Хотхонуудын хаагдсан орц, гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.83] 2019-11-16 00:13:30

хороололын ачлал их дэлгүүрээс хойш 40р сургуулын хажуугаар засмал зам тавиач .түгжрэл гайгүй болох байх

Хашаа [107.167.116.11] 2019-11-15 22:53:26

Хашаагүй болгох шийдвэр яасан бэ? Байр бүрийг тойрсон хашаануудыг шууд улсын орлого болгоод, хурааж, буулгамаар байна.

зочин [202.9.45.123] 2019-11-15 20:55:13

БГД н 6р хороо Ачтан эмнэлэг,3р эмнэлэгийн хойно бдг Энрэл хотхоны дундуур явдаг замаар айлууд хашаа шахаж барьснаас( улсын шүүгч Сонинбаярынх) хоёр машин хоорондоо зөрж болдоггүй байнга түгжрэл үүсдэг явган хүн хүүхэд хөгшид өвөл машин дайруулчих гээд хэцүү бдг.Илүү гаргаж барьсан граж,хашааг буулгаж өгөөч.

Зочин [64.119.21.100] 2019-11-15 16:14:53

БГД ийн 4р хорооны нутаг Номт наран сургуулийн зэрэгцээ зүүн талд нэгэн барилгын араг яс 10 жил иргэд биднийг тав тухгүй хог новштой аюултай орчинд байлгалаа Одоо уг барилгын хана цууралт өгч хазайлт өгсөн байна лээ маш олон удаа хороо дүүрэг мэргэжлийн хяналтын газар мэдэгдэж шаардсан ч арга хэмжээ авч чаддаггүйг бодоход бас нэг луйварчин байх тиймээс хотын дарга та энэ газрыгшалгаж өгөөч анх баригдахдаа Батүүл чухам сургууль цэцэрлэгээс өөр юм бариулахгүй гэж сагсагнаж байхад зочидбуудал гэсэн анус өлгөөд л автобусны буудлыг дураараа өөрчлөөд л барьж эхэлсэн одоо зүүн тийш хазайлт өгсөн хачин араг ясаа жилд яст мэлхий шиг нэг хоёроор нэмсээр бараг 8 давхар болгосон байналэн энгиын хүний нүдээр харахад өнгөлөн далдалт хийгээд л зарах байх тэгээд л нурах байх

Зочин [122.201.24.45] 2019-11-15 14:21:20

хотхон нэртэй байрнуудийн хашаануудыг буулгамаар юм

Зочин [66.181.179.128] 2019-11-15 12:49:41

Энканто хотхоны тойрсон битүү төмөр хашааг *ядахдаа явган хүний хаалгатөй болгож өгөөч. Иргэд урагш хойш явган алхахдаа заьсаргүй хөврөх машин замын захаар ( тэнд нь бараг зам гэж зураас шахуу юм ) хорт утаагаар амьсгалах нь их харамсалтай. Хүүхдүүл хөгшид их алхдаг зам юмаа уг нь . Хүүхдмйн тэрэг түрсэн эхчүүд бас их явдаг юм. Ганбаатар гишүүн уг нь мэдэж л баймаар

Иргэн [202.9.42.72] 2019-11-15 12:17:20

Зах болон захын ойролцоох орон сууцнуудын дунд маш олон кантейнер эгнүүлэн тавьсан байгаа нь иргэдийг их тойрч явахад хүргэдэг бас том саад байх юмаа,энэ контейнерууд бүр шинэ монгол сургуулийн эргэн тойронд байх байрнуудын гадуур ч байна,үүнийг журамлаачээ

Иргэн [150.129.141.156] 2019-11-15 11:57:59

Баян бурдээс урагш автобуснаас буугаад их тойрч явдаг 5. 50. Сургууль хавийн байрнуудын хашааг буулгаач одоо харанхуйд бур хэцуу байна та нарт амжилт хусье

Бага тойрог 5. 50. Сургууль хавийн бух орон сууцний хашаануудийг бугдийг буулгаж туслаач баянбурди [150.129.141.156] 2019-11-15 11:53:14

Баянбурдээс урагш явах бугд хашаа их тойрдог харанхуйд бур хэцуу байдаг

yag zuv .. [59.153.112.152] 2019-11-15 11:47:23

gadnaa alag shon zoogood tross tatsan gazruudiig boliulmaar bnaa

зочин [59.153.112.161] 2019-11-15 11:21:38

Сонгууль дөхөөд

zochin [59.153.113.128] 2019-11-15 10:59:21

mash zuw bugdig chuluul amjilt

Зочин [64.119.25.1] 2019-11-15 10:52:04

Одоо хавдрын эмнэлгийн гарц орцыг нээгээч


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.