Дуулиант хэргүүдээс зарим нь шүүх рүү эргэлээ

Н.Алтанцэцэг / Хууль

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдсон авлигын хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай гэгч нь ажиглаж байгаа.Авлигатай тэмцэх газраас олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ. Энэ талаар АТГ-аас Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийн цар хүрээ өргөн учраас холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байна. Дуусахаар нь шүүхэд шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

image

ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.

Дашрамд, өнгөрөгч зургаадугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр түүнийг прокурорын хяналтан дор АТГ-аас баривчлан саатуулж байсан билээ.

ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгаж эхэлсэн билээ. Тэдгээр шүүгчийн зургаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байна.

Сануулахад, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн юм.

Түүнчлэн Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дээрх шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн Шүүхийн ерөнхий Зөвлөлийн зөвлөх,гавьяат хуульчБ.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ зарим эх сурвалж одоогоор хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой гэх баримт байхгүй, нотлогдоогүй хэмээж байгаа билээ.

АТГ-т шалгагдаж буй шүүгчдийн хоёр нь хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож, шүүгчийн эрхийг нь эргэн сэргээхээр болсон тухай мэдээлэл бий. Харин үлдсэн шүүгч нарын тухайд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгагдаж байгааг албаныхан мэдээллээ.

Ч.АЛТАНХУЯГИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байсан. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьж саатуулж байсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулаад, хүүгийн орлогыг нь хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт шалгасан. Одоогоор шалгалтын ажиллагаа дуусч АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ыг байгуулж, тус газрын даргаар өмнө нь НДЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан, УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах асан Ч.Алтанхуягийг томилж байсан юм.

image

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БАЙСАН Н.МӨНХБАТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдаж авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж байсан юм. Харин АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.ГАНБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өнгөрсөн сарын 2-нд Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбоотойгоор саатуулж байсан билээ.

АТГ-аас Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл АТГ-аасЗам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлжээ.


Сэтгэгдэл

Zochin [77.250.81.199] 2019-11-14 17:46:20

Энэ 3-ийг харахаас дургуй хурээд байна. Хурдан алга болоосой.

MAHAH арилахгүй эээ [211.36.142.1] 2019-11-12 20:20:40

МАНАН 60 тэрбум бүх салбарыг аалзны шүлс шиг хэрсэн байхад наадуул чинь яах ч үгүй толгойгоо илүүлээд л өнгөрнө ул үндсээр нь бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй тэгжийж наадуул чинь гөлөлзөж эхэлнэ одоо бол ард түмнээр даажигнаад л тоглоод л гарна

Зочин [5.77.28.87] 2019-11-12 19:48:33

Шорон өөр хаана ч биш. Дарөвдэх нь Солонгост байгаа тав дахь нь нямка зандандаам зургаа дахь долоо дахь нь бямбадорж гэж нэг хулгайч маш жижиг гарууд шүү дээ. Одоо ажлаа өг шорондоо

Зочин [66.181.161.26] 2019-11-12 19:48:16

Эх орон газар нутгийг минь зарсан хулгайчуудыг буудаж алах хэрэгтэй ш дээ

Зочин [5.77.28.87] 2019-11-12 19:43:21

Эд нар бүгд Лондонд байртай ард түмний тэмцэл зогсохгүй хэдэн үеэр нь эд нартай тооцоо хийнэ. Z эрин үе бүхнийг хийж дуусгана. Өндөг хулгайлна өгзөг базна. Одоо боллоо бүхнийг дэлгэнэ та нар энэ улсыг харийнханд зарсан. Одоо ч зарж байгаа муу явдаг жорлонгууд та нар дууссан. Шорондоо явах л болно

зочин [202.9.42.46] 2019-11-12 16:31:28

сүрэг хулгайч луйварчидад үхэл. энэ бол шударга шийдвэр болно.

иргэн [107.167.107.87] 2019-11-12 15:32:43

3 хужаагиин хөрөнгө офшорыг хурааж ялла элбэгдорж монгол улсыг хууль цаазгүй болгосон

Монгол [122.201.21.27] 2019-11-12 14:38:09

Хөрөнгийг нь хураагаад шоронд хий Цаазаар авах ял байхгү нь наадуулын чинь аз

Зочин [122.201.21.27] 2019-11-12 14:34:55

Ene луйварчидийг хойд солонгос, юмуу хятадын авилгын

zochin [202.126.88.46] 2019-11-12 14:32:47

1 hohirogchtoi 10000 togrognii hulgai hiivel 10 jil 3.2 hunii hohirogch ter bum terbumiin hulgai zamhardag tensdeg 3 jil yal avdag bj taarahgui Nugel ni neg l odor nudeer chin garna shuu Ard tumniig ih basamjlaad bh shig Buh horongiig huraah yostoi Mash hatuu shiitgel uzuuleh yostoi Nasaar ni Uls toriin erhiig ni bhgui bolgoh yostoi !!!!

zochin [202.126.88.46] 2019-11-12 14:28:20

Shiljih yah ve Unen moniig ni togtoogood uneheer tor ard tumnii esreg huuli bus uil ajillagaa hiisen bol huuliin changa shiitgel uzuuldeg bmaar bn Gants hun hohiroogood 10000 tog hulgai hiisen hun 10 jil shiitguuldeg 3.2 saya hunii erh ashig ulsiin hogjliig boomilson humuust tensen ogood bh ni zohimjgui Undsen huulindaa oorchlolt oruulah gej bgaa bol Toriin esreg gemt hergiig changa avch uzdeg bolchihvol naad hulgaich nar chin tomoojih yum bishuu!!!

иргэн [202.179.4.250] 2019-11-12 13:56:34

Шүүх, прокурорынхон тэртэй тэргүй мөнгөө өөрсдөө олоод авчих юм чинь. Илүү өндөр цалин өгөх хэрэггүй.

Зочин [202.9.43.178] 2019-11-12 13:17:02

Манангийн шүүх асуудлыг шийдэхгүй биз дээ. Мөрдөн байцаалтад буцаалаа гэнэ биз.

Зочин [202.131.227.178] 2019-11-12 13:11:07

шүүх найдваргүй байхад энэ ч лоолой болох байх даа. ард түмний цээрлүүлэх хөдөлгөөн л чухал зр дүнтэй шийтгэнэ сануулна.

Зочин [64.119.25.140] 2019-11-12 13:10:36

Шүүх шийдэж барах уу. Цагдаа, прокурор, доод шатны шүүхийн хичнээн жил хийсэн хөдөлмөрийг Улсын дээд шүүхийн хэд нь авилгал нөлөөнд ороод л будаа болгодог биз дээ. Дээд шүүхийнхэнтэй хор найруулж явдаг нэр бүхийн өмгөөлөгч нар ч нэр устайгаа олны дунд яригддаг нь нууц биш

Зочин [192.82.78.45] 2019-11-12 12:48:34

Nogoo mongliinezen boltson luibarchin sahal erdenebilgiin hereg zamharchlaa daa mongtoi hun shuuhiig hudaldaad abchihsnuu yasan tag bolj baigaal hoon heleltseh bolno doo

Зочин [192.119.168.119] 2019-11-12 12:19:00

Шүүгчид одоо ажлаа дээд зэргийн хийх хэрэгтэй.

Irhen [66.181.161.3] 2019-11-12 12:18:22

Shar semjilsen S.Bayar hulgaichiin aldart 7 haus Bayartsogtiin obshoriin mongiig huraah heregtei.Daanch manai shuuhiin avilgachid tegehgui l dee.

2017 оны намар юм байна. Алджээ. [202.131.225.53] 2019-11-12 14:07:22

2017 оны намар юм байна шүү. Уучлаарай алдсан байна.

Монголчуудын хоншоор дутна. Мурийцах уу? [202.131.225.53] 2019-11-12 14:05:42

Монголын төрийн байгууллага офшорын хөрөнгө хурааж байгаагүй болохоор туршлага ба хоншоор дутна. Багамын буюу Сейшелын арлын банкууд өөдөөс нь салаавч үзүүлж байгаа юм чинь. Баттулга Ерөнхийлөгч 2017 оны хавар "мөнгийг хураана" л гээд байсан. Хаана байна? Хураасан зүйл хаана ч байхгүй. Тэр хооронд тэр мөнгө нь эргэлтэд ороод, данснаас нь гараад, одоо хэнээс юугаа хурааж авахаа ч манай АТГазар болон цагдаа мэдэхээ больсон байгаа.

Зочин [202.21.108.156] 2019-11-12 12:06:17

ШҮҮХ НЬ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААНА БИЗ

Mongol [122.201.21.27] 2019-11-12 11:45:46

Ene луйварчидийг хойд солонгос, юмуу хятадын авилгын хуулиар шийтгүүлбэл таармаар новшнууд

Zojin [202.126.89.243] 2019-11-12 11:25:32

Shuuh ruu shiljlee butsaagdlaa geh vii dee naad 3 aa shuud tsaazal

Жаргал [66.181.161.66] 2019-11-12 11:06:34

Дорлигжавын хэрэг хаана явнаа

Алга болсон юм болов уу? [202.131.225.53] 2019-11-12 11:57:20

Алга болчихсон юм болов уу? Ер нь Дорлигжав Монголдоо байгаа юу?

Зочин [202.179.24.193] 2019-11-12 10:41:54

эд нарыг барахгүй ээ,үндсээр нь өөрчлөөгүй нөхцөлд тэр багшийн,тэрний ажилд оруулсан нтр гээд үе залгамжилж амиа хоохойлох гэж ардаа үлдээсэн нөхдүүд нь авраад л гарна,тэр гавъяат авилгач Сарантуяа эмгэн хүүтэйгээ мултарчихсан л байгаа биз дээ

Зочин [64.119.25.140] 2019-11-12 13:11:54

Сарантуяа гэгч нь алдартай аймшгийн шулам шүү дээ

МОНГОЛД БАРАХГҮЙ ЭЭ... [202.179.26.89] 2019-11-12 10:21:02

МОНГОЛЫН ШҮҮХ ПРОКУРОР ЭД НАРЫГ БАРАХГҮЙ ЭЭ. СОЛОНГОСТ ЭСВЭЛ ЯПОНД АВААЧИЖ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ . ТЭНД БОЛ ХАРИН ГӨӨЛӨГ БОЛГООД ТАСЛАНА

Хэний хэрэг мөрдөн байцаалтад буцах бол оо? [202.131.225.53] 2019-11-12 10:06:27

Одоо энэ хэргүүдийн 2/3 нь шүүхээс мөрдөн байцаалтад буцна. Тэгээд "шүүхээс шаардасныг гүйцээж мөрдөж байна" гээд ирэх оны Цагаан сар өнгөрөөнө. Тэгэж байтал 2020 оны сонгуулийн кампанит ажил эхлэнэ. Тэр үеэр шүүх ЧУХАМХҮҮ хэрэгтэй танилцаж яахаа мэдэхгүй царайлна. Тэгээд л шинэ УИХ байгуулагдаж шүүгч нарын томилгоо, Эрүүгийн хуулийн шинэ хувилбар, 2021 оны өршөөл гээд л олон зүйл яригдна. Үүний үр дүнгээс хамаарч дундаас нь эдгээр хүмүүст ял оноох эсэхийг шийднэ. Кх!

od [202.179.25.217] 2019-11-12 09:56:45

yu bicheed baigaa yum bee ene hvmvvst yal ogloo geed horong oruulagch nart muuhai haragdah gej vv chi bitgii tal zasaad bai hamt idsen nosh bna l daa hamaatan sadangiihan hvrtel bvh horongiig huraah heregtei ingej idej uuchaad 2-5 han jil suugaad gerdag bol bidch gesen idej uumaarl bna shdee

itgel [202.179.25.217] 2019-11-12 09:49:09

edgeer hvmvvsiig hen shvvh yum bee ed nar idej hanaagvi baigaa negench yal awahgvi bie biedee yal ogoltei bish

Зочин [192.82.77.128] 2019-11-12 09:32:14

Томчууд гэх энэ хэдэн тэнэгүүд чинь алсаа бодож, ойрын хөршийн эдийн засгийн бодлогоос хол явах замаа бодсонгүй юу. Холын улс биднийг хоосруулахгүй боловч өрөнд унагаана.

Zochin [124.64.18.119] 2019-11-12 09:22:55

АТГ одоо л сайн ажиллаж бна шүү. Шүүх прокурор дээр гацчихгүй бол

Зочин [202.179.31.5] 2019-11-12 09:13:00

энэ хэдийг хорьж болноо, гадагшаа хөрөнгө оруулагчдад яаж харагдах бол, дараа ньзөвхөнхятадаас зээл авах л үлдэнэ дэээ

ergvv atsd [202.55.191.130] 2019-11-12 10:02:59

ed nart horongo oruulagch nart yamar hamaatai yum be dee.ed nar bol toriin mongonii hulgaich avilgach nar ch dee.bvh ulsd iim hvmvvsiig shorond ybuulij baidag yum malaa.

Хнн [124.64.18.119] 2019-11-12 09:21:45

Атг ажилласангүй гэнэ ажиллахаар ажиллалаа гэнэ. Илжигний үлгэр шиг сдакууд юмаа та нар

зочин [150.129.143.138] 2019-11-12 09:08:58

Хөрөнгийг нь хурааж амьтан болго. Зуу наслах биш гөлийсөн шаарнууд гурван саяхан хүмүүсийг дэлхийн шившиг болтол амьдруулсаны гороо амс.Шудрага шүүгч нартаа итгээд харж байя.

Зочин [66.181.178.73] 2019-11-12 08:34:04

мөнгө хүчтэй

Зочин [182.160.38.135] 2019-11-12 08:31:31

Шоронд л орох ёстой хүмүүс дээ. Шүүх яаж шийдэхийг л харж байя

zochin [73.51.245.247] 2019-11-12 07:53:37

shuuxyajch chadaxgyi ny saixan daa


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.