“Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлалаа

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан.

Тус уралдаанд дөрвөн баг оролцон долоон бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж, Уралдааны удирдамж, даалгаварт заасан шаардлага, онцгой нөхцөлийг хангасан бүтээл ирүүлээгүй тул уралдааны хугацааг сунгаж, явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлахаар шийдвэр гарлаа.

Уралдаан дүгнэх комиссын шийдвэрийн дагуу явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд бүтээлийг хүлээн авна. Дараах байршлуудаас явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг боловсруулсан байна.

  • Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц;
  • Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
  • Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
  • ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
  • Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
  • Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих;
  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц.

Сонгосон байршилд явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулахдаа гүүрийн загвар, хийцийг хүрээлэн буй орчин, ерөнхий төлөвлөгөө, хэрэгжихээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан өнгө үзэмж сайтай, стандартад нийцсэн, шинэлэг шийдлээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар – 321943
  • Нийслэлийн Авто замын хөгжлийн газар – 325385

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.2] 2019-11-19 08:02:19

огтолцсон огтолцоогүй хосолсон зам барьмаар

Иргэн [203.91.119.42] 2019-11-19 00:40:22

19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөс хойшоо цагдаагийн авто бааз дээгүүр, мөн дахиад хойшоо төмөр замын депо дээгүүр гараад цирк хүрдэг гүүрэн гарц гаргаад өгвөл мөн ч олон машин түгжрэхгүй хүмүүс шууд алхаад хотыг төв ордог болно доо, урд 19 дүгээр хороолол, Хурд хорооллын хэдэн мянган хүн 10-20 минут шууд алхаад хотын төв ордог болно. Энэ талаар тэр хавийн хүмүүс их яридаг боловч тоож байгаа газар алга, Хотын Захиргачаа та нэг судлаад өгөөч

ЗОЧИН [103.212.117.94] 2019-11-18 22:06:49

ВОКЗАЛЫН ХОЙНО НАРНЫ ЗАМ ДООГУУР, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ӨМНӨ ЭНХ ТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ДООГУУР ХАМГИЙН ТҮРҮҮНД НҮХЭН ГАРЦ ХИЙХ, ЕРНӨ ГҮҮРЭН ГАРЦ ОГТ ХЭРЭГГҮЙ, ДЭЛХИЙН ТОМ ХОТУУДАД ДАН НҮХЭН ГАРЦ БАЙДАГ, НҮХЭН ГАРЦ БОЛОЛЦООГҮЙ ТОХИОЛДОЛД Л ГҮҮРЭН ГАРЦ ХИЙДЭГ,

Иргэн [59.153.112.234] 2019-11-18 13:25:20

Наадамчдын буюу яармагийн замаар буцаж иргэхээр зорчиж буй авто машинуудыг тууш замын доогуур буцаж иргэхээр зохицуулахгүй бол одоо бөглөрч байгааг анхаарна уу.

Irgen [66.181.179.217] 2019-11-18 12:29:20

Guuren gartsiig standartiin daguu hiih heregtei. 120 myangstiin guuren garts ymarch standartgui barisan shat undur , olon hun yvhad nurahaa shahdag, lift ajilladaggui, undur nastan , berhsheeltei humuus baitugai jiriin hun yavahad boon hundreltei. Iim yum bitgii bari. Tenderiig huuliar yavuulahiig anhaaruulj baina.

Буянт [66.181.188.10] 2019-11-18 11:44:51

Зөв зөв олон улсын стандартыг бүрэн хангасан орчин үeийн шинлэг шийдэлтэй улс орны нүүр царай болохуйц өнгө үзэмж сайтай маш сайн бүтээн байгуулалт болгоорой. За тэгээд том амжилт хүсeэ.

hi [223.11.139.107] 2019-11-18 11:34:46

odoo zamuudaa saihan orgon bolgomoor bna


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.