ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид Анкара хотноо ажиллалаа

Aдмин / Гадаад мэдээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Анкара хотноо ажиллалаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Ойн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт талууд гарын үсэг зурж, Туркийн ой, хээрийн түймрээс сэрэмжлэх удирдлагын төвтэй танилцаж, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг “Киванч” компанийн үйл ажиллагаатай танилцав. Талууд түймрээс сэрэмжлэх, унтраах чиглэлээр боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Туркийн Ойн ерөнхий газар нь ой хээрийн түймэртэй тэмцэх болон мод үржүүлэх асуудлыг хариуцдаг Засгийн газрын агентлаг юм.

Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчдийг Туркийн дотоод хэргийн яамны дэд сайд Исмайл Чатаклы хүлээн авч уулзав.

Мөн БНТУ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга, доктор Мехмет Гүллүолутай уулзаж, гамшгаас сэрэмжлэх хамтын ажиллагааны хүрээнд газар хөдлөлтөөс сэрэмжлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, энэхүү чиглэлээр Туркийн хэрэглэж буй тэргүүний техник, технологийг судлах, нэвтрүүлэх талаар цаашид ярилцахаар тохиров. Турк нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг, хүчтэй газар хөдлөлтөд нэг биш удаа нэрвэгдэж байсан бөгөөд газар хөдлөлтөөс сэрэмжлэх чичирхийллийн 1100 гаруй станцыг нутаг даяараа байршуулсан, энэхүү салбарт үлэмж туршлага хуримтлуулсан улс юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:32

зочин [122.201.28.10] 2019-12-04 07:10:00

Харин ч энэ даргын үед Онцгой чинь онцгой шиг болж байгаа юм бишүү. Урьдын дарга нар чинь цүнх баригч нар байсан. Онцгойд хүн хүч, техник хэрэгсэл л хэрэгтэй. Болвол аваад л байгаарай.

Sreenn [203.91.115.53] 2019-12-03 22:49:36

Ontsgoi baidaliin ontsgoi general daa amjilt ! Tanid bolon tanai hamt olond sain saihniig husie !

Аа [203.91.115.49] 2019-12-03 08:19:26

ЭНЭ БАДРАЛ БАЙНГА ГАДААД ЯВДАГ БОЛЖЭЭ ҮР ДҮН БАЙХГҮЙ. ОЙН ТҮЙМЭРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ГАЛ СӨНӨӨГЧИДИЙН ХУВЦАС ХЭРЭГСЭЛ ОГТ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ШҮҮ ДЭЭ ХАРИН Ч ӨМНӨХӨӨСӨӨ МУУДСААР БНА. БАДРАЛ ОНЦГОЙГ САМАРЧ БНА. МӨНГӨ Л ХУСАЖ ХООСОН ХӨНДИЙ МАШИН ЧАНАР МУУТАЙ ХУВЦАСТАЙ БНА. ОРОСООС ХӨНДИЙ ХООСОН ГАНЦ БАХЬГҮЙ МАШИНЫГ АВРАХ МАШИН ГЭЖ МӨН ХЯТАД СОЛОНГОСЫН ХАМГИЙН МУБ МАШИНЫГ ОРУУЛЖ ИРЭЭД МОНГОЛД ВАГНЁР АЗИЙН ХАШААНД УГСАРЧ ОНЦГОЙД ШАХАЖ ТЭР НЬ ОДОО МАРААЛИЙН ЭЛЭГДЭЛД ОРООД ГРАЖИД ЗАЙ ЭЗЛЭЭДХОГ БОЛЖ БНА.БАДРАЛЫН ЭНЭ ЗАВААН АВИЛГАЧ ШУНАЛЫГ ШАЛГАЖ ШОРОНД НЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ХЭДЭН ҮЁЭРЭЭ ЭНЭ ҮЙЛ ЛАЙГ НЬ БУРХАН ЭДЛҮҮЛЖ ГЭСГЭЭХ БАЙХ.

Аа-д [104.131.19.173] 2019-12-04 01:53:27

Чи одоо галзуу юу солиотой юу? Харин ч үе үеийн дарга нараас хамгийн их ажил хийдэг нь гээд онцгойгийнхон өөрсдөө их ам сайтай байдаг юм байна лээ. Ажил хийж байгаа нэгнийг нь битгий ингэж муучилж бай. Тамын тогооноосоо гарч үз!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.