С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь "Капитал" банктай хамааралгүй

Ц.Анударь / Улстөр

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 онд нийгмийн даатгалын тэтгэврийн сан улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврийг олгож байна. 2016 оны сүүлчээр Засгийн газар Олон улсын валютын сантай /ОУВС/ хамтран нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-д өргөн барьж, 2017 оны дөрөвдүгээр сард нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хууль батлагдаж байсан. 2020 онд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэж байна. Ингэснээр даатгуулагчийн төлөх хувь хэмжээ 13.5-15 хувь болно. Хувь хүний буюу даатгуулагчийн хувь хэмжээ 14.5 хувь болж байгаа. Сайн дурын даатгалд шимтгэл төлж байгаа иргэдийн хувь хэмжээ 12.5 хувь болно гэсэн үг.

ОУВС-тай хамтарч, өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулсан хуулийн зарим нэг асуудалд иргэдийн зүгээс нилээд шүүмжлэл гарч байна. Нөгөө талаас бодит байдалд хэрэгжих үндэслэл муу байна гээд хуулинд зарим өөрчлөлтийг оруулсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай манай яам хамтарч, ажлын хэсэг гаргаж үзээд тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлсэн нь Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 жилийн судалгаанаас харахад Монгол хүний дундаж наслалт жилд 3.5 сараар нэмэгдэж байдаг. Энэ тухайд “бодит байдлаас давсан ийм хуулийн заалтад өөрчлөлт орсон байна” гээд жилд тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлэхээр өөрчлөлт оруулсан байгаа.

Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулах ёсгүй

Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулна гээд зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар бууруулах ёсгүй. Даатгалд шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд ирэх жилээс сайн дурын даатгалд хамрагдагчдыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төлүүлэх хууль хэрэгжинэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь, малчдын 20 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 70-80 хувь нь энэ шимтгэлээс гадна яваад байна. Хуулийг хэрэгжүүлснээр нийгмийн даатгалд хамрагдах хүрээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа бөгөөд ирэх жил улсын төсвөөс авах татаас 200 орчим тэрбум төгрөгөөр буурах хандлагатай байна.

УИХ-аар 2020 оны төсөв болоод нийгмийн даатгалын сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиндаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд худалдаж авах ба Монголбанкны үнэт цаас худалдаж авдаг байх эрхийг нэмэгдүүлвэл нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн арилжааны банкинд байршуулж, эрсдэлд оруулахаас зайлсхийж Монголбанкны үнэт цаас авдаг байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаа нь Капитал банкинд үүссэн өрийг барагдуулах гэсэн үйл ажиллагаа гэж хэвлэл мэдээллээр яваад байна. Тийм үйл ажиллагаа байхгүй. Капитал банктай холбоотой асуудал 2019 оны хавар үүссэн асуудал гэтэл Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тухай хууль өмнөх Засгийн газрын үед буюу 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Энэ банкны асуудал нийгмийн даатгалын сангийн тайланд авлагаар бүртгэгдээд явж байна” гэв.


Сэтгэгдэл

Чинзориг новшид [202.9.43.45] 2019-11-15 21:05:14

1. НДШ-г нэмбэл хараад бгаа төлөвлөгөө чинь эсэргээрээ эргэх вий. Би лав СДД-аа шууд зогсооно. Төлөөд бгаа 30% чинь бхгүй болох вий. 2. Тэтгэвэрийн насыг хойшлуулж хэдэн жил амьдрах нь тодорхойгүй хүмүүсийг шантаачилж яах нь вэ? Ямар үзүүлэлтээр наслалт уртсаж бна гэж хэлээд бна? Энэ их агаар, хөрсний бохирдол, нийгмийн бухимдал, авилгалаар шахсан хууурамч эм тарианаас чинь болоод иргэдийн нас баралт харин ч залуужаад бна гээд эмч мэргэжилтэнгүүд чинь хэлээд бна НОВШОО

Зочин [182.160.0.246] 2019-11-15 13:39:58

Дарга даамлууд нь хэдэн зуун тэрбумаар нь идчихээд хариуцлага хүлээдэггүй,хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байна гэсээр олон жил сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгодог эцэст нь ард иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлдэг нь худлаа Чинзоригоо?

иргэн [202.179.24.243] 2019-11-15 11:48:01

яагаад хамаагүй гэж ер нь шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг чинь дарга нарын идсэн мөнгийг л нөхөж байгаа шдээ

Зочин [66.181.161.44] 2019-11-15 14:49:42

яг тийм. энэ сайд, энэ яам бүүр тэнэгэрч бнаа

Зочин [103.57.94.136] 2019-11-15 10:37:05

Ндш 1 биш 2 хувиар өсөж байгаа хүмүүсийг тэнэг гэж бодоо юу тэтгэвэр ингэж нэмэхээ боль цалин ч нэмээд яахав бодит орлого нэмэгдэхгүй зайд сда

БАТ [66.181.168.81] 2019-11-15 10:31:42

ЧИНЗОРИГ САЙДАА ДУНДАЖ НАС НЭМЭГДСЭН ГЭЭД ТЭТГЭВЭРИЙН ХАСЫГ НЭМДЭГ ЧИНЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ.ЕР НЬ ТАНЫ БОДЛООР МОНГОЛ ХҮН ХЭДЭН ЖИЛ ТЭТГЭВЭР АВАХ ЁСТОЙ ЮМ. 30 Н ЖИЛ ШИМТГЭЛ ТӨЛЛӨӨ, БОЛОО ЮМ БИШҮҮ, ТЭГТЭЛ ДУНДАЖ НАС НЭМЭГДСЭН ГЭЭД ТЭТГЭВЭРТ ГАРГАХ НАСЫГ НЭМНЭ ГЭДЭГ ЧИНЬ, НЭГ Л САНААНД БУУХГҮЙ ЮМ. ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ БОЛЖ ӨГВӨЛ АВЧ ЧАДАХГҮЙ ҮХ ГЭСЭНТЭЙ АДИЛ СОНСОГДООД БАЙНА.

Зочин [103.14.36.18] 2019-11-15 10:31:03

НД-ы газраас албан байгууллагуудаар явж нээлттэй өдөрлөг хийж баймаар байна.

Зочин [202.21.127.226] 2019-11-15 10:07:29

Тэтгэвэр хэдэн хувиар цалин хэдэн хувиар бодитой юм яриач чинзориг сайдаа яагаад ндш нэмэгдэв үүний задаргаа хаана байна хяналтаа сайжруулж ажиллах хэрэгтэй

Зочин [202.21.127.226] 2019-11-15 10:06:35

36 сараар тэтгэмж өгнө гэчихээд 33 сараар өгч байна яагаад үүнийг та тайлбарлах хэрэгтэй.2019 оны үндсэн цалингаар тэтгэмж оногдон гэж байна яагаад 2020 оны цалингаар тэтгэмжээ авмаар байна мал минь чи сайд юм бол зохицуулж хянах хэрэгтэй

зочин [103.10.22.66] 2019-11-15 09:31:01

1960 аад оны дунд үеэс хойш МАХН-аас хүн амын шилжилт хөдөлгөөнийг хорьсноос хойш тухайн нутаг оронд цус ойртох аюул бодитоор хүч түрэн орж ирсэн, энэ аюулаас одоо хөдөөгийн залуучууд бие давжаа оюун санаа сэтгэхүй явцуу болжээ. дээр нь капитализмын амиа бодох хувиа хичээх зэрэг капитализмын харгис үзэл монгол улсад түргэн батжиж байна. жишээ улсын их хурлын гишүүдийн ждү, шүүх , төрийн албан тушаалтны авилга луйвар булхай.

ЧИНЗОРИГ ХУЛГАЙЧИД [202.179.24.5] 2019-11-15 09:20:21

ЧАМ МЭТИЙН ЧАДВАРГҮЙ МЭДЛЭГГҮЙ ГӨЛӨГНӨСӨН НҮДТЭЙ ӨЛӨН БААСНУУДЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД ФРОНТЫН ШҮҮХЭЭР ОРУУЛНАА. ОЙЛГОВ УУ ЧИ. ХУЛГАЙЧ МИНЬ

ЧИНЗОРИГ ГЭЖ МАЛД [202.179.24.5] 2019-11-15 09:18:13

ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМНЭЭ ГЭДЭГ НЬ УГТАА МӨНГӨ ЧИНЬ ХҮРЭХГҮЙ БОЛОХООР ЦАЛИН НЭМСЭН НЭРЭЭР АЖ АХУЙН НЭГЖ ХУВЬ ХҮМҮҮСЭЭ Л АХИУХАН ТОРГОНОО ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ. ЧИ АРД ИРГЭДИЙН ИХ БАСАЖ БАЙНАА . МУУ НОВШ МИНЬ ЧАМД ҮЗҮҮЛНЭЭ ГАЙГҮЙ .

зочин [103.10.22.66] 2019-11-15 09:17:47

энэ нөхөр ажил зохион байгуулан удирдаж чадахгүйл байна шүү дээ .2017 онд ундармаагийн банкинд нэмж даатгалийн хөрөнгө байршуулсан бол шууд буруутай .тэр үед тус банк урьд онуудын тайлангаа өгөөгүй байсан нь ил байна.

ЧИНЗОРИГ ГЭЖ ҮРГЭСЭН ТОРОМ ЦАРАЙТАЙ НОВШ [202.179.24.5] 2019-11-15 09:16:13

ЭХЛЭЭД ТОЛҮҮЛЧИХ УНДАРМААГЫН ДАРАА Л БИД ТӨЛӨХ ТУХАЙГАА БОДОЛЦЪЁ. ШУДРАГА НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ

Зочин [103.9.90.98] 2019-11-14 21:36:49

375 ТЭРБУМЫГ БАНКНЫ ХҮҮГИЙН ХАМТ УИХ-ЫН ГИШҮҮН УНДАРМААГААР ТӨЛҮҮЛЬЕ. ХӨРӨНГИЙГ НЬ ЯАРАЛТАЙ ХУРААГААЧ . МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ БОЛ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ . ГАРАМЖАВ ГЭЖ 13 ТЭРБУМАА ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛӨӨГҮЙ БАЙГАА . 375 ТЭРБУМЫГ АЛГА ХИЙЧИХЭЭД БАЙХАД ЯАГААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ УИХ Д СУУГААД АРД ТҮМЭНД ХАЙР ЗАРЛААД СУУЖ БАЙНА .

Зочин [103.9.90.98] 2019-11-14 21:33:56

ИРГЭДИЙН НАСААРАА ХӨДӨЛМӨРЛӨЖ ЦАЛИНГААС СУУТГУУЛСАН НИЙГМИЙН ДААТГААЛЫН МӨНГИЙГ ХЭДЭН ЛУЙВАРЧИН САНААТАЙГААР ИНГЭЖ ХУВААЖ ИДЭЖ ДАМПУУРУУЛЧИХААД ОДОО ДАХИЖ ЯДАРСАН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИЖ ӨНДӨР ХУВИАР ШИМЭТГЭЛ АВАХ НЬ ШУДАРГА ЁС УУ. ЭНЭ БОЛ САНААТАЙ ҮЙЛДЭЛ ШҮҮ. ЛАЙГ ЖИРИЙН ИРГЭД ҮҮРЭХ НЬ ЗӨВ ҮҮ

Иргэн [202.179.31.84] 2019-11-14 21:31:21

Чинзоригоо худлаа ярихаа больчих. Битгий ард түмнийг хуурч болно гэж бодож бай.

Зочин [202.9.45.113] 2019-11-14 21:23:46

КАПИТАЛ БАНК ДАМПУУРАХ НЬ 2016 ОН ГЭХЭД ТОДОРХОЙ БОЛСОН БАЙСАН. МОНГОЛ БАНКИНД ГАРГАЖ ӨГӨХ ЕСТОЙ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА 2015, 2016 ОНУУДАД ӨГӨӨГҮЙ. НДШ-ИЙГ НЭМЭХ ШИЙДВЭР КАПИТАЛ БАНКНЫ ЭЗЭН Б. УНДАРМАА УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНЫ ДАРАА ЖИЛ БУЮУ 2017 ОНД. ГАРСАН. ҮҮНИЙГ ЧИНЬ Л ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ ЧИНЗОРИГ САЙД АА !!!

Зочин [202.126.88.215] 2019-11-14 20:25:20

ЧИНЗОРИГ гуай боль тэгэх үү ядаж хүрз бариад бодит ажил хий. Насаараа л дарга сэтэртэн

zaazyyp [202.126.89.19] 2019-11-14 19:29:22

apd tvmniig ingej dopomjildogoo.bolichix Undapmaa niileed csaasan yy

Irgen [66.181.170.162] 2019-11-14 19:18:59

Iim mal yum yaraid suujiij boldog l yum baih daa !!!

Зочин [64.119.23.76] 2019-11-14 19:15:26

dandaa shaahiimaa Undarmaa abgaig l hamgaalsan sdakuud shdee

Зочин [103.212.119.77] 2019-11-14 19:11:08

ХАМААТАЙ ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ

Zochin [202.21.126.150] 2019-11-14 18:24:39

Hudlaa shaahaal bolichih. Hurel baatar ta hoyor bol shulsnii nulimar. Udahgui noochin delegdnee. Muu Hurelsuhee ene hulgaichuuddaa hariutslag yaridaggui yumuu. Novsh yumaa.

Зочин [223.104.178.139] 2019-11-14 18:22:51

Капитал банкинд 300 гаруй тэрбум төгрөгөө алдчихаад яаж ч чадахгүй болоод ард иргэдийн татвар шимтгэлийг нэмэгдүүлж байгаа биз дээ.

Зочин [64.119.23.236] 2019-11-14 17:55:18

НЭРИЙН ДАНС НЬ ШУДАРГА ШҮҮ ДЭЭ_ЯАГААД МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ НААШЛУУЛААД, МАНИЙХЫГАА ЦААШЛУУЛААД БАЙГАА ЮМ БЭ?

зочин [202.9.43.85] 2019-11-14 17:49:35

Яагаад алдагдал гаргасан юм. Алдагдал гаргах хүртэл ажил төрлөө хийж чадаагүй хүн нь алдаагаа засч нөхдөг олон улсын жишиг байгаа. Буруу удирдаж алдаа гаргачаад ард түмнээр төлүүлж болохгүй.

Mgl zaluu [202.126.89.52] 2019-11-14 17:49:04

Dund dawhragaa vgvi hiiheer shidchijee! Odoo dund dawhragaa vgvi hiiseneer ta nar huwigal gargah nuhtsul bvrdvvlne shv. Ulam naad tatwaraa nemeef bai, ulam ih ard olnoo muljij tuilduul harin daraa n garah vr dagwariig ta nariin amia tulvvlne de

Dss [192.82.67.73] 2019-11-14 17:34:20

Niigmiin daatgal nertei tatvaraa nemeg yum bol ta nartai ooroor yarina shu

Irgen [66.181.167.74] 2019-11-14 17:32:54

Tegeed avaach ee.

Отгооо [223.38.18.218] 2019-11-14 17:25:26

Эсэргүүцэж бна.жил дараалан нэмж татдаг вувэээээ????болиочээ луйварчдаа


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.