Б.Халиун Японы аваргад түрүүлжээ
Чөлөөт бөхийн Бүх Японы өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотын “Комазава” спортын ордонд болжээ. Тус тэмцээнд Бямбасүрэнгийн Хулан 58 кг-ын жинд тав ялж, алтан медалийн эзэн болжээ. Ийнхүү монгол охин Бүх Японы аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлснээс гадна шилдэг тамирчны шагналыг хүртсэн байна. Мөн түүний төрсөн дүү Б.Халиун 54 кг-ын жинд шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүлжээ. Энэ жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 181 сургууль, клубийн 611 тамирчин өрсөлдсөн байна.
Б.Хулан нь өдгөө 15 настай бөгөөд олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубт хичээллэдэг аж. Тэрбээр энэ жилийн дөрөвдүгээр сард Хэнтийд болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлж ДАШТ, Азийн аваргад оролцсон юм.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:57
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:56
Гал Эрдэнэ [139.5.218.102] 2019-11-27 09:25:44
Үнэхээр мундаг хичээнгүй охид байна .Улам их амжилт гаргаарай.Амжилт хүсэе
Зочин [14.52.172.253] 2019-11-26 08:16:20
Олимпийн аварга болоорой. Амжилт хүсье
зочин [122.201.21.230] 2019-11-26 05:59:24
Баяр хүргэе ирээдүйтэй охид байна.