Аргалын ард нуугддаг мануул ховордсоор байна

Л.Батцэнгэл / Шинжлэх Ухаан

-Мэрэгчдийг хордуулж устгаж буй нь мануул цөөрөхөд хүргэжээ-

Мануул гээч амьтны тухай хүүхэд ахуйдаа анх сонссон сон. Сумын төвд мануул орж ирж гэнэ ээ гэсэн яриа сургуулийн сурагчдын дунд тархаж, хичээлээ тасдан гүйж очиж харцгаав. Цэцэрлэгийн шинээр ухсан жорлонгийн нүхэнд тэр муур шиг амьтан орчихсон, хүний нүүр өөд харж чадахгүй хярчихсан байж билээ. Наяад онд мануул тэгэхээр элбэг байсан байгаа юм. Ангийн маань найз багын бөөр муутай хүүхэд байв. Хааяа тэднийд орохоор өвөө эмээ нь хуушуур хийж өгнө. Бидэнд өгөхгүй. Найз маань “Мануулын өөхөөр хийсэн хуушуурыг эмчилгээний журмаар хийж өгч байгаа юм” гэсэн цөөхөн үгээр бидний амыг таглана. Одоо тэр найз маань эв эрүүл аж төрж буйг харахаар мануулын мах өөх бөөрөнд үнэхээр сайн байсан аж. Мануул буюу Палласын муур (Felis manul)нь Төв Азид тархсан жижиг муур юм байна. Манай монгол оронд байдаг мануул бол дэлхийн бусад оронд байдаг садан төрлийнхнөөсөө хамгийн том нь юм билээ. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.

image

Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй гэж байгаа. Дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Нэг тийм өхөөрдмөөр пагвайсан л амьтан даа. Үсний өнгө улирлаа даган хувирдаг гэж байгаа. Үен солонго шиг л амьтан юм уу даа. Өвөл сааралдуу, хээ багатай байдаг гэж байгаа. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг перс муурын үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байсан юм билээ. Гэрийн муураас ялгарах гол шинж нь дугариг хүүхэн хараа, нүдтэйгээ бараг нэг шугамд байрлах чих юм. Социализмын үед ангийн арьс үс худалдаа бэлтгэлийн ангид тушаадаг байхад мануулын арьсыг авдаг байсан. Мануулын арьсыг нь авах гэж агнаж байсан бол одоо зарим улс оронд тухайлбал Хятадад хуулиар хамгаалсан юм билээ. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул, ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулын тоо цөөрөхөд нөлөөлж байгаа гэнэ.

image

Мануулыг гэршүүлж гаршуулах хэцүү

Мануулыг тэжээмэл нөхцөлд үржүүлэхэд хэцүү гэнэ. Зулзагалдаг боловч халдварын улмаас амьдарч чаддаггүй аж. Мануул бие биеэсээ халдвар авахааргүй хол тусгаар амьдардаг тул дархлалын систем нь муу хөгжсөн байдаг гэх.Мануул гуайн зоог бол мэрэгч, жижиг шувууд юм.Манай орны өндөр уулын бүс болон гүн ой тайгаас бусад бүх газарт тодорхой хэмжээнд тархсан байдаг аж. Мануулын тухай судалгаа, зураг, мэдээлэл тун бага учраас төдийлөн сайн мэддэггүй. ОХУ, БНХАУ-д улаан номонд орсон бол манайд ховордож болзошгүй ангилалд хамруулдаг.Мануулыг цөлжилтийн эсрэг тэмцэгч гэж нэрлэж болно. Учир нь малын бэлчээрийг хамгийн ихээр талхалж байгаа үлийн цагаан оготно түүний гол хоол. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчид болон зарим төрлийн жижиг шувуугаар хооллодог энэхүү амьтан нь ямар ч хор хөнөөл байхгүй.

image

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаяр “Нэг удаагийн ажиглалтаар зургаан ногоолойгоо дагуулсан мануул цагийн дотор арав орчим үлийн цагаан оготно барьж идэхийг харсан”-аа ярьсан байдаг. Б.Отгонбаяр мануулын судалгааг идэвхтэй хийж байгаа бөгөөд дэлхийд анхных гэж хэлж болох “Pallal’s cat” зурагт номоо хэвлүүлжээ. Өндөр уулсад төдийлөн хоргодоод байдаггүй ч Увсад 4000 метр өндөрт, Түвдэд 6000 метр өндөрт харагдсан тохиолдол байдаг гэнэ. Мануул нь шөнийн идэвхтэй амьдралтай, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргах боломжгүй аж. Дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд үр төлийг нь ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл өсгөнө. Харин эр мануул нь үр төлөө өсгөх ажилд огтхон ч оролцдоггүй, орхиод явчихдаг ажээ.

image

Сүхбаатар аймагт худагт унасан мануулыг 15 хоногийн дараа гаргаж авахад жижгэрч турсан ч амьд байж. Бидний хүүхэд ахуйд нүхэнд унасан мануул чухам хэд хоносныг мэдэхгүй юм. Тэгэхээр мануул үнэхээр тэсвэр сайтай амьтан аж. Муурын төрөл учраас идэш тэжээлээ үүрэндээ нөөцөлчихдөг, өвлийн шуурганд үүрнээсээ гарахгүй өл сайн даадаг. Хүний нүдэнд төдийлөн харагдахгүйгээр нуугдаж, сэм амьдарч чаддаг нь сэргэлэн зантайгнь илтгэнэ. Гэхдээ жижигхэн, дархлаа муутай бие нь түүнийг сул дорой болгодог. Нүүрэндээ аргал бариад нуугдчихдаг, нүдээ аньчихаад харанхуй болчихлоо гэж боддог маанагдуу амьтан гэж мануулыг өхөөрдсөн ардын яриа байдаг. Мануул үүрлэх нүхээ ухаж чаддаггүй. Ихэвчлэн тарвага, үнэгний орхисон нүхэнд хоргодно. Үнэг, бүргэд, шар шувуу гээд туниа муутай жижиг ногоолойнуудыг нь барьж иддэг амьтан олон аж.

Мануулын арьс, тос, өөхийг авах зар их явдаг

Манай улсад мануулын арьс, тос, гадар өөхийг нь худалдаалах тухай цахим зар их таардаг. Мануулын эд эрхтнийг ашиглах зорилгоор агнаад байх нь харьцангуй ховор ч зугаагаа гаргах санаатай буудаад явчихдаг хүн олон байдаг гэх. Судлаач Б.Отгонбаяр Сүхбаатар аймагт Талын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг байгуулсанаас хойш ойр хавийн малчид мануулыг бэлчээрийн доройтлыг хамгаалах ач холбогдолтойг ойлгож, мануулын талаарх мэдээллийг сайн дураараа мэдээлдэг, бие биедээ дамжуулдаг, хамгаалдаг болжээ. “Бид Сүхбаатар аймагт мануулын судалгаа эхлүүлээд хоёр жил болж байна. Энэ амьтныг битгий алаарай, хайрлаж хамгаалж яваарай гэж нутгийн иргэд болон хүүхдүүдэд байнга хэлж ойлгуулж байгаа. Ямар ч хор хөнөөлгүй амьтан тул үүрэнд нь битгий ойртоорой гэж хэлдэг. Учир нь үүр лүү нь ойртвол мануул үр зулзагаа өөр тийш зөөж эхэлдэг. Замдаа ногоолой нь эндэх, махчин амьтанд бариулах тохиолдол олон. Зугаа маягаар буудаад хаячихсан тохиолдол их байдаг. Хоёр жилийн өмнө биднийг очиход тэгж үхсэн мануул олон тааралдаж байсан. Энэ жил харин харьцангуй гайгүй байгаа. Бөөрийг нь иднэ, биед сайн гэх олон хүнтэй таарсан. Ингэж мухар сүсгээр амьтан хороож яах нь вэ. Талын оготно барьж иддэг амьтан яалаа гэж эм болох вэ. Харин ч бөөн нян тээж яваа шүү дээ гэж хэлж ойлгуулаад буцаадаг. Сүүлийн үед гадны жуулчид дагуулсан хүмүүс үүрэнд нь хэт ойртох, модоор цохиж айлгах зэрэг үйлдлийг хийж байна. Хөөрхий амьтдыг айж үргээгээд ногоолойнууд нь үрэгдсэн тохиолдол олон. Уг нь гадаадын жуулчид тэгж хүсэхгүй шүү дээ. Дагуулж байгаа хөтчүүд нь байгаль орчиндоо, ан амьтандаа ээлтэй баймаар байна” гэж судлаач Б.Отгонбаяр ярьсан.

Төв Азид тэр дундаа манай улсад тархацтай амьдардаг палласын муурны талаар бяцхан мэдээлэл хүргэхэд ийм байна. Мануул гэж энэ пагвайсан хөөрхөн амьтан жилээс жилд ховордож буйн гол дайсан тэгэхээр ухаант гэгдэгч хүмүүн бид л байна даа.


Сэтгэгдэл

Зочин [202.131.248.226] 2022-08-24 02:15:21

ийм сайхан амьтанг алж устгамааргүй байнаа

R [73.44.142.68] 2022-02-17 05:15:43

1776 ond Pallas gedg amitan sudlaach Prussia(odoogiin German)-s ireed MANUULiig Baigaliin urd talaar (ter ued mongoliin nutag baisan) gazart olj haranguutaa ene zuiliin zerleg muuriig Pallas’s cat gej nerlesugei gesiim shig baigaam. Yag nogoo Prejivalskii gobi-d ochood TAKHI-iig olj haranguutaa Prejevalskiin aduu gej nerlesen shig. Hen ch manuul gedeg nershil hezee ehelseniig sonirhohgui, bur mongolchuud ch oorsdo manuuliin tuhai nomondoo Pallas’s cat geed ner ogcon baidag genu. Manuul gedeg nershil n mongol kyrgiz helend 2uland n adilhan baidgiig bodvol, manuul nershil yadaj 1300 onoos omno baisan baij taarah.

DR PRADHAN [37.120.137.72] 2021-05-25 08:00:08

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY CONTACT US THROUGH: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM PRICE: $ 780,000

Мануулаар Хулганыг устгах [103.212.116.32] 2019-11-22 08:21:49

Манай зарим аймагт хулгана ихсээд хэцүү байна. Хулгана ихсээд байгаа газарт Мануул үгүй болсон. Гол шалтгаан нь Мануул байх шүү. Хэт том банхар нохой тэжээх нь мануулыг устгах шалтгаан болсон байна. Иймд баруун аймагт банхар нохойг бага зэрэг тоог цөөлж, Мануулын тоог өсгөвөл хулганыг устгах ажил амархан болов уу.

Зочин [122.201.22.131] 2019-11-22 05:03:49

тэгээд өөрсдаө ажилаа сайн хийгээч .тэр шонхор шувуу.мануулаа хамгаалаач мэргэжилийн хүмүүс нь ажилаа сайн хийгээч

Зочин [103.26.195.248] 2019-11-22 05:01:10

Love hoorhon

Зочин [103.26.195.248] 2019-11-22 04:59:56

Hoorhon zolug

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-22 03:06:02

НАМХАН УДААН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХҮНЭЭС АЙЖ ИЧИХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛОХООР ХҮМҮҮС ИХ ШОГЛООД БАЙНА Л ДАА. ХӨДӨӨГҮҮР ЯВДАГ ЭСВЭЛ ХӨДӨӨНИЙ ЮМНУУДЫГ САЙН СЭНХРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ЗУЛЗАГАНУУД НЬ ИХ ХӨӨРХӨН ЮМ АА.

Зочин [202.126.89.24] 2019-11-22 02:25:25

Хөөрхөн золиг бна. Ан амьтнаа хайрлацгаая хүмүүсээ.

Зочин [103.87.255.66] 2019-11-22 02:22:11

Хөдөөнийхөн эх нутгаа хайрладаг , хотын тэнэмэл новшнууд очиж алаад байдаг юм

Зочин [202.21.108.143] 2019-11-22 02:21:24

УЛААН НОМД ОРУУЛ

Зочин [202.55.191.194] 2019-11-22 01:46:03

амьтдыг агнаж болно гэхдээ хайрлаж яагаад болдоггүй юм бэ хомхой сэтгэлээр үй олноор нь хороох юм

Зочин [66.181.177.189] 2019-11-22 00:53:53

Тоо толгойг нь өсгөе гэвэл ёстой амархан улаан номд оруулаад агнасан хүнийг арван саяар торгох үнэлгээ тогтоогоод л асуудалгүй үр дүнд хүрнэ

Зочин [77.13.119.233] 2020-01-30 21:03:22

Яг зөв

Зочин [202.126.89.50] 2019-11-22 00:23:33

АНЧДЫН ГРУПП гээд фэйсбүүк дээр Мануулын мах зарна авна гээд зөндөө байдаг. Тэр хүмүүст өндөр торгууль тавьж сайн хашраах хэрэгтэй

Pee [202.55.191.130] 2019-11-22 00:15:00

Maliin belcheeriig hamgiin ikh talhalj baigaa amitan bol mal uuruu ymaa. Baigaliin amitan buruu muu baina gej hezee ch baihgui, baigaliinhaa shalgarlaar l bidniig mal amitan mallalhaas ch umnu amidraad zohildood l yavdag baisan. bid nar l haa hamaagui olon too tolgoi maliig belcheereer tejeej olshruulsanaas belcheer talhlagdaj baigaa ymaa. uliin tsagaan ohtono bol esregeeree talhlagdaj hatuursan hursiig siiruulj hursund huyoo beldej uvsnii ur tsatsdag amitan.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.