Уулзалт, хэлэлцүүлэгт 40 гаруй алба хаагч оролцож байна

Aдмин / Нийслэл

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас “Гамшгийн хохирол, хэрэгцээг үнэлэх, гамшгийн хохирлын мэдээг бүртгэх” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Уулзалт, хэлэлцүүлэгт ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад болон БОАЖЯ, БХБЯ, БСШУСЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, МЭЕГ, Үндэсний статистикийн хорооны 40 гаруй ажилтан, алба хаагч оролцож байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is J1A4030-1024x683.jpg

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр бид гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээний аргачилсан загвар, гамшгийн хохирлын мэдээ бүртгэх маягтын төсөл, мөн Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн олон улсын тайланд тусгагдах гамшгийн улмаас учирсан хохирлын мэдээг бүрдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөн хэлэлцэх болно. Түүнчлэн, манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа улс орнуудын нэг. Тодруулбал, сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж хэм 2.2 градусаар нэмэгдэж байгаа нь дэлхийн дулаарлын түвшний дунджаас өндөр байна. Үүнээс үүдэн зун нь хэт халж, өвөл нь тэсгэм хүйтэн болж улмаар ган, зудын тохиолдох тоо, давтамж нэмэгдсээр байгаа нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй гамшиг, аюулт үзэгдэл ослыг даван туулах чадавхаа нэмэгдүүлэх, хохирлыг үнэлэх, бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгааг илтгэж байна” хэмээн онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлгээр “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг холбогдох талуудад танилцуулж, Гамшгийн хохирол, хэрэгцээний аргачилсан заавар, тайлангийн загварын төсөл, гамшгийн хохирлын мэдээ бүртгэх маягтын төслийг хэлэлцүүлнэ.

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн олон улсын тайлан боловсруулахад холбогдох талуудын оролцоог хангах, шаардлагатай мэдээллийг бүрдүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр санал танилцуулах, 2019 оны тайлангийн мэдээллийг боловсруулах хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.192.43] 2019-11-19 11:53:46

19 baina


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.