Боксын шилдгүүд оролцсон насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ

Л.Батцэнгэл / Спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймагт эхэлсэн байна. Тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эрэгтэй тав буюу олимпийн нийт 13 жинд өрсөлдөх аж.

Энэ тэмцээнийг Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын шигшээ багийг бүрдүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, хамтран зохион байгуулагчаар “Даншиг” групп ажиллаж буй.

Дашрамд дурдахад, тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын зэрэг шилдэг тамирчид хүч үзэх юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.108] 2019-12-02 22:32:21

Мөнхэрдэнэ шиг шилдэг тамирчид хүч үзсэнээр илүү үзүүштэй сонирхолтой болно. Энэ доор юм бичсэн тэнэгг мал юу мэддэг юм

Зочин [122.201.21.205] 2019-12-02 17:59:38

Энэ сэтгүүлч мэдээгээ эрүүл л бичдэг байгаа даа.Эрэгтэй 8 эрэгтэй 5 гэхийн ха ха.

Монгол [2.247.246.203] 2019-12-02 17:31:43

Мөнх-Эрдэнийг дийлдэг юм бол зодоод тэр медалиа аваад дэлхийн, олимп энэ тэрэндээ явцгаа л да. Чадахгүй бол чацга царайлаад гэртээ хэвтэцгээ

зочин [66.181.178.14] 2019-12-02 16:14:40

Мөнхэрдэнэ. гандан ,буурахгүй ,юм ,аа. Олимпд ,ороод гавьдаггүй ,зогсоно ,биз .ээ. Цэндбаатарыг явуул.

Цэндбаатар [103.9.90.98] 2019-12-06 14:12:48

Та нар мэддэг юм уу хаха


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.