Дулааны шугамын худагт халуун ус алдаж, хоёр хүн амиа алджээ

Aдмин / Хууль

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, дулааны шугам сүлжээний худагт өчигдөр халуун ус алдаж, хоёр хүн амиа алджээ. Дулааны шугам сүлжээний худагт ус алдаж, дотор нь хоёр хүн байгаа талаар өчигдөр 19:32 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст дуудлага ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19:42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг ирүүлж, тухайн шугамыг 20:05 цагт хаасан байна.

Худгийн халуун усыг мотопомп ашиглан соруулж, 21:30 цагт эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцсыг гаргаж авчээ. Цагдаагийн байгууллага нас барсан хоёр иргэний нэр, нас, харьяаллыг нь тогтоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:04:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:04:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.