Монгол Улс олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг богиносгож чадсан анхдагч орны нэг боллоо

Ц.Анударь / Эрүүл мэнд

Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г хоёр жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, найм хүртэлх сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчлэгддэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний амжилт сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55 хувь, манай улсад 63.9 хувь байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн 5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм. 2014 оноос Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран олон улсын, олон төвт “STREAM” эмнэлзүйн III үеийн (phase III) судалгааны нэг хэсэг болон ажиллаж байна. Энэхүү судалгааг Лондонгийн их сургуулийн анагаахын судалгааны зөвлөлийн эмнэлзүйн судалгааны хэлтэс хариуцан, Сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны “Вайтал Стратежис” байгууллагатай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

image

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгож чаджээ

Энэхүү судалгаа нь хоёр үе шаттай бөгөөд судалгааны эхний шатанд Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг сүрьеэгийн дарамт өндөртэй дөрвөн орон оролцож, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгож чаджээ. Энэхүү үр дүн 2019 оны гуравдугаар сард “New England Journal of Medicine” хэмээх олон улсын нэр хүнд бүхий анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн нь Монгол судлаачид болох доктор Ц.Базаррагчаа, Д.Должинсүрэн анх удаа энэ сэтгүүлд хэвлэн нийтэлж Монголын судлаачдын нэрийг дэлхийд гаргалаа.

Аравдугаар сарын 30-ны байдлаар манай улсад нийтдээ 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлэгдсэн

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний хугацааг богиносгосноор дэлхий нийтийн бодлого өөрчлөгдөхөд нөлөө үзүүлэхүйц өндөр чанартай нотолгоог бий болгож, өвчтөн, түүний гэр бүл болон эрүүл мэндийн салбарт үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байна. Манай улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамжинд богино хугацааны эмчилгээний горим орж, 2018 оноос сүрьеэгийн хөтөлбөрийн хүрээнд олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлсэн нь энэ судалгааны үр дүн хөрсөн дээрээ бууж байгаагийн илрэл. 2019 оны аравдугаар сарын 30-ны байдлаар манай улсад нийтдээ 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлэгдсэн байна. Монгол улс олон улсын томоохон эмнэлзүйн судалгаанд анх удаа оролцож судалгааг амжилттай хэрэгжүүлж, олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

image

“STREAM” хэрэгжснээр манай улсад сүрьеэгийн чиглэлээр эмнэлзүйн томоохон судалгааг явуулах үндэсний чадавх бүрдлээ. Судалгааны II шатанд бедаквилин хэмээх ОЭТС-г эмчлэхээр 40 гаруй жилийн дараа гарган авсан шинэ эмийн III үеийн судалгааг 2016 онд Монгол улс эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон. Бедаквилин эмийг ОЭТС-гийн эмчилгээнд хэрэглэснээр сонсгол бууруулж дүлийрэх, бөөрөнд хортой нөлөөтэй канамицин тарилгыг хасаж бүх эмийг богино хугацаанд (есөн сар) ууж хэрэглэх эмнэлзүйн судалгааны ажил Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр үргэлжилж байна. 41 хүнийг энэ горимоор эмчлээд байна. Мөн “STREAM” нь дэргэд Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл ажилладаг бөгөөд гол үүрэг нь эмч, өвчтөн, судлаач, шийдвэр гаргагч, иргэд гээд бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, итгэлцлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:05

Зочин [202.179.24.236] 2019-11-08 21:59:09

ЭНЭ АРАЙ ХЭТРҮҮЛЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА. ЯГ ҮНЭНДЭЭ СОЛОНГОСЫН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ НИЙГЭМЛЭГЭЭС ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨ ИХ БИЙ. ЯАГААД ДУРДААГҮЙГ ОЙЛГОСОНГҮЙ . ЗҮГЭЭР СЭТГҮҮЛД 2 ЭМЧ НИЙТЛЭЛ ГАРГАСНААР СҮРЬЕЭ БУУРНА ГЭЖ ЮУ БАЙХАВ. БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР БОЛ ЭСРЭГЭЭРЭЭ ШҮҮ

T [59.153.115.132] 2019-11-08 18:04:30

Uaaaa aihtar amhiltiig olj gene

Зочин [66.181.179.253] 2019-11-08 15:15:09

Энэ нь чадварлаг эмч нарын гавьяа огт биш, Сарангэрэл сайд болсон учраас л сүрьеэг сайн эмчлэх нарийн нууц аргыг эмч нарт зааж өгсөн юм шүү малнууд аа.

Har [66.181.185.198] 2019-11-08 12:42:21

Sure gej ih yarih um oor ajil ih bn daa Saraa min bolidoo

Avgsi [202.126.89.155] 2019-11-08 09:34:56

Ene balai avgai Eruul mendiin salbariig samraxaa xrzed xogsoox yum bol, xudallch avgai udaxgui zsilaassi bilee

хх [202.55.191.205] 2019-11-08 04:17:43

ямар мундаг юм бэ амжилт хүсье

Зочин [202.131.235.74] 2019-11-08 08:13:20

яаж ингэж ярьж чадаж байнаа. анхны улс ч гэх шиг. энэ эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулаачээ Хүрэлхсүх сайдаа

zochin [202.55.188.88] 2019-11-08 03:57:43

Bitgii hudlaa surjigneed bai. Ulaan burhan uvchniig ustgasnaa zarlaj DEMB iin batlamj avlaa gej bas l sur duulian bolj baisan. 1 jiliin daraa ulaan burhnii degdelt garch olon huuhed zaluusiig emchilj chadahgui ami nasiig ni hohiroosnoo martsan uu. Huurun baysah emgeg uvchnuur uvchilsun humuus uu. Aguu ihiin demiireld avtsan uu.

zochin [202.55.188.35] 2019-11-08 04:11:45

yg unen.

Зочин [43.228.131.239] 2019-11-08 03:58:46

huts


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.