АН-ын зөвлөл, О.Баасанхүү нар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөвшилцлийн ажлын хэсэгт МАХН-ыг оруулаагүй. Гэтэл УИХ-д суудалгүй хоёр гишүүнийг, Ерөнхийлөгчид дэлбэртлээ "..."-сэн хоёр нөхрийг оруулж ирсэн. Шинээр нам байгуулсныг нь ойлгож байна. Гэхдээ хуульд зөвлөл гэж заалт байхгүй. С.Жавхлан бид хоёр нийлээд гишүүдийн зөвлөл байгуулах юм уу. Суудал бүхий намууд эсвэл нийт ард түмэн зөвшилцөж болно, түүнээс намууд хоорондоо зөвшилцөж болохгүй. Зөвшилцөл чинь хууль бус болсон. Зөвшилцлийг намууд хийж байгаа юм бол нийт 34 нам чинь яагаад зөвшилцөөгүй юм. АН бүлэгтэй байсан ч аймхай хоёр нь гараад ард түмний төлөөллийг байхгүй болгосон. Зөвшилцөхдөө яагаад ард түмний эрхийг боогдуулж байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид аль болох ард түмэн, намууд, төрийн бус байгууллага гээд бүх төлөөллийн саналыг тусгах гэж хичээн ажилласан. Зөвшилцлийн ажлын хэсэг долоон удаа хуралдсан. УИХ-д суудалтай намуудын төлөөллийг оруулсан. Яагаад таныг оруулаагүйг би сайн мэдэхгүй байна. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлнэ гэсэн болохоос намын дарга Ерөнхий сайд байна гэсэн санал оруулаагүй. Та мушгиад байна. Харилцан ойлголцох, хуулийн зөрчилгүй, хүч түрсэн, ард түмний эсрэг хийж буй зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Үндсэндээ орон нутгийн, аймаг сумын асуудлыг энэ удаад хойш нь тавилаа. Үүнд харамсаж байна. Нэгдүгээр хэлэлцүүлгээр алх цохисон бол дахиж өөрчлөх боломжгүй юм биш үү. Хэрэв өөрчилвөл Үндсэн хуулийн Цэцэд очих юм биш үү гэж асуумаар байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр ийм зүйл оруулж ирэх нь зөв юм уу. Боломжтой байсан бол ард нийтийн санал асуулгаар хайнаагаа хагалаад явах байсан юм. Зөвшилцлийн хүрээнд орон нутгийн засаг захиргаатай асуудал яригдаагүй юу. Сөрөг хүчин маш чухал асуудлаар зөвшилцөх гэж байгаа гээд байсан чинь холимог тогтолцоог 2020 оноос гэдэг зүйлийг л ярилаа шүү дээ. Баахан бойкот хийж, саатуулан барин байж ийм асуудал оруулж ирдэг. Одоо сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос гэж байх шиг байна. Гэтэл яг батлагдах үедээ 2020 он гээд ороод ирвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ, ТББХ-ны дарга та хүлээх үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийг ард түмэн сонгоно. Намыг биш хүнийг сонгоно. Улсын хэмжээний тойргоос сонгогддог улсын бодлогыг ярьдаг хүмүүс байх хэрэгтэй байгаа юм. Анх төслийг өргөн барихдаа сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог, сумын ИТХ-д нам оролцохгүй байх гэсэн саналыг тусгасан байсан ч өнөөдөр шийдэх асуудал биш байна гэж үзээд нээлттэй үлдээхээр болсон.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Одоо цаг нь болсон. Иргэд хэлж байна лээ, ард түмэн саналаа өглөө одоо УИХ батал гэсэн захиасыг өгсөн. Бид хариуцлагаа ухамсарлаж нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Намын нэрийн жагсаалтад хавчуулагдаж УИХ-д ороод ирэх вий гэсэн холимог тогтолцоог шүүмжлээд байгаа юм. Тиймээс энэ тал дээр сайтар тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт, асууж үг хэлж дууслаа. Саналын томъёололтой холбоотойгоор дэмжсэн, дэмжээгүй гишүүд үг хэлнэ.

image

АН-аас тавьсан хоёр дахь санал болох "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" хэмээх заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Ардчилсан Нам хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ өөрсдийнх нь санал болгоод байсан гурван асуудлыг дэмжээгүй тул хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ онцолсон бөгөөд өнөөдрийг хүртэл танай манай нам гэлтгүй нэгэн зорилгоор хамтран ажиллаж байсан гэдгээ илэрхийлсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч мөн хэлэлцүүлгээс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Ард түмний санал асуулга явуулдаггүй юм аа гэхэд зөвшилцлийн гэх хуурамч ажлын хэсэг байгуулаад УИХ-д суудалтай нэг намаа оруулахгүй, зөвлөл нэртэй шинэ намын төлөөллийг оролцуулан хүч түрж байна. АН-д хэлсээр байтал хулхидуулчихлаа. Олонхиороо нөгөө хоёртойгоо нийлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах юм шиг байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.19] 2019-11-17 04:23:55

Эд нарт, ямарч вм сэдсэн л эсэргүүцээд байдаг тэнэгүүдийн групп вм чинь эд нараар хэн дутдаг юм.

Зочин [103.229.120.175] 2019-11-15 16:35:56

Ажлаа хийхгүй таалагдахгүй бол бойкот хийгээд хаяад явчихдаг муусайн юмнуудыг битгий сонго, зүгээр сайхан хоншоортой үгээ хнлж байгаад эсрэг санал өгөөд гарах хэрэгтэй шд. Чи наанаа эр/эмийн сайндаа ганцаараа очоод суусан уу.

Зочин [122.201.31.56] 2019-11-14 11:08:30

ҮХНӨ _ийг хэн юу гэж хэлэх нь хамаагүй УИХ_ ын гишүүдээс хуралдаа оролцох эсэх нь ч хамаагүй хуулинд заасан ирц хүрч л байвал 3 _р хэлэлцүүлгээ хийгээд батлаад өгөөч гэж бидний хэдэн иргэн хүсч байна. Иргэ ч бас үүнийг л хүсч байгаа байх гэж бодож байна. Тэгвэл нэн их хурлын гавьяа болж Монголын түүхэнд үлдэнэ.

Баатарбилэгт [202.126.89.109] 2019-11-14 10:48:30

Баатарбилэгт: Өргөн харж уужуу сэтгээрэй. Архангайд бол сумдын удирдлагуудыг өөрийн чинь бодож байгаагаар сонгож болж байна. Өмнөговь, Баян-Өлгийд тэгж болохгүй юм байна лээ шүү.

Зочин [203.91.118.180] 2019-11-14 10:12:13

зөв шийдлээ

Mongol [217.30.64.210] 2019-11-14 09:19:33

Alkh cokhoid l turuunii pralament asuudal iig turgen shuurhai shiidej baisan daa. Ene MAN iinkhan khaashaa yum yunaas aigaad baigaa yum. Taalagdakhgui baigaa zarim n garaad yavchina biz dee. Uur namuudtai zuvshulcuj baisnaas Nam dutruu zuvshulcuuluu khicgeel dee. Ikh khurliin darga ingej unjignaad baigaa n taalagdaad baigaa yum bailgui dee...


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.