Төрийн албаны Ерөнхий шалгалт эхэллээ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны Ерөнхий шалгалтыг өнөөдөр 09:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны Ерөнхий шалгалт, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг энэ долоо хоногийн амралтын хоёр өдөр зохион байгуулах юм. Харин дүн шинжилгээ хийх чадварыг энэ сарын 21-ний өдөр авахаар болжээ.

Шалгалтыг дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулна

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ:

Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,

21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ:

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫГ:

Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авна.

Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.


Сэтгэгдэл

нарангарав [203.91.115.55] 2019-11-16 23:20:37

анх удаа шалгалт өглөө дахиж өгөх ямар ч хүсэлгүй боллоо 55 оноо авахаас 10 оноо авлаа яаж ч бодсон ингэж авахгүй үнэхээр гомдолтой байна програм нь алдаатай байна ийм асуудалтай зөндөө хүмүүс байхад төрийн албаны зөвлөл нь тоохгүй байна хийсэн материал шалгаж өгөхгүй байна энийг тэгээд одоо хаана гомдоллох вэ ямар ч хариуцлага алга

Төрийн албан хаагч [64.119.24.91] 2019-11-16 13:11:11

МАН-н 60 тэрбумын баахан чадваргүй шахааны дуракуудаа баталгаажуулах гэж хийж бгаа шалгалт нэртэй хуйвалдаан штэ..., төрийн алба намын, төрлийн алба болсонд үнэхээр гутамшигтай түүхэнд үлдэх хар мөртэй шалгалт.....

Зочин [64.119.26.61] 2019-11-16 11:52:19

ХЭЛБЭР ТӨДИЙ Л ЮМАА ЮУН СҮРТЭЙ ЗАРАЛДАГ ЮМ БЭ АЛИВАА ШАЛГАЛТАНД БЭЛДДЭГ БАС УНШДАГ ,УНДАГ БАЙЖ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН ХАРАГДАХ БАЙХ Л ДАА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.