Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориуулалтын замаа хүлээлгэн өглөө

Aдмин / Орон нутаг

Сайншанд - Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17,5 км автозамыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа.

ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс орон нутагт ажиллаж хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа. Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн хоёр үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм.

Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна.

Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах 240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:01:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:01:16

иргэн [59.153.115.150] 2019-11-27 21:06:32

Энх цагийн цэргийн хүчийг ингэж ашиглаж байгаа нь сайн хэрэг.Цаашид цэргийн хүчээр иймэрхүү бүтээн байгуулалтыг өргөжүүлэн хийвэл улсын эдийн засагт өгөөжөө ихээр өгнө.Ерөнхийлөгчдөө баярлаж байна.

Зочин [66.181.161.79] 2019-11-27 14:06:21

Олон ийм анги байгуулаад Зам барилга бүгдийг цэргүүдээр хийлгэх юмсан. Ядаж л залуучууд ажил хийж сурна. Бие бялдар сэтгэл зүйн хатуужин. Улаанбаатарын хүний эрх ярьсан эр эм нь ялгагдахгүй залуучуудыг бол энэ ангид явуулж болохгүй гай болно. Оюутан цэрэгт л явуул

Ганаа [66.181.180.88] 2019-11-24 18:06:42

Та нарт баяр хүргэе. Цэргүүд мундаг шүү.

Зочин [202.9.45.186] 2019-11-23 10:37:16

Цэрэг арми гэдэг энхийн цагт бүтээн байгуулагч хэцүү цагт эх орноо гэсэн уриатай байсан ардачлал гээд устгачигсан байсан ашгүй дахин сэрэглээ Энэ муу сайн 30 жил чалчсан чалчаанууд насилк барьж байсан байлгүйдээ мөнгө хувийн эрх ашиг бодоод Улаан одийн сурвалжлагч ерөнхийгч болоод өөртөөл хөрөнг оруулж эх орноо ард түмнийг хохироосон аж үйлдвэрийг устгасан нь нийгмийн даатгал татвар санхүү боловсон хүчин гээд улсийн хүчин чадал суурийг устгасан одоо хатуу чанга бодолгоор улсаа хойч ирээдүүгээ харах ёстой Дэлхийн хүн ам хөгширч Монгол залуужиж байн тиймээс шинэ хөрс шороонд шинэ үр хэрэгтэй эх орны шилмэлшүү гадных хэрэггүй хангалттай хаширлаа алдлаа харлаа үзлээ

зочин [103.57.94.30] 2019-11-22 17:52:02

Зохион байгуулалттай хүчнийг зөв ашиглавал ийм л үр дүнтэй. Цэрэг энхийн бүтээн байгуулалтад оролцож ажил хийж болохгүй гэсэн "ухаантнууд" одоо хар даа. Мөн Бат-Үүлээ, эдгээр цэргийн албан хаагчид хэдэн төгрөгийн цалин авч байгааг зарлаач. Хөдөлмөрийг нь шуллаа гээд л чи хашхираад байсан даа

Зочин [122.201.24.34] 2019-11-22 13:44:48

Tcergiihen gj ene shuu de. Hariutclaga sahilga bat..uy ch hiisen setgeleesee hiideg hamt olon do. Buh l ajliig tusuv shaardhgui ali bolo bololtcoogoo ashiglhiig hicheedeg ...tiiml humuus baharhj bn.

Зочин [202.126.89.233] 2019-11-22 14:37:18

ЗХ -ний гар сэтгэл нэгдэж ажилсан Офицер.ахлагч байлдагч.ажилтан албан хаагчиддаа баяр хүргэе та нар чадсан шүү амжилт

Зочин [192.82.71.220] 2019-11-22 13:20:30

маш сайн байна. баяр хүргэе

Зочин [192.82.69.43] 2019-11-22 13:25:50

хучилтыг газрын хѳрс 18 ' дулаантай үед хийх ёстой. Хүйтэнд хийвэл хучилтын насжилт муу хуурдагийг мэднэ биз.тушаалаа стандратад тохируул ѳг

Зочин [103.26.195.248] 2019-11-22 12:50:52

Good

zochin [202.21.124.130] 2019-11-22 12:14:23

mongol uls ZKHY gedeg shine yamtai boljee....tegeed yu erheleh yam yum be de

Зочин [66.181.168.81] 2019-11-22 12:08:33

ЗХЯ-гэж ямар яам бэ? Үйлдвэр ашиглалтанд орвол химийн үйлдвэр дагаж хөгжих байхаа.

Зочин [202.126.89.40] 2019-11-22 11:16:19

Тэнэг толгой бат-үүлийн хэлдгээр хувийн секторт өгсөн өдийд зам ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон байх байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоер маш сайн ажиллаж байгаа. Монголчууд бүгд Та 2-ыг дэмждэг!!! Энэ бол туйлын үнэн шүү.

эрдэнэ [103.26.194.151] 2019-11-22 11:14:09

сайхан мэдээ б.Хүн нэг амьдрахдаа 1 ч гэсэн сайн юм хийвэл зүгээр юм.Хүрэлсүх сайд идсэн уусан байлаа ч Монголын түүхэнд хийсэн юмтай алтан үсгээр бичигдэх сайд бж чадлаа.өөр хэн ч биш

Зочин [183.177.97.70] 2019-11-22 11:01:14

Армийн дайчиддаа баяр хүргье, та нарын тавьсан замаар эх орны хөгжлийн олон мянган тонн ачаа тасралтгүй хөврөх болтугай.

Зочин [66.181.184.195] 2019-11-22 10:47:05

Цахилгаанаар ажилдаг машинтай болох гэж байхад гээд л Нефть импортлогчдын хөлсний амьтад донгодож байна. Сонор сэргэмжтэй байхгүй бол яаж ч мэднэ шүү!!!

Зочин [202.9.43.97] 2019-11-22 10:15:15

Одоо удахгүй дэлхий нийтээр цахилгаанаар ажилладаг автомашин ашиглах гэж байна. Тэр үед наад нефть боловсруулах үйлдвэр чинь хэрэггүй хог болох байх даа

T [175.223.3.203] 2019-11-22 10:30:07

Chi neptnees yu yu gargaj avdagiig medeh uu ?

Зочин [139.5.219.138] 2019-11-22 10:07:14

Хийе гэвэл чаддаг армитай шүү Хужаа нараар хийлгэсэн бол мөнгө цалин урагшаа гараад явах байлаа. Монголдоо бүх юм нь үлдэж байна баяр хүргэе


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.