“Жижиг Үүеэ” Г.Ган-Эрдэнэ хоёр дахь тулаанаа энэ сарын 15-нд хийнэ

Aдмин / Спорт

Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Рио-2016” Олимпийн наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Г. Ган-Эрдэнэ аравдугаар сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд тулалдаж оноогоор ялсан билээ.

Тэгвэл Г.Ган-Эрдэнийн хоёр дахь тулааны тов тодорсныг түүний промоутер Энди Ким мэдэгджээ. Манай боксчин арванхоёрдугаар сарын 15-нд Филиппиний боксчин, 26 настай Жерри Табаготой мөн л Генерал Сантос хотноо тулалдах ажээ. Энэ жил 26 настай Г.Ган-Эрдэнэ Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.