Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртэж, гэмтжээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр, мөргөлдөх хэлбэрээр хоёр осол тус тус гарчээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд, хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:02:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:02:47

Зочин [103.80.210.120] 2019-12-03 01:56:25

. Хар өглөөгүүр хоносон ам үнэрлэдэгээ болимоор юм.Шөнө үнэрлэлдээ. Шөнийн согтуу л осолтой, өглөөгүүр тэдний чинь тархи нь ядаж эрүүл байгаа.

Aka [66.181.161.64] 2019-12-02 16:04:20

Torguuli baga bainaa...Bas masjiniig ni ulsiin umch bolgoj shuud huraa ...

МГЛ [122.201.28.8] 2019-12-02 09:04:43

Жолоо барих эрхийг нь шууд хас. Ядаж л түгжрэл багасах байх да.

Зочин [66.181.161.64] 2019-12-02 16:06:43

Mashinii ni ulsiin orlogo lgoh geregtei

Зочин [66.181.161.64] 2019-12-02 16:06:12

Mashinii ni ulsiin orlogo lgoh geregtei


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.