Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл сургалт, хэлэлцүүлэгт хамрагдаж байна

Aдмин / Орон нутаг

Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, МХЕГ, НМХГ-ын удирдлагууд 10 дугаар сарын 23-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийжээ. Уулзалтаар Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой санал гомдлуудыг хэлэлцэж зөрчлийн хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдэд ирж буй дарамт шахалт, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хөндсөн байна. Энэ дагуу өнөөдөр /2019.11.13/ МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу аймгийн МХГ, ХАҮТ, ХЭАХНийгэмлэг, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 120 орчим бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийн таван чиглэлээр сургалт хийлээ. Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсож гарц шийдлийг хамтдаа хайсан үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болсон юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

zochin [66.181.177.62] 2019-11-14 14:14:07

амжилт хүсье


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.