Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хуульд хориг тавина

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /2019.11.18/ ирэх оны төсвийн талаар Ерөнхийлөгчийн байр суурийг хэвлэл мэдээллийнхэнд дамжуулав.

Тэрбээр "Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэж байна" гэсэн бөгөөд "Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөвт НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлж, 167.2 тэрбум төгрөг нэмэлт орлого олох дээр хэсэгчлэн хориг тавина. Хоригийг хүлээж авбал НДШ 23 хувь болгож бууруулах хуулийн өөрчлөлтийг УИХ хийнэ. “Капитал” банкинд алдсан НДШ-ийн 238 тэрбум төгрөгөө олж авбал шимтгэл нэмэхгүй шийдэж болно" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.93] 2019-11-19 09:50:59

НДШ,ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМСЭЭР БАЙГААД жидиг,дунд ажахуйн нэгжүүд ДАМПУУРАХ ДӨХЛӨӨ!

Зочин [202.21.118.198] 2019-11-20 00:53:31

Яг үнэн

Zochin [202.126.89.147] 2019-11-19 09:05:53

Undarmaag barivchilj, ulsiin mungiig garguul

Зочин [103.229.123.9] 2019-11-19 08:48:33

ман ундрмаа нийгэмийн даатгалын 200000000000 буюу 200 тэрбумыг төл.

Zochin [103.229.120.177] 2019-11-19 06:43:29

Ard olny tuluu duugardag hen negen baigaa ni saishaaltai.

зочин [103.212.119.11] 2019-11-19 06:22:18

Хориг тависан нэртэй,цаадуул ни үл тоосон тогтоол гаргаад нэмчихдэг ийм л гаж тогтолцоо мөн ч олон жил явлаа даа,ингэж байхыэ оронд ундармаагийн бүх хөрөнгө,мөнгө өмчийн хурааж улсын орлого болгоод алдсан мөнгөө олж ав л даа,тэр авгайг шоронд хийгээд мөнгө хөрөнгө олдохгүй шүү дээ,өмч хөрөнгө мөнгийн хурааж авсан тохиолдолд алдсан мөнгө олдог юм бгаа биз дээ,энэ даатгалын сан алдагдал хүлээх ёсгүй, улсаас татаас өгөх ёсгүй,хулгайч луйварчид авч ашиглаж хувийн бизнестэй мөнгийн ашиглаж угааж бгаа юм,үүний тод жишээ эрдэнэ,ундармаа нарын хувийн бизнес,аж ахуйг,kампонийг шалгах цаг АТГ хандахад болохгүй юм алга даа,тэр алдагдсан он жилүүдийн бүх мөнгө,хөрөнгө эрдэнэ,ундармаа нараас гарч ирнэ дээ

зочин [66.181.187.227] 2019-11-19 06:09:48

Төсвөөс 600 тэрбум төг авч байна. Тэр алдагдалыг нөхөж өг. Үгүй бол ,та нар тэтгэрийн мөнгө ,авахгүй болно. Гарамжав тэтгэвэрийн сангаас хоосолж байгаа 22000 хүний жил бүрийн нэмэгдлийг төл. Сайн хүн болж сангийн мөнгийг хоосолдогоо боль.

ыа [103.11.195.34] 2019-11-19 04:56:26

Зөв шүү ард түмэн бид УИХ ундармаа гэх авгайгийн танил талаараа төсвөөс авч банкинд эргэлдүүлсэн мөнгөний төлөөсийг НД шимтгэл нэрээр төлөх хүсэлгүй байна. тэр авгай АТГ-д өгсөн авсантайгаа хамт шалгагдаад явдаг газар луугаа явах хэрэгтэй байна

Зочин [103.57.93.92] 2019-11-19 04:39:40

2 жилийн омно хэрэгжээд ЭХЭЛЧИХСЭН ХУУЛЬ ШУУ. ОДОО ОНГОРСОН БАЙХОО

иргэн [202.131.227.82] 2019-11-19 03:35:44

Ерөнхийлөгч хуулийн бодлогын зөвлөхтэй болвол зохилтой. Дандаа л наймаа ярьж явах ч дээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.