Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн удирдах хорооны анхдугаар хурал боллоо

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй Мон (3787/3788): “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Удирдах хорооны Анхдугаар хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тус яамны Хаан танхимд боллоо.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт буюу Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилготойгоор 2019-2024 онд хэрэгжиж байна.

Тус төслийн хэрэгжилт, үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, салбар хоорондын уялдааг сайжруулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийн Удирдах хороо нь БОАЖ-ын Сайдын тушаалаар БОАЖЯ, СЯ, БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ зэрэг төрийн байгууллагууд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Захиргаа болон иргэний нийгмийн төлөөлөл болох “Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо”, “Дэлхийн байгаль хамгаалах сан”, “Монголын Эмэгтэйчүүдийн сан” зэрэг ТББ-ын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд төслийн Удирдах хорооны дарга Ц.Цэнгэл Удирдах хорооны Анхдугаар хурлыг удирдаж, хурлаар төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд үндэслэн төслийн 2019-2020 оны худалдан авах ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:03:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:03:07


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.