Манайх шиг эдийн засагтай орны хувьд орон сууцжуулах нь жижигхэн асуудал

Ц.Анударь / Улстөр

МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөртэй холбоотой мэдээллийг өнөөдөр өглөө. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцав.

-Хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл арилжааны банкуудад ирж байгаа ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн дараалал буурах боломжтой юу?

-Бидний тооцоогоор Монгол Улсад 450 мянган айлын орон сууц хэрэгтэй байгаа. Энэ бол гэр хороолол, аймаг, сумын төвд амьдарч байгаа хүмүүс болон малчдыг оруулж тооцсон тоо. Орон сууц гэдэгт юуг оруулж байна вэ гэхээр ил жорлонд бие засдаггүй, усаа зөөдөггүй, нүүрсээ зөөдөггүй ийм тохитой орон сууцны хэлбэрийг яриад байгаа юм. Нийтийн орон сууцны аль эсвэл хаус хэлбэрийн байшингууд байна. Малчдын хувьд өөрсдөд нь зориулсан өвөлжөөний хэлбэрийг хүртэл ярьж байна. Ард иргэдээ ая тухтай байранд оруулах нь төрийн зорилго байх ёстой. Түүнээс төсөв нь их мөнгөтэй, ард түмэн нь ядуу хэвээрээ, өвчтэй зовлонтой байх нь Монгол Улсын зорилго биш.

-Ипотекийн зээлийн ирэх оны төсвийг 60 тэрбум байхаар шийдвэрлэсэн. Төсөв танагдчихаар энэ хөтөлбөр хэрэгжилтийн биелэлтэнд нөлөөлөх юм биш үү?

-Ипотекийн зээлийг төсөв рүү шилжүүл гэдгийг ОУВС шахаад байгаа юм. Тэгэхээр “Монголбанк”-нд байх юм бол ахиад 100 мянга айл байтугай 400 мянган айлын санхүүжилтыг ч шийдэх боломжтой юм. Төсвөөс хамаардаг байсан бол өнгөрсөн хугацаанд орсон 95 мянган айл чинь ипотекийн зээлд хэзээ ч хамрагдахгүй байсан. “Монголбанк” 800 тэрбум төгрөг гаргасан учраас айлууд орсон. Тэгэхээр макро эдийн засгийн түвшинд ярья гэвэл төрд эдийн засгийг удирддаг татвар, хууль, мөнгөний бодлого гэсэн гурван том эрх мэдэл байна. Татвар, хууль хоёр бол бизнес эрхлэгчид, ард иргэдийг хумиж, авдаг харилцаа. Мөнгөний бодлого нь өгч байдаг харилцаа. Өгдөг харилцаагаа бид буруу ойлгоод авдаг харилцаа болгох гээд байна. Дэлхийн бүх оронд энэ гурвыг цогцоор нь хийж чадсан улс хөгждөг юм. Гурвуулаа авдаг байх юм бол энэ улс чинь шууд ядуурна. “Монголбанк” төрийн өмнөөс өгдөг үүрэгтэй. Энэ харилцааг өнөөдөр төр барьж байгаа хүмүүс, “Монголбанк” ойлгохгүй байна. Үүнийг ойлгочих юм бол орон сууцжуулах асуудал манайх шиг эдийн засагтай орны хувьд үнэхээр жижигхэн асуудал.

-Энэ хөтөлбөр хөдөө, орон нутгуудад хэрэгжих үү?

-Хэрэгжинэ. Бид хөдөө, орон нутагт найман том хот шинээр барья гэж төлөвлөж байгаа. Хамгийн гоё, орчин үеийн хотууд барина. Монголчууд хамгийн гоё хотуудад амьдарна.

-Ипотекийн зээлийг орон нутагт олгодоггүй. Хэрвээ бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл орон нутгийн иргэдээ яаж хамруулах юм бэ?

-Орон нутгийн иргэдийн хувьд байр, хашаа байшинг нь орчин үеийн болгох янз бүрийн технологиуд байна. Үүнд нь зориулаад ипотекийн зээлэнд хамрагддаг шиг зээл олгочихно гэсэн үг. Тэгэх боломж байгаа.

-МАН-тай хамтраад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг албан ёсоор хүргүүллээ. Саналыг хүлээж авбал сонгуулиас өмнө хэрэгжиж эхлэх үү?

-Саналыг хүлээж авбал хэрэгжүүлж эхэлнэ. Боломж нь байна. Одоо л хийдэг цаг. Орон сууц болон зээлийн асуудал 2020 оноос эхлэх гээд байгаа зүйл биш. Өнөөдөр бий болчихсон, дээд хязгаартаа тулчихсан асуудал. Бид эхэлж амлахдаа ирэх жил сонгууль эхлэхээр хийнэ гэж хэлсэн. Гэхдээ хүмүүс үүнийг дэндүү хол байна гэсэн учраас Төр, засагтаа өнөөдрөөс эхлээд хийе гэдэг санал, шаардлагыг хүргүүлж байгаа. Долоо хоногийн дараа хариугаа авна. Хэрэв үл тоомсорлож, хариугаа өгөхгүй байвал дараа дараагийн улс төрийн арга хэмжээг авна.


Сэтгэгдэл

zochin [64.119.22.74] 2019-11-14 23:11:54

ergvv mal min muruuruu bai vgvi bol dald or ter nambariin hvvteige.

tumur [103.26.194.205] 2019-11-14 19:06:53

энэ тэнэг бууны нохойны үгэнд ТОО БОДОЖ ЧАДДАГГҮЙ хүн л итгэх байх 1.Мөнгө байхгүй зөвхөн 100мянган байранд 2их наяд ₮ \2012оны тооцоо\хэрэгтэй,2.цахилгаан эрчим хүч байхгүй,3.усны нөөц хүрэхгүй,байхгүй,4.цэвэрлэх байгууламж дийлэхгүй,5.шинэ хотууд мөн л ийм шалтгаанаар босохгүй,угаасаа 8-аймагт барих ДУЛААН СТАНЦуудаа\өөрөөр хэлбэл том хэмжээний уурын зуухаа\барих мөнгө байхгүй зээлээрж

Зочин [202.179.31.59] 2019-11-14 16:36:31

Иргэдийн толгойг яаж ч эргүүлж,эргүүтүүлж болно гэж бодоод байгаа юм аа даа энэ Энхбаярын бөгс долоогчид,хэрээ мэдэж л чалчмаар юм.Үлгэр биш дээ наадах чинь. Тооцоо,судалгаа үндэслэл,эх үүсвэр гээд л маш олон юм наадахын цаана байдгийг мэдэх үү? хуульч юм уу ?ямар мэргэжилтэй юм энэ нөхөр.Хуульч бол тоо мэддэггүй математиктаа тааруухан л энд орж суралцдагш дээ.Тэдний нэг л биз бодвол.

Зочин [150.129.142.43] 2019-11-14 09:37:35

үнэн ярьж байна даа.

ЭРДЭНЭЖАМЪЯАН [202.179.24.5] 2019-11-14 09:13:55

ЭДИЙН ЗАСАГ МЭДНЭЭ ....

Zaaaaaa [173.66.182.181] 2019-11-14 07:30:12

Hutsbaaa Gebel gomdohuuuuu yilanhai batsaan mn

Зочин [112.72.12.16] 2019-11-14 05:56:54

ЭНЭ ЮУГАА СОЛИОРООД ЦОР ЦОР ГЭЭД БАЙНАА

хн [66.181.185.237] 2019-11-13 22:49:05

Барилгыг улсын бодлогоор хэрэгжүүлхэд одоо цагийн техник технологи хөгжсөн үед асуудалгүй байхаа үнэндээ барилга банкны уул уурхайн авваргууд л амь тавьчих шахаж байх шиг МАХНын бодлого маш сайхан санаа

Зочин [66.181.161.9] 2019-11-13 22:09:58

Зэсссс

Зочин [202.126.89.47] 2019-11-13 21:47:59

Хэлэх ч үг алга. Олон хүний хэлдэгээр ганц тоосго өрж үзээгүй байж яаж ингэж чалчиж байдаг байнаа. МАХНамыг дэмждэг хүн байдаг юм уу? Харин Баасанхүү гуайг хүмүүс дэмждэг юм билээ шүү.

Зочин [80.215.105.92] 2019-11-13 20:46:43

Тэгээд тэр балин хамартай энхбаяр чинь эрх мэдэлтэй байхдаа хийхгүй яасан юм мэдрэлээ

Мах [66.181.184.195] 2019-11-13 20:11:27

Цөг. Чи дут. МАХ гэж нам байхгүй.

Зочин [64.119.16.150] 2019-11-13 19:46:48

хөөрхий өөрт нь болчихмоор ч юм шиг санагдаад байгаа байх л даа. би улстөоч хүн гээд итгэчихсэн. эхлээд өөрийнхөө байрны лизингыг төлөөд дуусгачихаа хө. дараа нь үлгэрээ ярьж болно шд

Зочин [14.202.161.54] 2019-11-13 19:38:28

Ganz oimsnoos garsan munguur neleen bair barih bishuu

Дарь [103.229.120.197] 2019-11-13 18:35:35

Хөөрхий дээ. Өөрийгөө их юм мэддэг гэж боддог байх даа.

зочин [202.126.88.217] 2019-11-13 18:09:26

Энэ залуу Энхбаяр даргийг минь муулаад байна гээд беен беен нулимас гаргаад уйлаад хэвлэллийн хурал хийгээд байсан инээдтэй эрүүл хүн тэгэхгуй байх л даа

Зочин [66.181.184.152] 2019-11-13 17:59:52

Танай МАХНамын дарга Н.Энхбаяр чинь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дарга, сайд байхдаа ийм жижигхэн юмыг хийчэхгүй яасан юм болдоо. Толгой муутай л байж дээ

Зочин [202.179.31.59] 2019-11-13 17:50:12

Өө тиймүү орон сууцны асуудал манайд жижигхэн асуудал бол том асуудал гэж юу байхав,Жамьян хэн билээ чи.Ингэж иргэдийн тархийг бүү угаа МАХНамын тэнэгүүд,Баярхүүгээс өөр эдийн засагч та нарын дотор бий юу,тоо гадарладаг хүн.

.Зѳв зѳв [202.126.89.223] 2019-11-13 17:39:23

Улс тѳрийн сенсаци гэж бодож байгаа бол Тэнэг л байна. Монголчууд цѳѳхүүлээ. Иддэг хүмүүс нь аймааР мангасууд. Бидэнд тэр идсэн мѳнгѳнѳѳсѳѳ ѳчүүхэн жаахныг ѳгѳхѳд л сэмбийгээд хүүгүй урьдчилгаа тѳлбѳргүй байрандаа орно. Манай ард түмний хүн чанар совест алдагдаагүй шүү. Энэ олон жил ингэж доромжлуулчихаад шүү. Уламжлал ардын соёл байна аа

Зочин [202.126.89.231] 2019-11-13 17:38:56

shar hadnii HUrtsiin tasgiin heden ovchton shig yumnuud bas bhiimaa yadaj bhad

Зочин [202.9.44.109] 2019-11-13 17:34:42

Энэ намд эдийн засаг мэдэгдэг хүн байдаггүй юм бишүү

TSTS [141.65.160.190] 2019-11-13 17:20:40

Enkhbayriin buunii nohoi, Enkhbayartai niilsen hanb guai ni ch ulsaasaa urwasan uheh yaltai. Mongoliig gants elgeer ni hewtuulsen hun chin enkhbayar. terniihee yaliig ch uureh yostoi. Herew odoo iimerhuu yum hiiwel Mongol uls gej baihgui bolno. Heden dutuu barigdsan betonon baishin l uldeh baih.

Зочин [119.40.103.3] 2019-11-13 17:15:38

medrel sdanuud mongoloor duurchee yaana vee

ха ха [66.181.169.108] 2019-11-13 17:03:49

андад амжилт хүсье

Зочин [122.201.19.99] 2019-11-13 16:30:20

Энхбаяр ерөнхий сайд УИХ дарга Ерөнхийлөгч нийж байхдаа хийж байхгүй яасын худлаа шоу хийгээд эргүй өвгөн

зочин [203.91.116.118] 2019-11-13 16:19:02

Энэ новшнууд төрийн толгойд гарах гэж солиорч өгч байна аа

Zg [202.126.88.235] 2019-11-13 16:10:56

Eoo daraa ni bi usan tenegee haruullaa geh vii dee

Bitgii shaagaad bai Nambarvanii buunii nohoi [202.126.89.66] 2019-11-13 16:07:20

Tanai Nambarvan chin turiin tolgoid olon jil suuj baihdaa naad shaagaad baigaa yumaa hiihed yasiim?

Hnn [61.148.244.165] 2019-11-13 16:03:51

Тэнэг гөлөг вэ уйддаггийнмуу яадгий ш э э с чинь.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.