107 дугаар сургууль дээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ

Aдмин / Нийслэл

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Э-ээс ирүүлсэн “…Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн 6е бүлгийн тооны багш 13000 төгрөгийн сонин хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байна. Шалгаж өгнө үү…” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 107 дугаар сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

Шалгалтаар тус сургуулийн ахлах ангийн менежер нь захиралын зөвшөөрлөөр “Сургуулийн математик” сонины газраас 13000 /арван гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий 150 ширхэг сонинг захиалж, математикийн багш нараар дамжуулан 6-12 дугаар ангийн 110 сурагчдад нийт 76 ширхэг сонинг худалдан борлуулахаар тараасан бөгөөд төлбөрийг хураасан асуудал тогтоогдоогүй болно.

Шалгалтын явцад дээрх тараагдсан сонинг буцаан татан авахуулж, худалдан борлуулахыг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу тус сургуулийн захирал болон ахлах ангийн менежер зэрэг хүмүүст холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай албан бичгийг удирдах дээд байгууллагад хүргүүллээ.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Зочин [202.131.243.190] 2019-11-22 11:44:37

Bi avii ter soning heregtei l ed ban ssddee

зочин [43.242.243.24] 2019-11-21 16:36:47

энэ заалаа төлбөртэй тоглуулдаг сургуулиуд хүүхдэд болохоор хаалттай байдаг, мөн ой гээд л янз бүрийн аргаар мөнгө авдаг сургуулиудыг шалгаачээ

зочин [202.126.89.232] 2019-11-21 12:42:55

зөвхөн сурах бичигтэй зууралдаад байвал хүүхдүүд чинь яаж хөгжих вэ Математик сонингийн бодлогыг бүрэн бодож чаддаг хүүхэд уралдаант шалгалт атугай олон улсын олимпиадад санаа зоволтгүй шүү дээ .Үр хүүхэддээ боловсрол олгох хүсэлгүй эцэг эхчүүдэд бүү зарл даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.