Н.Оюундарь: Гэр бүлийн хүчирхийлэл даамжирч байна

Ц.Анударь / Нийгэм

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь эмэгтэйчүүд-

Олон улсын судалгаагаар хүчирхийллийн 98хувийг эрүүл хүн, хоёр хувийг сэтгэцийн өвчтэй хүн үйлддэг ба нийт хүчирхийллийн 95хувийг эрчүүд үйлддэг болохыг тогтоожээ.2018 оны байдлаар Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн улмаас 135 иргэн хохирсноос нэг хүн амь насаа алдаж, 14 хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 93.3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд үүнээс эхнэр 66, хамтран амьдрагч 24, төрсөн хүүхэд долоо, дагавар хүүхэд дөрөв байсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

Бие махбодиор хохирсон хүн сэтгэл санаагаар давхар хохирдог

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтод ямар үйлдлүүдийг багтааж ойлгох вэ?

-Энэ төрлийн хүчирхийлэлд бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн болон бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүдийг багтааж ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн ажлын хэсэг болон өмнөх парламент уг хуулийг батлахдаа нэлээдгүй хугацаанд гадаадын олон хуультай харьцуулж, боловсруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Эрүүгийн хуультай нягт холбоотой. Бие махбодиор хохирсон хүн сэтгэл санаагаар давхар хохирдог. Хүчирхийлэл үйлдэгчийн эл үйлдэл давтагдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Харин бие махбодиор хохироогүй сэтгэл санаагаар хохирсон хүмүүс ч байдаг. Үүнийг ч мөн гэмт хэрэгт тооцох болсон нь хуулийн бас нэг давуу тал болж байгаа юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хууль хүн бүрийн амьдралд хамгийн их хамааралтай байх ёстой хууль?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань хоёр парламент дамнаж явагдсан. 2016 оны арванхоёрдугаар сард энэ хуулийг баталж, би өөрөө ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хуулийн ач холбогдол нь тухайн гэр бүлд ямар нэгэн байдлаар аль нэг гишүүн хүчирхийлэлд өртөөд байгаа тохиолдолд түүнээс сэргийлэх, төрийн үйлчилгээг хүргэх ийм зорилготой.Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийллээс үүдэн хохирсон хохирогчид зодуулах, биедээ ил болон далд шарх аваад зогсохгүй энэ асуудал даамжирсан үр дүнд хүргэдэг учраас Гэр бүлийн хүчирхийлэлтэйтэмцэх тухай хуулийг ярихаас өөр аргагүй. Гэр бүлүүд ихэвчлэн асуудлыг дотроо, гэр бүлийн хүрээнд шийдэх гээд байдаг. Гэтэл энэ асуудал тийм амар шийдэгддэггүй. Хүчирхийллээс үүдэх гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, өртөх байдлыг бууруулах ажлуудыг хийхээр хуульд тусгасан байгаа.

Хүн бүрийн амьдралтай хамааралтай гэдэгтэй санал нэг байна. Концепцын чанартай нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөсөн.

-Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөсөн гэлээ. Энэ талаар тодруулбал?

- Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх сувгуудыг тодорхойлж, энэ төрлийн хүчирхийлэл нь гэмт хэрэгт тооцогдох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгосон. Түүнчлэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах шинэ зохицуулалтыг нэмж, гэрч, хохирогчийг хамгаалах, хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмж албан ёсны болгосон. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчид үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байна. Зарчмын зөрүүтэй олон саналууд орсноос хамгийн чухал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн нийгэмд үзүүлж байгаа хор хохирол, хохирогчийн гэмтлийн зэргээс хамааран шаталсан арга хэмжээ буюу захиргааны зөрчил болон гэмт хэрэг гэж үзэхээр болсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь зөвхөн эхнэр нөхөр хоёрын асуудлыг зохицуулсан зохицуулалт биш юм. Хамрах хүрээнд ахмад настан, хүүхдийн асуудал болон салсан гэр бүлийг хүртэл хамруулахаар тусгасан байгаа.

Хүчирхийллийн шинжтэй үйлдэл давтагдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авахаар тусгасан байгаа вэ?

-Эхний удаад захиргааны арга хэмжээ авах юм. Цаашид хүчирхийллийн шинжтэй үйлдэл давтан бүртгэгдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар бие болон сэтгэл санаагаараа хохирсон гэр бүлийн гишүүн өргөдөл гаргасан тохиолдолд шүүхээр шийдвэрлэдэг байхаар тусгасан. Өмнө нь хохирогч өргөдлөө буцаагаад, гомдлоосоо татгалзсан тохиолдолд хэргийг хаадаг байсан шүү дээ. Гэтэл үүний цаана нөлөөлөгч этгээдийн дарамт байхыг үгүйсгэх аргагүй юм. Хянан шалгах ажиллагаа хэсэг хугацаанд явагдсаны дараа хүчирхийлэл дахин үйлдэгддэг. Энэ байдлыг таслан зогсоохтой холбоотой заалтуудыг хуульд тусгасан. Өмнөх хуулиар хэн, юу хариуцахыг эзэнжүүлээгүй байсан юм.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.69] 2019-11-24 05:00:33

Яасан муу амтай авгай бэ. Казак нөхөртэй бол хүмүүжинэ дээ.

ажлаа гүйцээ [66.181.177.219] 2019-11-24 02:27:44

ОЮУНДАРЬ -та БХДсургуулийн 3 хурандаа оюутан охидыг яаж хүчирхийлдэг талаар ярьсан. АДАГЛААД энэ ажлаа дуусгаж, хүчирхийлэгч хурандаа нарыг шүүхэд өгөөч. ДЭМИЙ яриад байх хэрэггүй дээ. АДАГЛАД нэг ажлаа дуусга.

Зочин [223.38.24.207] 2019-11-24 02:20:10

Чи ЖДҮ- г нь булаасан юм чинь ядуурал гаарч хүчирхийлэл ихсэх нь аргаггүй шүү дээ.

Зочин [202.9.42.231] 2019-11-23 17:56:08

songuuli dohiod irheer heden emegteichuudin sanal avjih gej yadsan avgai nar l ih boloh yum

Зочин [202.179.24.222] 2019-11-23 13:50:02

Байнга хэрүүл өддөг, нөхрийнхөө олсон хэдэн төгрөгийг ил далдуур арагшаа зөөгөөд байдаг эхнэрүүд байдаг. Эд нар хүчирхийлэгч мөн үү.

Зочин [103.26.194.12] 2019-11-24 03:52:16

мөнөөр барах уу? тийм юмнаас шууд салсан нь дээр

Зочин [122.201.21.156] 2019-11-24 03:26:46

Tiийм шуу !!! Бас архидана

Зочин [64.119.18.122] 2019-11-24 00:05:35

биш

Зочин [64.119.26.78] 2019-11-23 13:24:35

Ger bulee zodoj ailgadag ail amitan bval shuud tsagdaa duudaj bai dudlagiig nuutsaldag bolson.huuli ni changa bolson shuu dee.

Дээрэмчин [192.82.69.129] 2019-11-23 13:16:20

Ард түмнээс газрыг нь дээрэмдэнэ Газар дээр нь бөгс эргэх зай үлдээлгүй байшин барьж боломжийг нь дээрэмдэнэ Байшингаа өндөр үнээр түрээслэж давхар дээрэм хийнэ Жижиг дундын боломжийг нь дээрэмдэнэ. Өөр дээрэмдэх юм үлдсэнгүй. Одоо болоо юм биш үү.

Зочин [202.9.45.137] 2019-11-24 02:20:40

Үнэн. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг стандөрт хангахгүй гэж тэр үнэтэй түрээс үрүү шахаж орулна. Бид боол сэтгэхүйтэй юм да

Иргэн [202.9.44.214] 2019-11-23 12:08:42

ТюГишүүн нэртэй новшнууд дээр гарчаад ард түмний төлөө юу ч хийхгүй амьдралын боломжийг хулгайлаад байхаар аргагүй л бх .

Ардын намын хүчирхийлэл [66.181.186.79] 2019-11-23 10:25:35

Ардын намын хүчирхмйлэл улс орныг иргэдийг гэр бүлүүдийг хүүхэд хөгшингүй бүгдийг сөхрүүлж буйг юу гэх юм бол . Боловсролоо хар . Одоо болтол ихэнх ангиуд сурах бичиггүй энэ хүчирхийлэл мөн биздээ. Эмнэлэгт хэвтсэн хүүхэд хөгшчүүл эм тариагаа өөрсдөө авна эмч сувилагч нарыг царайчилна . Энэ хүчирхийлэл биш гэжүү. Газрын бүртгэлийн газрууд хот дүүргийн янз бүрийн албад дээр иргэд үл тоомсорлох гадуурхагдах хүчирхмйлэлд үргэлж өртөнө. Баян ядуугийн ялгаа энэ бол улс төрийн эрх мэдлмйн асар муухай хүчирхийлэл их хурлын гишүүд засаг нь энэ хүчирхийллмйг дуу санаа 1тэйгээр олон жилээр я уулж байна . Ингэж иргэдээ хүчирхийлэл ноёрхсон нийгэмд амьдруулахчаан болж байна.

монгол хүн [172.104.160.241] 2019-11-23 10:04:23

гэр бүлийн хүчирхийлэл ядуугаас их үзснээ.нөхөр орлогогүй гээд би харин төр засаг бас бусармаг эмсийн хүчирхийлэл.энэ авгай хичнээн олон хүний хоол булаав ундармааг хар бас хичнээн олон хүнийг хохироов.одоо иргэн а.а нэгжүүд эдний хохирогч болоод бас нийгэмийн даатгал энэ бас засгын газрын хүчэрхийлэл.олигаруудын хүчэрх йлэл бүр дэндсэн энэ авгай энийг ярихгүй өөр зүйлрүү мөнгөгүй эр эмийн амьдралаар драм бичхээр шийджээ сонгууль ойртов

Ттт [103.212.118.186] 2019-11-23 09:25:23

teneg ЖДҮ авгай бизнесээ хийгээд далд ор. ямар балиар ѳѳх тос халбилзсан арчаагүйн бэ

Зочин [117.136.38.177] 2019-11-23 09:20:48

Bid denduu tuilshramtgai uls yum. Batalj baigaa huuli ni ch amidrald niitsehgui Ach holbogdloosoo iluu hortoi ur dagavar uusgesen hohirol daguulsan sonin huuli togtoomj batlah yum daa olon talaas ni tungaan bodoj hashir turshlagatai amidraliin zovlon jargal ongoruulsen humuusees sanal bodol turshlagaas ni suraltsaj shiidver gargaj bai

Butehgui MGL [43.250.126.162] 2019-11-23 07:46:38

Saihan amitan haragdaad baidiimaa, mmmdadadada , tsaanaa l neg yum hudulguud baigaam daa

Зочин [103.26.194.190] 2019-11-23 07:00:49

ЖДҮ чин авгай хуцалгүй дуугай бай

Zochin [192.82.77.152] 2019-11-23 06:30:25

Buduun nuurtei avgai.

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-23 06:17:24

ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЧИХААД ОДОО УХААНТАЙ ЦАРАЙЛААД ЯАХАВ ДЭЭ. УЛС ОРОН БАЯН ИРГЭДИЙНХ НЬ ЦАЛИН НЬ АМЬДРАЛД НЬ ХҮРЭЛЦДЭГ БАЙВАЛ ЭНЭ АСУУДАЛ ЧИНЬ ЧАМТАЙ ЧАМГҮЙ ӨӨРӨӨ АЛГА БОЛНО. СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР МӨӨРӨХӨӨ ЗОГСОО

ЖДУ [192.82.71.103] 2019-11-23 04:54:14

Миний авах ЖДҮ яасан бэ?

Бодит байдал [192.82.78.251] 2019-11-23 04:23:09

Хэтэрхий нэг талыг барьсан хөгийн хууль. Ямар ч бодлоггүйгээр сэтгэлийн хөөрлөөр баталсан. 5 хувьд нь л байгаа онож байгаа судалгаатай. Үлдсэн 95 нь шууд хэлмэгддэг. Олон гэр бүл энэ хуулиас болж салж байгаа статисткатай болсон байна. Хөгийн авгай эсвэл хадамтай бол тэр залуу ганц ган хийхэд л ямар ч шүүх хуралгүйгээр шууд шоронд орж нэг сар хоригдоно. Үүнээс болж ажлаасаа халагдана, байрны зээл будаа, цалингийн зээл будаа, гэр орон утгаараа санхүүгийн хямралд автаж ууж идэх ч зүйлгүй болно. Нөгөө өргөдөл бичсэн хөгийн амьсгаанууд гурав ч хонохгүй энэ зовлонг амсаад уйлан дуулан цагдаа дээр очиж өргөдлөө буцаана гэнэ. Гэвч хуулийн заалтаар ямар ч өргөдөл хүлээн авахгүй. Нэг сар шоронд хоригдсоны дараа гарч ирэхдээ залуу өөр хүн болж гарч ирнэ. Олон зүйлийг тунгаан бодсон байна. Дахиж хэзээ ч шоронд орохгүй гэж бодно. Тэгээд л шийдвэрээ гаргаж өнгөрсөн амьдралаа энэ гайнуудгүйгээр эрх чөлөөтэй амьдахаар шийднэ. Гэр бүл сална. Эцэст нь хүүхдүүд л хохироод үлдэнэ дээ.

Зочин [202.9.44.214] 2019-11-23 12:11:24

Яг л бодит амьдрал ийм ш дээ

Зочин [64.119.21.207] 2019-11-23 04:20:10

тийм сүрхий юм бол гадаадад байгаа эмэгтэйчүүдээ хамгаалаач оршин суух бичиг авахын тулд бусдийн боолын боол босгоны алчуур болж байгаа ш дээ хөө..

Зочин [202.55.191.40] 2019-11-23 04:19:11

Saihan huuhen shu. Yumaa am ru n hiichvel shuud ter doroo yah bhdaa.

zochin [64.119.17.238] 2019-11-23 04:02:46

ta nar 65laa ajilaa ih muu hiisen bna gej dugnelee yaduural gaarsan avilgal ungu mungu ataa jutuu ajilguidel yaduuralaas ene buhen gaardag yum malaa

Zochin [202.126.89.57] 2019-11-23 03:49:34

Odoo bnoo. Solongost ochij ene lekhtsee unsh. Kkk Tend enegteichuud zovj baigaa.

Зочин [150.129.141.172] 2019-11-23 03:22:09

бүх хэрэг ажилгүйдэл, ядуурлаас улбаатай. Эрх мэдэлтнүүд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийг соён гэгээрүүлж, ард түмний сэтгэлзүйг зөв залж, төлөвшүүлэх талаар юу ч хийхгүй байж оронд хорьж, шороонд булахаа л нэгдүгээрт тавих юм. Хүний хувь заяаг дээдлээчээ. Энэ улс чинь шоронжиж гүйцлээ.

Зочин [150.129.141.172] 2019-11-23 03:17:46

хүмүүжилгүй хүүхэд, хөнгөн эхнэрээ нэг загнахыг гэр бүлийн хүчирхийлэл гэх үү? Дарга нь ажилтнаа, хурандаа нь цэргээ, багш нь шавиа, ээж аав нь хүүхдээ зэмлэж болохгүй хаашаа янзын цаг үе ирээ вэ? Загнах гэдэг чинь хүн гэдэг амьтан байсан цагт байсаар байх харилцааны нэг хэлбэр. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хэсэг бүлэг хүний нэр хүндээ өсгөх зэвсэг, мөнгө олох арга болж дээ

Zochin [73.225.33.36] 2019-11-23 03:15:52

Teneg avgai chi torson eh hongorzuliigaa huchirhiij hooj daramtalsaar baigaad holiig n tairuulaad gudamjind gargaj uhuulee biz dee chi mon hutsavaa Songuulivtohohoor hiij baigaa ajil biz dee

Зочин [192.82.75.223] 2019-11-23 04:16:40

Арай худлаа байлгүй...

Зочин [80.215.4.170] 2019-11-23 02:46:47

Энэ эргүү авгай сонгууль төхөөд сэрлээ л Юүү

Зочин [64.119.24.184] 2019-11-23 02:18:32

ОДБАЯР ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨН ҮҮ ? ГЭДГИЙГ ЭХЛЭЭД ХЭЛЧИХ. ЧАДАХГҮЙ БОЛ АМАА ТАТ.

Зочин [202.9.46.52] 2019-11-23 02:08:26

Мэдээлэлд ойр байгаа хүн их мөнгө хулгайлдгийн за

Зочин [122.201.31.120] 2019-11-23 01:56:07

Эхлээд ЖДҮ-а 31% буцаад төл...тэгээд дараагийн асуудалд ор.

Зочин [202.21.108.160] 2019-11-23 01:55:30

ЖДҮ яасан бэ

Ard [172.58.227.243] 2019-11-23 01:45:14

Yliig changalmaar b.a

Зочин [83.23.234.102] 2019-11-23 01:43:58

Sedev olz piaraa ehlev chi bol hulgaich hudalch bye

Зочин [103.57.94.252] 2019-11-23 01:29:11

гэнэт ухаан ороод янз бүрийн юм яриад эхлэхээр нь гаагүүү бгаа гээд айх юм бна шүү эд нараас чин

Зочин [192.82.77.214] 2019-11-23 01:23:19

Zuv asuudal sanaachilsan huniig doromjilj gutaahaa boli oynaa shantarch bolohgui ulam erch huchtei ajillaaRai

Зочин [64.119.21.207] 2019-11-23 01:15:01

ажилгүй мөнгөгүй байгаа юм чинь аргагүй ш хөө

Зочин [202.126.89.57] 2019-11-23 00:33:36

dura avgai neg sedev oljdee. 2020 ond hudlaa shuu

Баатар [66.181.160.119] 2019-11-23 00:33:18

Дахин сонгогдох санаатай юм байхдаа зайлуул, ЖДҮ АВСАН ТЭГЭХДЭЭ ТУЛВАЛ СОНГОГЧДООСОО УУЧЛАЛ ГУЙХГҮЙ

Mongol [103.212.117.109] 2019-11-23 00:30:25

Oroitson boroo min... ard tumnees hylgailahaa bolichih...

Зочин [192.82.68.85] 2019-11-23 02:58:10

Миёэтэй зургаа татуулсан 27 ийн нэг дайсны талд байлдсан энэ авгайг 20 оны сонгуулд нэр дэвшүүлэхгүй шүү Хүрэлсүхээ


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.