О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад, овгоо дуудуулах мөчид бахархал төрдөг юм билээ

Ц.Анударь / Спорт

“3х3”-ын улсын шигшээ багийн тамирчин О.Хулантай ярилцлаа.

-Сайн байна уу, өөрийгөө танилцуулаач?

-Намайг Онолбаатарын Хулан гэдэг. Одоо МУИС-ийн гуравдугаар курсэд санхүү, менежментийн чиглэлээр суралцдаг. Би МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг болон “3х3”-ын улсын шигшээ багт тоглодог.

-Сагсан бөмбөгөөр хичээллээд хэдэн жил болж байна?

-Сагсан бөмбөгөөр хичээллээд яг гурван жил болж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байхаасаа сонирхож эхэлсэн. Сагсан бөмбөг тоглох болсон шалтгаан гэвэл хүүхэд байхдаа ахтайгаа гадаа сагс тоглодог, энэ спортод их дуртай хүүхэд байсан. Манай ах бас МУИС-ийн шигшээ багт тоглодог. Сүүлдээ багийн ахлагч болсон. Дүү нар ах, эгчээсээ их үлгэр дууриал авдаг шүү дээ. Тийм зүйл надад их нөлөөлсөн учраас сагс тоглох сэдлийг төрүүлсэн. Хамгийн анхны “3х3” тэмцээндээ нэгдүгээр курсээ төгсөөд орж байсан.

-Сагсан бөмбөг тэр дундаа багийн спорт Монголд хөгжиж эхэлж байна. Тамирчдыг хэр дэмжиж байна вэ. Өмнөх болон одоо үеийг харьцуулбал?

-Монголд багийн спорт гэхээсээ илүүтэй “3х3” сагсан бөмбөгийн төрөл маш эрчимтэй хөгжиж байна. Хүүхэд залуус бас их сонирхох болсон. Үзэгчид маань хүртэл тамирчдаа дэмжиж, ойлгох нь нэмэгдсэн. Өмнөх жил “3х3” тэмцээнд мөн оролцож байсан. Тэр үетэй харьцуулбал тамирчдыг дэмжих дэмжлэг хамаагүй өөр түвшинд хүрсэн байна. “3х3” сагсан бөмбөгийн холбооны захирал Мягмаржав, “Эм-Си-Эс кока-кола” компани болон “Энержи ресурс” ХХК-ийн захирал Батцэнгэл нарт баярлаж явдгаа илэрхийлье. Эдгээр байгууллага болон хүмүүсийн тусламж, дэмжлэг маш их байгаа. Бидэнд итгэл найдвар хүлээлгээд, дэмжиж ажилладагт баярлалаа. Энэ жилээс Монгол Улс “Улаанбаатар Амазонс” гэдэг мэргэжлийн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багтай болсон. Тус багийг ивээн тэтгэдэг хүмүүст болон Тулга дасгалжуулагчдаа баярласнаа илэрхийлье. Та бүхний тусламж дэмжлэггүйгээр бид одоогийнх шиг амжилт үзүүлж чадахгүй, “3х3” сагсан бөмбөгийн төрөл өнөөдрийн түвшинд хөгжихгүй байсан.

Ахаасаа хамгийн их үлгэр дууриал авдаг

-Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ахтайгаа хамт медаль авсан гэсэн. Тэр үеийг эргээд нэг дурсвал?

-Малдив улсад болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа цуг явсан. Манай ахын баг алтан медаль авч, эмэгтэйчүүдийн “Улаанбаатар Амазонс” шигшээ баг мөнгөн медаль тус тус хүртсэн. Өмнө жилийн хувьд “U23” шигшээ баг гээд цуг тэмцээнүүдэд оролцдог байсан. Ямар нэгэн тэмцээнд гэр бүлийнхээ гишүүнтэй хамт оролцоно гэдэг маш их түшигтэй байдаг. Алдаа дутагдал гаргавал тэрийг засаж, залруулна, ахаасаа суралцана гээд хамт тэмцээнд оролцох гоё байдаг. Сүүлд цуг медаль аваагүй удсан байна. Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ахтайгаа хамт медаль аваад хоёулаа “Онолбаатарын” гэж дуудуулахад маш их бахархмаар мэдрэмж төрдөг юм билээ. Тэр үед өөрөөрөө болон ахаараа хамгийн их бахархсан даа.

image

Спортод улс, эх орны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй

-Чиний хувьд төр засгийн зүгээс багийн спортыг хэр дэмждэг юм шиг санагддаг вэ. Энэ талаар нь дэмжээсэй гэсэн бодол байдаг уу?

-Тэр тал дээр сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн спортод улс, эх орны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

-Үлгэр дуурайлал авдаг сагсчин байдаг уу?

-Мэдээж ахаасаа хамгийн их үлгэр дууриал авдаг. NBA-ын тоглогчдоос Stephen curry-г шүтдэг.

-Сая болсон тэмцээнээр Монгол Улсын эмэгтэй баг тамирчид шилдэг наймд багтсан гэсэн. Энэ талаар?

-“U23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 2-5-ны хооронд Хятад улсад зохиогдсон. Өмнө жил манай улсын тамирчид оролцоод нэг ч медаль аваагүй нутаг буцаж байсан. Энэ жилийн хувьд бэлтгэл маш сайн хангагдсан. Тамирчин хүнд хэрэгтэй бүхий л талын нөөц, бололцоог манай холбооноос хангаж өгдөг. Манай баг спортын сэтгэлзүйч Золзаяа багштай хамтарч ажилладаг. Багш маань бидний сэтгэлзүйг маш сайн бэлтгэж өгдөг. Зуны турш бэлтгэл хийгээд, сэтгэлзүйгээ бэлдэж очсон нь бидний гаргасан амжилтын нууц юм болов уу.

image

Багийнхан маань хичээж, бид бүхэн нэг баг болж чадсан

-Монгол Улсын хувьд багийн спортоор тэр дундаа эмэгтэй баг тамирчид олон улсад хэр амжилт гаргаж байсан юм бол?

-Өмнө нь эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод шилдэг наймд шалгарч байсан тохиолдол байхгүй гэж бодож байна. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ийм түүхэн амжилт гаргасандаа их баяртай байгаа. Талбайд дөрвүүлээ гарч байгаа боловч бид бүхний ард маш олон хүмүүс байдаг. Багийнхан маань хичээж чадсан. Бид бүхэн нэг баг болж чадсан.

-Гэрийнхэн нь анх яаж хүлээж авдаг байв. Хичээлээ орхигдууллаа гэдэг ч юм уу асуудал тулгарч байсан уу?

-Анх ерөөсөө дэмждэггүй байсан л даа. Эмэгтэй хүүхэд байж сагсаар яах гээд байгаа юм, хичээл номоо хий, цаг заваа дэмий үрлээ гэдэг байсан бол сүүлдээ ойлгож, нилээн сайн дэмждэг болсон. Одоо бол гэр бүлээрээ цуглаад ах, бид хоёрын тоглолтыг үздэг гэсэн шүү.

-Олон улсын тэмцээнд оролцоход ямар нэгэн айдас юм уу сандрал байдаг уу. Тухайн үеийн сэтгэлзүй ямар байдаг вэ?

- Айдас гэхээсээ илүү сандрал байдаг. Яагаад гэвэл би Монголынхоо нэрийг гаргаж байгаа учраас талбай дээр ямар тоглоно дэлхий нийт Монгол Улс гэж харна. Тийм болохоор маш их хариуцлага шүү дээ, нэг талаараа.

-Хөгжингүй орнуудын хувьд ер нь бүх талаараа хангамж, дэмжлэг өндөр байдаг шүү дээ. Наад зах нь спортын сэтгэл зүйчтэй. Манай орны хувьд энэ тал дээр хэр байдаг юм бэ?

-Эхэндээ хангамж, дэмжлэг харьцангуй тааруу байсан. Энэ жилийн хувьд манай багийн ивээн тэтгэгчид үнэхээр сайн дэмжиж байгаа. Манай баг спортын сэтгэл зүйч, бариачтай. Тамирчин хүн амжилт гаргахад юу хэрэгтэй байна бүгдийг нь хангаж өгдөг болсон.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.223] 2019-11-16 21:21:05

skhan amraarai... unsie.... khairtai.... sain yumaa....

Зочин [43.242.243.130] 2019-11-16 20:04:57

Мундаг дайчин охидоороо бахархана монгол ард түмэн

adh [66.181.161.53] 2019-11-16 18:19:11

songinoniin amraltan deer ohin bie iin tsoolj yavlaaa

Зочин [202.9.45.0] 2019-11-17 13:09:49

Чи зүгээр л мал

zolboo [202.126.89.191] 2019-11-16 14:57:08

Saihan ohin ba snortiin amjilt husie. Zalyy hun ers huvh tei tdoglog goe ba. Ylam ih amjilt gargaarai.

Зочин [202.72.240.5] 2019-11-16 14:21:21

Яасан оройтов...

Зочин [202.126.89.210] 2019-11-16 16:16:35

kharlaa kharlaa....

Зочин [172.58.204.161] 2019-11-16 12:55:21

Бэрээ болгочихмоор сайхан охин байна.

Зочин [117.111.15.234] 2019-11-16 11:12:23

Togloltuidiign uzseen Germantai , Irantai , Uganditai bolon busad buh togloltuudiign uzsen uneheer gaihaltai toglolt uzuulj suuliin hedhen sekundiin mochid ylj baisann neeree setgel zuich sain hun bgaatai holbootoi ym bolovuudaa !

Зочин [202.126.88.213] 2019-11-16 10:46:56

khairtai....

Bolor [202.9.42.164] 2019-11-16 10:17:02

Гайхалтай охид

Зочин [85.26.241.214] 2019-11-16 16:59:17

Зав хүүхдүүд


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.