Тэмбүү Монголд харанга дэлдэж байна

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Бодит үнэн юм. Баримт хэлье. 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13.685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5.517 тохиолдол бүртгэгджээ. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн байна. Энэ бол ЭМЯ-наас өгсөн бодит мэдээлэл. Тэгэхдээ улс орон даяар өрнөж байгаа “Тэмбүүг устгая” хэмээх үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүнд ингэж илэрлээ гэж дүгнэж байгаа юм шүү. Хэрвээ ийм илрүүлэг шинжилгээг цаг алдалгүй хийгээгүй бол далд нууцаар тоо нь өсч, хүрээгээ тэлээд л байх байсан гэж үзсэн хэрэг.

Зарим аймагт тэмбүүгийн өвчлөл харьцангуй өндөр байна

Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна. Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөөр

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бас л өссөн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Учир нь өнгөрсөн онд ийм өвчтэй 49 хүүхэд төржээ. Тэгвэл он гарснаас хойш бүртгэгдсэн эдгээр 52 тохиолдлын 20 нь амьгүй, ес нь төрөөд нас барсан байна. Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 48.1 хувь нь жирэмсний хяналтад огт ороогүй байж. Бусад нь эмчийн хяналтад байсан ч тэмбүүгийн шинжилгээ хийлгээгүй байсан гэнэ. ХӨСҮТ-ийнхөн хоёр жилийн өмнөөс тэмбүүгийн амьгүй төрөлтийг бүртгэдэг болсон байна.

Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29.290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийгээд 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна. Эдгээр тоо баримтаас үнэхээр тэмбүү гэдэг энэ чимээгүй дайсан Монголд харанга дэлдэх хэмжээнд хүрснийг харж болно. Яагаад чимээгүй дайсан гэж нэрлэв гэхээр энэ өвчний шинж тэмдэг бүдэг, далд явагддаг учраас “Чимээгүй дайсан” гэж нэрлэж болно хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү тодорхойлсон учраас тэр.

Хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй

Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байгааг эмч нар хэлж байна. Тиймээс цаашид “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Ер нь эрт оношлогоогоор тэмбүү илэрсэн тохиолдолд 21 хоногийн хугацаанд гурван удаа тариа хийлгээд л бүрэн эдгэрэх боломжтой учир илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдаач ээ гэдэг уриалгыг нийтэд түгээж байгаа юм. Мөн бэлгийн хавьтагчийг илрүүлэх ажил учир дутагдалтай байгааг дахин дахин сануулж байсан. Яагаад гэхээр шинжилгээгээр тэмбүү илэрсэн тохиолдолд тухайн хүнийг эмчилж бүрэн эдгэрүүлсэн ч тэр нь өөрийн хавьтагчийг нууж үлдэх юм бол эмчилгээ гүйцэд үр дүнд хүрэхгүй. Мэдээж хэрэг, эмчлүүлэгч тэр хавьтагчтайгаа дахин харьцсан тохиолдолд өвчин эргээд тусах магадлалтай. Тиймээс хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй, хамтдаа эмчлүүлж байж бүрэн эдгэрнэ гэдгийг хэлээд байгаа юм. Социализмын үед хавьтагчийг илрүүлэх ажил маш өндөр хувьтай байдаг байсан бол одоо “Хүний эрх” гэдгээр бамбай хийж хавьтагчаа нууцалснаар тэмбүү өвчин хүрээгээ тэлэх шалтгаан болсон гэнэ. Ер нь манайхан үүргээ ухамсарлахгүй байж, эрхээ ярих эдлэх дуртайн гор нь ингэж гарч байгаа бололтой.

Бид нууцыг чандлан хадгална

Аргаа барсан эмч нар ингэж хэлээд сууж байна. Тэмбүүг устгах хүрээнд хийж байгаа ажлын тулгамдсан асуудал нь бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх явдал юм. Хот хөдөөд хийсэн шинжилгээгээр тэмбүү өвчин 20-45 насны залуучуудад ихэнх нь илэрчээ. Гэхдээ шинжилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэнэ. Тиймээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “За, чи очиж шинжилгээ өгчихөөд ир. Тэгээд ямар нэг юм гарвал би ч гэсэн адилхан гэсэн үг гээд ард нь суугаад үлдэж байгаа эрчүүд бий. Тиймээс эрэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Эмэгтэйчүүдээр битгий бамбай барь. Зоригтой ирээд шинжилгээ өг. Хамтдаа эрүүлж, аз жаргалтай амьдар” гэж хэлмээр байна. Бүгдээрээ эрүүл байцгаая” гэсэн юм.

Тэмбүүтэй хийх тэмцэл үргэлжилсээр

*Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долоодугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлжээ. Тэмбүүг устгахаар тэмцэж эхэлсэн дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3.682 тохиолдол, 1.716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн байна. Тэмбүүг устгах үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны долоодугаар сарыг дуустал үргэлжлэх юм. Шинжилгээгээр “но”-той гарсан нөхдийг дор нь эмчилж эдгэрүүлж байгаа ч, хавьтагчийг нь олж эмчлэх үйл явц 47 хувьтай байгаа нь энэ талын мэргэжилтнүүдийг зовоогоод байгаа гол асуудал юм. Хар ухаанаар бодсон ч, 3682 тохиолдлыг эмчилж эдгэрүүлсэн атлаа 1716 хавьтагчийг “олсон” гэхээр үлдсэн 1966 хавьтагч хаана “нуугдаж” байгаа хэрэг вэ. Өөрөө ч мэдэлгүйгээр “чимээгүй дайсан”-аа тараасаар яваа уу гэдэг нь анхаарлын тэмдэг дагуулж байна. Тэртээ 1980-1997 онд 10 мянган хүнд тэмбүүгийн дөрвөн тохиолдол л илэрч байж. 1997-2007 оны үед энэ тоо найм болж өсчээ. Харин одоо 10 мянгад 19 болсон гэнэ. Гэхдээ зөвхөн Монголд байдал муудсан хэрэг бас биш гэнэ шүү. ДЭМБ-аас 2017 онд тэмбүү өвчний тархалт 70 хувь өссөн гэдэг үзүүлэлтийг дэлхий нийтэд зарласан байна. Гэвч цөөхөн монголчууд бид эртхэн энэ өвчнөөс нийтээрээ салж, хувийн ухамсараа дээшлүүлж, хариуцлагаа өндөржүүлэхгүй бол нэлээд хэдэн жилийн дараа хамраа хар даавуугаар тагласан хэсэг бүлэг хүнтэй болчих вий дээ.


Сэтгэгдэл

555 [192.82.65.89] 2019-11-25 11:36:20

ТЭМБҮҮТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ..ТЭГЖ БАЙЖ АРД ИРГЭДЭЭ ЭНЭ ХӨНӨӨЛТ ӨВЧНӨӨС АВАРНА...ЭНЭ ӨВЧИН БҮР ДЭЭШЭЭ ТӨР ЗАСГИЙН ЭРХМҮҮД ХҮРТЭЛ ДОХ,ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТЭЭГЧ ГЭЖ ЯВААД БСАН...ӨӨРИЙН ӨЧҮҮХЭН УЛААН НҮҮР,НЭР ТӨРӨӨ ХАМГААЛЖ БГАА НЬ ЭНЭ ГЭЭД ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ СУУЖ БГАА ОЛОН МЯНГАН ХҮНД ЭМЧЛЭХ,ЭДГЭХ АРГЫГ НЬ ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ,ШААРДЛАГАТАЙ ЭМ ТАРИАГ ЭМИЙН САНГУУДААР ТАРААХ ХЭРЭГТЭЙ...ТЭГЖ БЖ НИЙТЭЭРЭЭ ЭНЭ ӨВЧНӨӨС САЛАХГҮЙ БОЛ НЭРЭЛХҮҮ , ИЧЭМХИЙ НЭГНЭЭС БОЛЖ НИЙГЭМ ТЭР АЯАРАА ТЭМБҮҮ,ДОХТОН БОЛМООРГҮЙ БНА..50-60 Д ОНД ХЭРГЛЭСЭН УЛААН ТАРИАНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ АТРИЙН 3-Р АЯН ГЭДЭГ ШИГ ЭХЛҮҮЛЬЕ...

учир [202.21.120.66] 2019-11-22 11:12:12

Манайхан хүн муулахын донтой болсон юм уу даа ажил хийж чадахгүй аятайхан харьцаж чадахгүй ууж идэх унтаж хэвтэх уурлаж бухимдахаас өөр зүйлгүй адгийн 2000-3000 хүн л харагдсан болгоныг муулж өдөөж хашгирч хэлэх хэлэхгүй үг хэлж бичиж өнгөтэй өөдтэйг хулгайлж өвчин зовлон тарааж явах юм. Та нар л энэ нийтлэлээс энэ нийгэмээс нарт ертөнцөөс зайлаасай билээ бурхан үзэг

Зочин [203.91.115.51] 2019-11-21 23:56:14

Хятадууд олноор орж ирж тэмбүү болон бусад олон өвчнийг тарааж байгаа МАН хятадуудаа гарга Энхтүвшин Дэлгэрсайхан нар визгүй хятадаа боль

Тэмбүү, "В"+"С" вирус, эргээд тэмбүү. 35 жил үргэлжлэх түүх. [202.131.225.53] 2019-11-21 16:59:00

Социализмын үед манай ЭМЯ их сүржигнэж, хүн бүрийг "шинжилгээ" өгүүлж бохир шприцээр баахан цус авхуулж элэгний "B""C" вирус ТАРААСАН. Тэгээд түүндээ бантсан уу ЭМЯ нэг хэсэг тэмбүүний шинжилгээг кампанчлахаа больж харин "В" "С" вирусын шинжилгээг 2010 оны үед оруулж ирж ОДОО ХҮРТЭЛ элэгний вирусын шинжилгээ "үнэ төлбөргүй" хийж Харвони эм "бага үнээр" зарж байна. Эрүүл мэндийн яам элэгний "В""С" вирус тараасан нүглээ ингэж номинчилж байгаа юм биш үү???

Өвгөн [103.212.119.116] 2019-11-21 07:37:53

Ардчилал-тэмбүү 2 ихэр төржээ.

ard tumen [64.119.22.187] 2019-11-20 21:43:45

энэ эрүүл мэндийн сайд гэж нэг маягтай чавганц мэргэжлийн биш болохоор ажлаа мэдэхгүй бна энэ асуудалд яагаад анхаарлаа хандуулж шуурхай арга хэмжээ авахгүй бгам бэ өарөө болхоор дарвайтлаа нүүрнийхээ арьсыг таужлаад ботозм филлер чихүүлээд явахаараа завтай бдаг ард түмнээ эрүүлжүүлэх болохоор алга болчихийн новш юм да

Зочин [192.82.68.68] 2019-11-20 23:35:01

Ажлын цагаар дэлгvvрт эргvvтсэн телег шиг явж бдаг юм бна лээ, vнэн хийх юмаа олж ядсан царайтай авгай

Зочин [202.126.88.204] 2019-11-20 22:49:02

Бегсеерее бух амьдралаа зохицуулаад ирсэн авгайгаас юу гархавдээ

Иргэн [43.242.243.55] 2019-11-20 20:50:17

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЭМ-ИЙН САЙД ХҮҮХЭН БӨӨС ЯРИАД БАЙСАН ОДОО ЭНЭ САЙД ХҮҮХЭН ТЭМБҮҮ ЯРИАД Л.........ЭНЭ САЙД ХҮҮХНҮҮД ҮҮ ??????????

zochin [150.129.142.147] 2019-11-20 20:40:02

Тэмбүү бол бэлгийн замаар халдварладаг өвчин Гэр бүлдээ үнэн ч байж хэрэв өвчин авсан бол шинжилгээ өгч оношдуулан таарах эмчилгээг хийлгээд гадуур хоноглон завхайрч явахаа болиход д энэ өвчинг хязгаарлаж болно Үүнд хувь хүн буруутай болохоос өөр хэн ё буруутан биш

Зочин [66.181.176.99] 2019-11-20 20:16:00

Социализмын үед бүх нийтээрээ тэмцэж энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс маш цөөхөн байж харин өвчилсөн тохиолдолд хавтигчтайгаа цуг очиж эмчлүүлдэг байсан.Нууцыг чанд хадгалдаг байсан юм шүү.Бид одоо соц үе шиг 50 -с доош иргэд ээ үзлэгт хамруулах нь чухал ажилчдаа үзлэгт оруулаагүй албан газар үйлдвэрийн дарга нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Их дээд сургууль ерөнхий боловсролын сургууль Боловсролын яам хариуцах хэрэгтэй.

Osorjamaa [153.208.80.157] 2019-11-20 20:11:50

Uiddag yumu yadgiin sheesnuud chini, shaaltsahaas oor hiih ajilgui muu teneg pizda nar baidag yumu haashaa yum, surch hudulmurluj, medleg bolovsrol, amidralaa ood ni tataj saijruul muu dunkuu pizda naraa!!!!!

FUCK [153.208.80.157] 2019-11-20 20:09:25

Pizda boon shalig, zavhai, yavdaltai, doodohoo zahirch chaddaggui, gaj, erguutsen teneg pizdakuudaas bolj iim baidald orj bgaa yum, yum l bol bainga shaaltsah l dontoi teneg, malnaas dor pizdakuud uher mal shig l urgelj shaaltsaj yavah yum pizda, bas deerees baahan biyee unelegchid, yanhan pizdakuudaar duursen, deerees gomo, manin, ijil huisten lalaruud gd ene novshiin yalzarsan niigem ch neeree budaa bolj bna daa pizda gej, belgevch hereglej bai muu teneg ork pizdakuudaa, doodohoo zahirch sur lalaruudaa pizda!!!!!.....

Demjigch [46.114.32.114] 2019-11-21 01:00:24

Yag zuv helsen bna

syleg ene syy!!!Nogton hamartan gegch?.... [148.60.92.227] 2019-11-20 18:07:59

Ydahgyi Ylaanbaatariin mini ylaan gydamjaar ylaan alchyyrtai hyyhenyyd yrbaj sarbadagsan bol hamaraan har daabyygaar nogtolson harchyyl olsiroh yum bis yy tembyyteigee temzechgeeye tend end baigaadaa sanyylzgaaya ender sentiid syysan tembyyten gyai eeree hyrch ireed emchilyylne yy eger horhoi mini chamaas bolj echneen hyn tembyyrehiig helj medehgyi ee erlegt yabahaasaa emne ene ebchinees salzgaaya emee ebee bolson hoinoo hamaraa nogtlyylahaas zailchgaaya!!!!

Зочин [150.129.141.231] 2019-11-20 18:03:09

энэ олон эмч докторууд юу хийгээд байнаа

зочин [202.126.89.95] 2019-11-20 17:32:41

ЭМЯ н сайд ажлаа егеед мэргэжлийн чадалтай мэдлэгтэй сайн эмчийг сайдаар тавих хэрэгтэй

Зочин [1.221.73.43] 2019-11-20 16:51:32

Архидалт дэн буудал завхайрал ардчилал дураараа дургих ядуурал ажилгүйдэл элбэгдорж нарын хулгай улс орныг тэмбүүрэхэд гол үүрэг гүйцэтгэж байна

Зочин [202.55.191.194] 2019-11-20 16:51:01

яаж эмчилдэгийг нь сайн заагаад өгчих тэгээд л дороо устана.ямар үе шатанд яаж эмчлэхийг нь сайн тайлбарлаарай.

ene tembyy lalariig yah be?.... [148.60.92.227] 2019-11-20 18:01:29

chi tembyytei neher bna s dee!!dahiad taraabaa!!!zaalgaj yahnab?....eryyl mendiin tebyyd emch naraar gyrban ydaa tariulaad l zygeer bolno geed baigaa yum bis yy?har tembyy mini?!.............

Зочин [1.221.73.43] 2019-11-20 16:49:44

Ардчилал байхад тэмбүү тарж л таараа. Улс сөнөж л таараа.

Зочин [148.60.92.227] 2019-11-20 18:02:50

senehiig ni hyleej tembyyrch bna uu?ta gyai?....ardchilal gedeg chini balairch zabharhiin ner bis syy!hedeegiin heldyy tolgoi gyai?.....

Зочин [43.242.243.189] 2019-11-20 14:58:43

Аян, хетелбер,тесел нэрээр менге гусах бvхэл бvтэн сvлжээ бий болоод удаж байна. Зохионч нь - одоогийн нийслэлийн эрvvл мэндийн газрын дарга гахай Темербаатар. Тэр 2002 онд Монголын сvрьеэтэй тэмцэх нийгэмлэг, ДОХ, тэмбvvтэй тэмцэх Монгол зен гэж терийн бус байгууллага байгуулж, тэргээрээ глобал сангийн теслийн олон сая доллорыг одоог болтол авч цусалж бгаа. Ингэхийн тулд авгай Алтанчимэгийн глобал сангийн теслийн удирдах зевлелийн гишvvн болгож, авгайнхаа дvv Батцоожыг ЭМЯнд ДОХ сvрьегийн мэрэгжилтэнээр тавиад, дvvгийнхээ авгай Солонгоог Сvрьеэтэй тэмцэх нийгэмлэгийнхээ захирал болгосон. Тэр цусалсан менгеерее авлигалдаж хавдарын эмнэлэгийн дарга болсон, хавдрыг нурааж хаячаад одоо нийслэлийн эрvvл мэндийн газрыг хоосолж бгаа ханаж цададгvй гахай. Мереедел нь сайд болох. Бас Транс капитал гээд ББСБ-тай. Ах, дvv нар нь бvгд терийн албанд шургалсан хулгайч гахай - ИНЕГийн Бямбасvрэнгээс эхлээл явна да

Монгол хүн [66.181.161.47] 2019-11-20 14:57:11

Нийгмийн ялзрал дээд цэгтээ хүрсний баталгаа энэ. Улс орныг зөв удирдан авч яваач ,иймэрхүү бусармаг байдалд бүү оруулаач хэмээн ард түмний итгэл найдвараа тээн байж сонгосон төрд гарч ирсэн хүмүүс өөрсдөө ялзарсан учраас нийгэм тэр аяараа ялзархад хүрч байна шүү дээ.

Зочин [103.26.195.189] 2019-11-20 13:33:41

Zavaartsan mongol zavhaanuud shuu!!!! Denduu zambaraaguu, soyolgui, teneg ard tumen.

zochin [202.55.188.88] 2019-11-20 12:42:03

Surie tembuu DOH iig emchilj sergiildeg tandalt sudalgaa yvuuldag gazar ni HUSUT. Getel haranga deldlee ayul bolloo gej ulin hutsaj shiidver gargah tuvshnii humuust nuluulj tusvuus mungu husaj sursan nuhduud. Tuhailbal HUSUT iin zahiral Nymhuu gegch luivarchin edgeer uvchintei temtseh hutulber nereer gadaadaas olon terbum dolloriin zeel tuslamj avdag. Tuuniigee EMY niihantai huvaaj iddeg. Gadaadiin tuslamjaar orj irsen mungu ni ulsiin ur bolj ard irged tuldug. Uuniig hynadag gazar baihgui. Hervee hudal gutgelee gej uzej baigaa bol 30 jiliin hugatdaand gadnaas heden tugrugnii zeel tuslamjiig EM iin chigleleer avsnaa helchih. Uvchlul ih baina gej yrih uur hereg.

Зочин [103.212.118.168] 2019-11-20 13:10:47

Системийн алдааг нэг хүнээс хайхгүй шүү. Цогцоор нь харж чадаагүй бол та зүгээр шүүмжлэгч болно. Системийн алдааг хардаг болох гэж байгаа бол маш сайн математикч болох шаардлага гарна. Та сайн математикч болох бэлтгэл хангасан уу.

zochin [64.119.17.238] 2019-11-20 12:41:45

nadad tembuu bna b c viruseer solino doh baival trihomoniadaar barter hiine

Зочин [103.26.194.150] 2019-11-20 12:20:28

denduu bolovsrolgui, haranhui ard tumen yum daa.

Зочин [192.82.76.11] 2019-11-20 12:15:39

Bdlgiin haritsaand orohdoo ydaj belgevchtei uz za zavharsiin be

Зочин [150.129.143.98] 2019-11-20 11:40:37

Толгой нь ямар бн, гебс нь тийм л бна. Эрvvл мэндийн салбарын толгойд тэмбvvг тавьчихаар ингэнэ шдэ

Зочин [202.9.43.97] 2019-11-20 11:50:39

Яг үнэн

Зочин [150.129.141.176] 2019-11-20 11:27:37

ЭНЭ ӨВЧНИЙ НЭР НЬ ХЯТАДЫН НЭГ МУЖЫН НЭРНЭЭС ГАРАЛТАЙ .

Зочин [66.181.184.195] 2019-11-20 11:24:27

Монголчууд социализмийн үед боогдож байсан эрх чөлөөгөө эдэлж байна. Тэмбүү бол ардчилсан нийгэмд байх ёстой ардчиллын индикатор юм гэнэ лээ.

Enerlen [202.126.88.207] 2019-11-20 17:04:52

Goy baina

АНУ-ын ардчиллын шинж. [202.131.225.53] 2019-11-20 15:37:39

Тэгвэл ДОХ бол гүн, буцалтгүй ялсан ардчиллын шинж, т-л АНУ-ын ардчиллын индикатор юм байна. Кх!

Зочин [103.212.118.168] 2019-11-20 11:21:51

Энгийн тооцоо бодож үзвэл монголын 20 хүн тутмын 1 нь тэмбүүтэй гэж гарч байна. Ер нь бол банзалдах сонирхолтой хүнд зориулаад Монголын засгийн газар танилцуулдаг аппликейшин хийж өгөөд, тодорхой хэмжээнд өөрийнхөө улсын эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гадаадын янз бүрийн аппликейшин хэрэглэдэг 30000 хүн байна. Тэд өөрсдийн мэдэлгүй бэлгийн замын өвчинтэй хүнтэй танилцаж унтаж байгаа. Яагаад гэвэл бэлгийн замын өвчинг тараахын тулд тийм танилцуулж, секс хийлгэж мөнгө олох гэсэн зорилго агуулж байна. Энэ гадаадын аппликейшинг ашиглаад гадаадаас жуулчид нэрийн доор ирсэн өвчин тараагч нар Монгол хүнтэй танилцаад секс хийгээд яваад байна шүү дээ. Аялал жуулчлал нэрийн доор ийм балай хорлон сүйтгэгч нар ирдэг. Тэр аппликейшин дээр хэн хэнтэй уулзаж сексдэж байгааг маш сайн анализ хийж байгаад хамгийн үр дүнтэй хүнийг сонгож өвчин тараах бүрэн боломжтой шүү. Бэлгийн харьцааг орчин үеийн технологитой холбож, тодорхой хэмжээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.

Зочин [64.119.23.140] 2019-11-20 11:06:02

МЭДЭЭЖ ШТЭ. ЗАВХАЙ ЗАЙДАНГААРАА АЛДАРТАЙ, ХОРМОЙН БУЗАРТАЙ, БҮХ БОЛОВСРОЛ НЬ БӨГСӨНДӨӨ БДГ АВГАЙГ САЙД БОЛГОЧИХСОН ЮМ ЧИНЬ. МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНД БУЗАРТЧИХСАН. ЭНЭ ШУЛГА АВГАЙ ХҮРЭЛСҮХИЙН ӨВӨР ТЭВЭРТ ЗОХИДОГ НЬ ТЭР Л БИЗ, МОНГОЛЧУУДАД ЗОХИХГУЙ БН.

Зочин [202.9.43.97] 2019-11-20 11:50:56

Харин тийм ээ

Зочин [202.9.43.97] 2019-11-20 11:33:55

Сарангэрэл авгай юу

Zochin [202.21.126.150] 2019-11-20 10:25:24

Gadniihantai niilsen ulas torch gesen adgiin shaaruud Eruul mendiin yamig albaar yamarch chadamjgui medleg dolovsrolgui novshnuudaar Udirduulj. Suutguulj bna. MGL Surye tembuu hoyortoo deeldhee blaa.

Zochin [66.181.178.204] 2019-11-20 10:22:07

yos surthuunii hemjuur uym daa,unaadl unaad l bgaag haruulj bna

зочин [202.9.43.85] 2019-11-20 10:19:45

Улсын эрүүл мэндийн байгууллага нь сайн ажиллах ёстой. Соён гэгээрүүлэх , суртал ухуулгын ажил хийж, бүх нийтээр эмчлэн сэргийлэх ажил зохион байгуулж байж энэ өвчинг багасгана. Юуны төлөө мэргэжил байдаг вэ мэддэг хүн нь мэддэггүй хүндээ хэлж ярьж өгч байж улсын хөгжил явна. Хувь хүний өөрийн хэрэг гэж орхиж болохгүй. Улс л юм бол зохион байгуулалтын арга хэмжээ аваачээ. Мэргэжлийн бус хүн, ядаж зохион байгуулалтын ажилдаа сайн байх ёстой. Хурал, цуглаанд оролцсон, энд тэнд очиж тууз хайчлах, ТББ байгууллагын ажил эрхлэх гэх мэтээр цаг заваа алдаад тэгэс ингэс хийгээд өдөр өнгөрүүлсээр өнөө хүүхдүүд нь ч тэмбүүдэж дууслаа. Тэгээд эмчлэх гэж илүү зардал гаргана.

1 [66.181.161.74] 2019-11-20 10:06:21

Condom hereglej sur kk

Зочин [66.181.178.139] 2019-11-20 10:01:04

Баянөлгийн аймаг нэр байхгүй байгаа биз дээ.

Зочин [150.129.141.231] 2019-11-20 18:00:58

доодох тэнэгээ хэ хэ

Хаха [123.113.159.54] 2019-11-20 10:05:00

Нэр нь байхгүй аймаг зөндөө бна гөлгөө

Зочин [139.5.219.204] 2019-11-20 09:56:05

ШИНЭ ЖИЛ МАРТ ЦЭРГИЙН БАЯР ГЭЭД БУУДАЛД БАЙГУУЛГААРАА ОРООД АРХИДАЖ ЯНХАНДААД БАЙГАА ШҮҮ

Зочин [139.5.219.204] 2019-11-20 09:53:47

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД НЬ ӨӨРӨӨ ОЛОН ЭРЧҮҮДТЭЙ ЗАВААРЧ ЯВДАГ БОЛОХООР ТЭМБҮҮ ДОХ НЭМЭГДЭНЭ ДЭЭ

Зочин [103.26.192.43] 2019-11-20 09:32:05

ТЭГЭЭД ХАВДАРИЙН ЭМНЭЛЭГИЙН ЗУРГИЙГ ТАВИАД БУДИЛААД БАЙХ ЮМАА.......

Ичиг [66.181.186.68] 2019-11-20 09:20:33

Усанд орно гэдгээ мартчихман,бэлхүүснээсээ доош эрхтнээ цэвэрлэхээ мартчихсан,тэгээд бас тэрэндээ дуртай тийм улс чинь тэмбүүдэхгүй яах юм?! Жорлон гэдэг чинь хүний хэрэгцээний нэг соёлтой орчин байх ёстой газрыг хамгийн бузрын гэж үзэж тэр заваан орчиндоо өөрийн эрхгүй очиж сууж бөгс доод эрхтнээ бохирдуулчихаад ямарч цэвэрлэгээ,угаалга хийлгүй өмдөө татаад олны дунд орчихдог энэ үхрүүдийг тэмбүү мэтийн өвчин дагахгүй чах юм,ёстой ичиж үхээд ч нэмэо болохгүй үхрүүд шүү....

Зочин [103.229.123.9] 2019-11-20 16:31:22

усанд орохоор тэмбүү арилдаг бол эм тариа гээд яахав ккк мал юмаа ха ха ха

Зочин [66.181.178.139] 2019-11-20 09:57:07

усанд орох газаргүй хүмүүс их байгаа даа.

Зочин [202.9.44.24] 2019-11-20 08:54:44

Ядуурал ажилгүйдэл шударга бус явдал нийгмийг баллаж байна.Энэ өвчин уул нь устсан байсан биз дээ

Зочин [103.229.123.9] 2019-11-20 16:32:48

үгүй ш дээ дэлхийн хаа сайгүй байгаа улам ихсэж байгаа тэнэгээ

Зочин [172.58.59.161] 2019-11-20 08:32:49

Хүчтэй бүх нийтийг хамарсан үзлэг хийж улаан тарианыханыг ялгаж авах цаг болжээ. Хууль гарга.

Зочин [202.9.44.242] 2019-11-20 08:04:12

Ардчилал гэж ийм л хенеелтэй юм бн. 1970-80 Онд бараг бvрэн устгацан байсан евчин .

Зочин [103.229.123.9] 2019-11-20 16:33:26

худлаа хуцахаа боль муу нохой.ккк

Зочин [66.181.178.139] 2019-11-20 09:59:23

ардчилал нэртэй нэг хэсэг улс эзэнгүй байлаа ш дээ.

Зочин [202.9.44.241] 2019-11-20 09:27:24

хуцмар минь

Зочин [202.9.43.97] 2019-11-20 08:33:33

Өөрсдийн арчаагүй байдлаас тэмбүү туссан. Үүнд нам хамаагүй


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.