Мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан 2023

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-11-18 06:52:10

мөс хүртэл хөлдөх дургүй болж өмнө нь хүйтэрлээ мөс цөмрөх газар олдоггүй байлаа

Зочин [194.228.76.213] 2019-11-17 12:07:10

Мөсөн дээгүүр битгий яв гэж монголуудад хэлбэд сонсохгүй, мөсөн дээгүүр явбал дугуйг хага буудна гэж хэл.

Зочин [202.9.43.97] 2019-11-17 14:50:31

Мөсөн дээгүүр машинтайгаа явбал живж үхнэ гэж хэл

Зочин [202.9.43.97] 2019-11-17 08:49:39

Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ. Үхэр монголчуудад юу ч хэлж анхааруулаад хэрэггүй. Анхааруулаад байхад мөсөн дээгүүр яваад живж үхдэг биз дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.