ХХААХҮ-ийн салбарын санхүү, бүртгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ажилтнуудын сургалт болж байна

Aдмин / Нийгэм

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн салбарын санхүү, бүртгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр болж байна. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан оролцож үг хэлэв.

Энэхүү нэгдсэн сургалтаар Татварын хуулийн шинэчлэл, Дотоод аудит, эрсдэлийн тухай ойлголт, эрсдлийн удирдлага, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн систем, Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газраас Салбарын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Төрийн өмчийн эд хөрөнгө зохицуулалтын журам, заавар, Санхүү төсвийн тайлан бэлтгэхэд гарч буй нийтлэг алдаа дутагдал, e- тайланд орсон нэмэлт өөрчлөлт, Орлого зардал түүний бүртгэл тайлагнал, Авлага өр төлбөр ба урьдчилгаа тооцоо, Бүртгэлийн программын онцлог өөрчлөлүүд сэдвээр салбар сургалтыг зохион байгуулж байна.

image

ХХААХҮЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоодын аудитын газраас Эрсдлийн удирдлагын стратеги, Салбарын төсөв, санхүү нягтлан бодох бүртгэлд анхаарах асуудал, Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар илэрч буй асуудал, цаашид анхаарах тухай сэдвээр сургалтыг явуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, багаар ажиллаж харилцан ярилцах юм.

Сургалтад 21 аймгийн Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын санхүү, бүртгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын 170 гаруй ажилтан оролцлоо.

image

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.