Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа.

Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан "Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин явдаг хэсэгт давс бодис цацсаны дараа замын голд овоорсон цасыг сайн цэвэрлэж, замыг чөлөөлөх хэрэгтэй. Ингэж цэвэрлээгүйгээс болж автомашинд давс бодистой цас наалддаг. Мөн явган хүний зам талбайн мөстсөн цасыг цэвэрлэж, иргэд хальтирч унах, гэмтэж бэртэхээс сэргийлэх нь чухал” гэв.

Энэ үеэр Хотын захирагч дэлгүүрийнхээ гаднах цасыг цэвэрлэж байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн, хувиараа бизнес эрхлэгч Б.Дансрангийнхаар орж сайжруулсан түлшний хэрэглээний талаар санал бодлыг нь сонсож, санал бодлоо солилцлоо. Б.Дансрангийнх өнгөрсөн хавраас сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд түлшний илчлэг чанар, хөө тортоггүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Тэрбээр утааг бууруулах талаар авсан арга хэмжээний нэг нь гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал бөгөөд энэ нь ихээхэн хэмнэлттэй байгааг дуулгаад, цахилгааны төлбөрийг тэглэсэн шөнийн цагт цахилгаан халаалтаа залгаж, дулаанаа шийдвэрлэдэг тухайгаа Хотын захирагчид танилцууллаа. Иргэн Б.Дансран "Урт намар болж хүйтрээгүй үед утаа гарахгүй байна гэж бодож байсан. Харин одоо хүйтэрсэн ч утаа байхгүй байгаа нь сайжруулсан түлшний том үр дүн гэж харж байна. Манай энэ хавиар орой өглөө хүн гадаа удаан байхын аргагүй утаатай байдаг байсан" гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан иргэн Б.Дансрангийнд зочлоод, тэндээсээ гарч Чингэлтэй Зүрх уул орчимын буюу тус дүүрийн 17 дугаар хороонд байрлах Сайжруулсан түлшний түлшний борлуулалтын нэгдсэн цэгээр орлоо.

Тус цэгт түлшний түгээлт өдөр бүр хангалттай ирдэг бөгөөд иргэдийн хувьд олноор нь авах хүсэлттэй байдагч тэдний хүссэн хэмжээгээр өгч чаддаггүй, үүнээс болж иргэд бухимдаж загнадаг тухай борлуулагч бүсгүй Хотын захирагчид уламжилсан юм. Тэрбээр иргэд сайжруулсан түлш авахдаа картаар уншуулж, мөнгөөрөө худалдан авч хэвшсэн тухай өгүүллээ. Хотын захирагч С.Амарсайхан сайжруулсан түлшний борлуулагч бүсгүйтэй ярилцаж, санал бодлыг нь сонсоод “Өвлийн хүйтнийг үл хайхран, өөрийн гэсэн ажилтай болохын тулд ажлыг гололгүй хөдөлмөрлөж, нийслэл хотоо агаарын бохирдлоос сэргийлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэж, залуу хүний эрч хүч, итгэл сэтгэлээр бусад олон залууст үлгэр дуурайлал болж байгаад талархаж, борлуулагч бүсгүйд амжилт хүслээ” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Kakakaka [66.181.161.88] 2019-11-19 06:52:40

Naad xajuudaa bgaa gaxai shig xujaagiin erliiz xvvxnee shalgaarai ix yum garch irne shvv. tusuvuus tursun terbumtanuud chin derged chin bna daa

зочин [202.126.89.231] 2019-11-19 00:39:09

Тортоггүй гал гэж юу байдаг юм. Галаа асаахдаа удаан уугиулахгүй Зөв галлаад зуух яндангаа хэвийн сайн засах хэрэгтэй. Одоо дарга нар ирээд намайг хуурайлаад өг гэх нь л холгүй хүмүүс байх юм

Zochin [66.181.161.45] 2019-11-18 11:03:10

Saijruulsan tulsh zarim n gaigui asah yum zarim n shiremleed gal uzehgui bn.ih tortog ihtei yum bilee

Дулам9 [192.82.68.133] 2019-11-18 10:54:58

Үнэхээр сайн ажиллаж байгаа амжилт

Зочин [64.119.26.235] 2019-11-18 10:26:54

Хотын дарга сайн ажллаж байна. Утаа багассан. Одоо түгжрэлыг буруулахаар сургуулийн автобус явуулж. Эхлэлээ. Эцэг эхчүүд сургуулийн багш ажилчид үүнд санаа тавж зүгшүүлэр хэрэгтэй шүү. Манайхан нэг шинэ юм нэвтрүүлэхэд баахан эсэргүүцдэг. Өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг иргэн хүний хувьд санаачлагаараа хийцгээе. Хотын даргад уламжлахад энэ гэр хороололд нохой тэжээх асуудлыг журамлах хэрэгтэй байнаа. Шөнөжин хуцалддаг. Хүмүүс амгалан тайван унтаж амарах хэрэгтэй байна . Ер хотоо чоноос хамгаалах гэж хоточ нохойтой байдаг биз дээ. Уулын аманд бүл цөөнөөрөө амьдарч байгаа нөхцөл, нйтээрээ хотод амьдарч байгаа нөхцөл маш өөрөө. Хотод гэр орноо хамгаалах хэрэгцээг Камер, хөршийн холбоо гм арга байж болно шүү дээ.

Зочин [195.46.106.44] 2019-11-18 08:36:11

Хотын дарга сайн ажиллаж байгаа шүү. Бүх талаар нь дэмжээрэй иргэд ээ.Миеэ, Батбаяр,Су Батболд,Тамгын дарга Болдсайхан,энэ тэр гээд ямар муухай луйварчин, ажил хийдэггүй хулгайч нараар бид хотоо залуулж явсан юм бэ.М.Энхболд одоо өөрийгөө хэн байсан цаашид хэн болохыгоо нэг юм гадарлаж суугаа байх даа.

hulan [66.181.161.93] 2019-11-18 07:53:13

sn ajilj bgaa demjij bga shuu

Зочин [202.126.88.64] 2019-11-18 07:46:48

Энэ гэж нэг рекламны самбар 1ш бнаа. Нээх хийгээд байгаа ажил харагдахгүй л бгаа ш дээ хө.

Зочин [64.119.17.207] 2019-11-18 08:13:50

Чамайг бодвол юм хийж байгаа хүндээ гошного минь

зочин [202.179.8.210] 2019-11-18 07:36:29

хөө тортог байнаа.юмыг үнэнээр нь ярьж сурах хэрэгтэй.Удирдах албан тушаалтанд худлаа хэлсэнээс болж бусад асуудал дандаа болж байгаа мэтээр сэтгэгдэл төрүүлээд байна.Ард иргэд удирдах албан тушаалтандаа бодит байдлыг үнэнээр хэлж сурах хэрэгтэй байна.Амарсайхан захирагч шиг ингэж санаачлагатай явж байсан хотын захирагчийг мэдэхгүй юм байна.Хотын даргадаа хандаж хотод тулгарч байгаа чухал чухал ажлуудыг шийдвэрлэж өгөөрэй гэж ажлын өндөр амжилт хүсье.Улаанбаатарчуудаа хотын даргаа дэмжиж ажилцгаая.Хүн бүрийн хүчин зүтгэлээр хотын маань хөгжил дээшлэнэ шүү.

ch 19 horoonii 1.s 2km yawj bj awtobusand suudag heden zuun ailaar zochij ireech dargaa. [202.126.89.107] 2019-11-18 07:33:10

chingeltyei duurgiin 19 r horoo salhitiin ailuud 1 s 2 km alhaj yawj baij araihiij awtobusnii baraa hardag heden zuun ail bna shuu dargaa. 7 buudlaas huwiin jijig mashinaar gertee irehdee neg hunii 1500 tug , gereesee 7 orohdoo neg hunii 500 tugruguur yawdag yumaa. uul ni zunjin ordog awtobusnuudaas 2 chigleliig deed salhit buyu ene zun ashiglaltad orson zunii teariin zug yawuuldag bolgochihwol ard irged bid buhend uneheer heregtei chuhal bayrlamaar bna. humuusiin yarih ni salhitiin ene zamaar awtobus yawaad ehelbel ene hawiin gazar uned oroh uchraas horoo duureg buhii erh medeltei humuusiin zugees zoriud gazariig ni hyamdhan bailgah uudnees awtobus unaa yawuulhiig zuwshuuruhgui bga geh yaria duuldah yumaa. unendee saihan zasmal har zamtai bolood 4 deh jildee oroh gej bga. mashin yawj boldoggui zam yumuu geheer uwul zungui l tom tom juulchnii awtobusnuud gazar shoroonii ajil hiideg howo geh tom mashinuud geed yawjdag

Gereltuya [66.181.190.66] 2019-11-18 07:07:54

Amarsaihan darga sain ajillaj bgaa hiisen ajil buteeluud n nuden der ilt bga, amjilt husie irgen huniihe huvid taniig ih demjdeg shuu

myagmarsuren [66.181.160.116] 2019-11-18 07:02:59

mundag bna

Зочин [49.0.218.181] 2019-11-18 06:59:40

Yg l ingej gazar deer n ochij uzeh heregtei,,,,

Зочин [80.110.77.27] 2019-11-18 06:54:30

Popordog hun yumdaa huurhii ailaar bitgii demii teneed zurgaa avhuulaad yavaad bai

Зочин [202.126.89.227] 2019-11-18 07:41:18

Тортог бол бна шуу Амарсайхан даргад амжилт хусье


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.