Цайны хөгц, мөөгөнцөр хэтэрсэн тул татан авалт хийжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 аравдугаар сарын 28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу Сонгинохайрхан есдүгээр хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн 2018 оны есдүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн зургаан нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. “Хөвсгөл их тайга” ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.



























.jpeg)





































Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:04
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:04
Зочин [202.126.88.201] 2019-11-14 17:33:13
Bainga heregledeg goy aagtai tsai shte odoo ymar tsai heregleh ve gj kkkk aldaagaa hurdan zasaj ahin ulam sn bvteegdehvvnee gargaarai
Зочин [117.111.5.91] 2019-11-10 13:26:04
би солонгосоос бичиж байна. паркеталсан цайнаас шилэн хѳвѳн шиг юм хѳвѳѳд ойодоо их гайхаад 2 удаа чанаад цайгаа асгасан. ямар нэгэн мѳнгѳлѳг цаасны хэлтэрхий шиг юм цс буцалгагчинд хѳвж харагдаад байсан
Зочин [194.228.76.213] 2019-11-08 07:38:59
гөвсгөлийн их тайган та хөгцтэй цайгаа өөрөө уу.