Улаанбаатар хотод дагаж мөрдөх RFID, LTE зэрэг технологиудын стандартыг батлахыг дэмжиж тогтоол гаргалаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага технологид суурилсан ухаалаг болж байгаа. Ухаалаг хотын хөгжил нь мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан байх тул манай улс нь мэдээллийн технологийн дэд бүтцээ сайжруулах,өндөр технологийг нутагшуулах, ухаалаг хотыг байгуулж хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, стратегийн хөтөлбөрийг боловсруулан, үе шаттайгаар хэрэгжүүлснээр Улаанбаатар хот төдийгүй бусад томоохон суурин, хотуудыг ухаалаг хот болгох боломжтой.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын хэмжээнд дагаж мөрдөх RFID,LTE, шилэн кабел, төлбөрийн системийн стандартуудыг батлахыг дэмжиж тогтоол гаргалаа. Ингэснээр манай хот дэлхийн хөгжингүй бусад хотуудын адил ухаалаг системд шилжихээр нэг алхам урагшилж байгаа юм. RFID технологийг ашиглан автомашины зогсоолын төлбөрийн системийг шийдвэрлэх бүрэн боломжой бөгөөд Сингапур улс энэ технологийг нэвтрүүлж зогсоолын асуудлаа шийдсэн гэдгийг тэргүүлэгч М.Халиунбат хуралдааны үеэр онцолж байлаа.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар ухаалаг хот болох ёстой. Өндөр технологид суурилсан, эко, дижитал хот байх ёстой. RFID, LTE зэрэг технологийг нэвтрүүлж хотынхоо өмнө тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс энэ тогтоолын төслийг дэмжиж улмаар цаашид түргэн шуурхай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.239] 2019-11-13 00:39:40

Машина хүн хоёр нь багтахаа больчихоод байхад дэлхийн жишиг ярих хэрэггүй. Хүн амын нь 50% нь нэг дор бөөгнөрсөн нийслэл нэртэй хамгийн бүдүүлэг хоттой улс орон ганц манайх .

Хотын иргэн [122.201.31.13] 2019-11-13 00:23:17

Гудамж, байрны дугаарыг хадчихвал жоохон хотын төрх орох юм даа. Тэрний урд, хойно, хуучин тийм юмны тэнд гэж бие биендээ байршлаа заадагкасуудоыг алга болгож, гудамж төлбайгаараа нэрлэж сурахсан. Нүүдэлчнээрээ л байгаад байх юм!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.