“Болор цом-37” наадмын бүртгэл эхэллээ
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-37” наадмын шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авч эхэлсэн байна. Наадамд оролцох найрагчид энэ онд бичсэн хоёр шүлгээ энэ сарын 27-ны өдрөөс өмнө өгөх бөгөөд хураамж нь дөрвөн мянган төгрөг юм байна.
Майлээр болон факсаар шүлэг хүлээн авахгүй бөгөөд МЗЭ-ийн 327964 дугаарт холбогдож болох юм байна. Энэ жилийн “Болор цом” наадам их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Багануур дүүрэгт 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр болох тов гараад байгаа юм билээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:36
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:36
Зургийн дизайн нь хуучных юм. 4000 төрөг мөн үү??? [202.131.225.53] 2019-12-05 03:05:30
Тэгээд ядаж байхад яруу найрагчдын зургийг хар-цагаан өнгөтэй, дизайн нь 1930-40-өөд оных шиг хийчихсэн, дээр үеийн 111, 120-р зарлигаар арга хэмжээ авхуулсан хүмүүсийн зургийг Цагдаагийн үүдэнд тавьчихдаг байсан шиг юм. Хуучны хүн гэж! Тэгээд хураамж нь тэгээд 4-хөн мянган төгрөг юм уу? Монголын яруу найргийн үнэ цэнэ ингэж буух ч гэждээ. Энэ мөнгөөр чинь УБ-аас Багануур орж амжихгүй ш дээ.
37 гэдэг нь ямар утгатай юм бэ? [202.131.225.53] 2019-12-05 02:57:11
"Болор цом-37" гэхлээр санаанд 1937 он орж ирж сандраад "Юун наадам? Юун Цагаан сар?" гэж бодогдлоо. "З7" гэдэг нь ямар утгатай юм бэ?