Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын албаны хүмүүстэй уулзав

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны газрын Зах зээл тэлэх бодлогын хэлтсийн дарга Мика Вэпсалайнэн, Хөдөө аж ахуйн стандартын хэлтсийн дарга Лилиана Жакаб нартай 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Женев хотноо уулзаж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

image

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайгаас бусад салбар, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх асуудалд онцгой ач холбогдол өгч буйг тэмдэглэв. Энэ үүднээс Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн тодорхой салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Европын эдийн засгийн комиссын албаны хүмүүс байгууллагынхаа үйл ажиллагааг товч танилцуулж, хамтран ажиллах гарц, боломжуудын талаар санал солилцов. Талууд эхний ээлжинд хонины махыг олон улсад тавигддаг стандартын дагуу нядлах, зүсэлт хийх сургалт явуулах, экспорт ба импортын хүнсний ногоонд тавигддаг хяналтыг сайжруулах чиглэлд хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын байцаагчдад сургалт хийх, мөн чацаргана жимсний стандартыг боловсруулж, олон улсад нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

Европын эдийн засгийн комисс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүс нутгийн таван комиссын нэг бөгөөд бүс нутгийн болон олон улсын түвшинд дагаж мөрдөх стандарт, хэм хэмжээг боловсруулан нэвтрүүлдэг онцгой эрх бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.