлээх естой. СЯ, ГХЯ, ХЗДХЯ гээд еренхий чиг vvргийн гурван яам нь хариуцлагагvй ажилсан гэвэл еренхий сайд нь буруутай гсн vг

Монголчууд [192.82.70.200] 2019-11-06 04:58:23

Хүрэлсүх эр зориг гарган үзэлцэж байж, улс орноо тэр чигээр нь дээрэмдсэн Тарвага, Мэлгэр, Зүүнхараагийн хужаа Ж. Эрдэнэбат нарыг авч хаяж Монгол улс, ард олноо аварсныг Монголчууд бид мартаагүй шүү. Дахин толгой өндийлгөх санаатай юу горьд.

Зочин [124.158.109.140] 2019-11-06 08:54:40

Яг тийм, олон түмний нэг би дэмжиж байна...

Зочин [202.9.44.24] 2019-11-06 04:57:01

BUGDYAMNY SAID HURDAN BAIR SUURIA TAVIJ OGOH HEREGTEI ICHIMEER , HUUL ZUIN SAID ENE NER DURDSAN HUMUUS

Зочин [182.160.38.95] 2019-11-06 04:49:02

ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН ҮНЭН БААСАНХҮҮГИЙН ТҮМЭН ЗӨВ.

Зочин [103.212.119.73] 2019-11-06 04:45:52

Хурэлсух шиг иймэрхуу яг одоо цагт еронхий сайд хийж болохгуй. Жинхэнэ худлаа нохор байна анх хичнээн итгэж гаргаж ирлээ Хулгайчид хулгайчдаараа дуусдаг МАН

Зочин [122.201.22.51] 2019-11-06 11:46:28

Баасанхүү гишүүнийг дэмждэг. Өвгөн Нямдоржийн үнэнийг ганц хэлдэг гишүүн бусад гишүүд таг. Бүгд хар дансанд нь ороод барьцаалагдсан. Тийм учраас Баасанхүүдээ амжилт хүсэе. Хугацаа нь дуусахаар байх газраа очих байлгүйдээ


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.