2020 онд авто замын сүлжээг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ

Ц.Анударь / Нийслэл

Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадавх хангалтгүй, авто замын сүлжээний холбоос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг. Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх шаардлагатай байна. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороодын гудамж талбайн авто замын сүлжээг сайжруулахаар төлөвлөж, Авто замын хөгжлийн газарт саналаа хүргүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны замын хөдөлгөөний орц гарц болсон гол гудамж талбайн замыг төв замтай холбосон авто зам тавих, X хороонд Азийн хөгжлийн банкны гэр хорооллыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд баригдах 240 хүүхдийн ортой цэцэрлэг болон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн рүү орох авто зам, мөн тус дүүргийн XI хорооны Нуурын 15, 18 дугаар гудамжинд хоёр цэцэрлэг ашиглалтад орсонтой холбогдуулан авто зам тавих зэрэг хэд хэдэн ажлуудыг санаачлан 2020 оны төсөвт тусгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: НИТХ


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.96] 2019-11-10 16:43:08

Байшингуудын дундуур авто замыг сайжруул. Замын ачаалал 30 хувь буурна мэдэхгуй бол 2012 онд ажиллаж байсан Батболдоос асуу.

Зочин [64.119.18.87] 2019-11-10 12:25:22

хороололын ачлал дэлгүүрээс хойш 40 р сургуулын хажуугаар зам тавиач

Зочин [202.9.45.98] 2019-11-10 09:10:14

УБ хотын явган хүний зам гэж ёстой там байна аа.!!!Хэзээ засаж янзлах юм болоо???

Зочин [202.55.188.35] 2019-11-10 09:03:34

Za zov odool ene ger horoololuudaar hersen zamiin suljeee tavih heregtei

Зочин [202.9.45.104] 2019-11-09 20:18:23

замыг сайжруулах хэрэгтэй.Ихэнх зам тоосгүй л болохоос энхэл доголтой хөдөөний зам шиг л донсолгоотой нүхтэй шүү.Хайрин машины эвдрэл,осол түгжрэлийн голомт шүү.замын компаниудтай хариуцлага тооц.

Eh oron [202.126.88.206] 2019-11-09 17:21:50

Vnheer ajil yriad suujiigaa bol kvrtekee tailaad duhtai suuj sain yrilzahgvi dee ( hudlaa gadnaas orj ireel zurag daruulzan ymuu haashaa ym )


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.