ӨНӨӨДӨР: Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно
2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуй
"Блю Скай" зочид буудал
08:30 цагт: “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шат Улаанбаатар хот болон 10 аймагт хэрхэн хэрэгжсэн тухай танилцуулах үр дүнгийн хурал болно. Утас: 99007360
Нийслэлийн Иргэний танхим
10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 325044
ШУА-ийн тэргүүлэгчдийн байр
10:00 цагт: Багш нарын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монгол Улсын ШУА болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран сургалт зохион байгуулж байна. Утас: 99717977
Соёлын төв өргөө
10:00 цагт: Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран зохион байгуулж буй “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно. Утас: 70130502
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хууль бусаар гарын үсэг зурсан талаар гаргасан шүүхийн шийдвэрийн тухай "ДМ" нэгдлээс мэдээлэл хийнэ.
Улсын филармони
12:00 цагт: Улсын филармонийн үзвэрийн 48 дахь жилийн нээлтийн тоглолт болон Баян Монгол чуулгын 50 жилийн баярын концертын талаар мэдээлэл хийнэ. Утас: 70118012, 99196623, 88010854
Тусгаар тогтнолын ордон
16:00 цагт: НАМЗХ-н дэргэдэх "Залуу хуульчдын" клубын анхдугаар уулзалт, "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр нөлөө ба эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг болно.
Сэтгэгдэл