"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ

Aдмин / Нийслэл

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог ХХААХҮЯ-аас аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан юм. Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 5-наас 20-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна. Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрөгч аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болох “Гулууз” арга хэмжээг нийслэлд амжилттай зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:47:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:47:04

Chenj [180.46.197.86] 2019-12-07 18:39:17

Umhii hujaa pizdakuudiin himiin bodistoi usand ugaasan mahiig hyamd zaraad shaaj bj magadgui shuu pizda!!!!!.....

зочин [66.181.187.34] 2019-12-07 17:18:08

махны ченжийн үнэ байна малчидаас ченжүүд их хямдхан авдаг юм билээ. Хонь-ны махыг 1-кг 3000-3500, Үхэрийн махыг 1-кг 4500-5000-д авдаг юм билээ зарахдаа наад үнээр чинь дэлгүүрүүд зарж байна

Зочин [66.181.161.23] 2019-12-10 08:36:22

Чингэлтэй дүүрэгт байгаа байршил

Зочин [59.153.115.199] 2019-12-06 12:59:19

Mah unetei bn shonhor zah dr aria hyamd bn shuu uher 6500 honi 5800 tai bsn

Зочин [202.126.89.227] 2019-12-06 11:47:07

Тэр хямдхан мах чинь ядарч турсан сульдаж доройтсон туранхай малын мах л хямдхан байдаг юм.

махчин [64.119.17.100] 2019-12-07 15:23:06

чиний махнаас дээр.ер нь үнэтэй худалдаа нээх хэрэггүй

chenj [202.9.40.46] 2019-12-05 20:17:13

bid chenjuud makh zarna

makhchin [202.9.40.46] 2019-12-05 20:15:49

ugaasaa malchid bish chenjuud makh zarna shde malchid uwul bolohoor hotiikhnoos tuslamj awaad khawar namar zun nairlaad yawj bdag humuus sh dee hezee hotiihond tuslamj uzuulj uneggui gee bolii gehed hyamd mah ugch uzsiin

Зочин [202.21.109.80] 2019-12-05 19:25:10

Махны үнийг хөөрөгдсөн худалдаа байна шүү Цаана чинь хоньны мах 5100-5400 үхрийнх нь 5800-6000 байна хөө

Зочин [103.212.117.198] 2019-12-05 21:41:35

Хаана тийм байна заагаад огооч ???

Chenj [192.82.67.208] 2019-12-05 10:35:36

Cheng; Cheng ah egch nar chini ta nartaa l hooliig chini oirtuulj ugch baigaam shdee. Uchir;malchin Naiz chini malaa mallaad ajillsaar baigaa bolhooroo ta nartaa hurguulj baigaa ni l ter. Yamarch ued ta nariigaa :MAHAAR: tasalduulahgui gej Malchid chini zavgui bnaa...oilgotsgoo.

Xulxi toriin chenj [202.9.40.59] 2019-12-05 09:58:29

Dundgovid 4500 bna xoni xar luivarchdaa

зочин [202.131.246.74] 2019-12-05 09:27:27

хѳвсгѳл аймагт үхрийн мах 4800р авч байсан ченжүүд. Хотод зарахдаа 7000. Хэдэн тѳгрѳгний зѳрүү байна. Энэ бол луйвар.. Ашиг

зочин [103.26.193.69] 2019-12-05 08:02:58

Зөв, овоо амьдрал мэддэг хүмүүс хөдөө аж ахуйн яаманд ажиллаад эхэлж дэмжиж байна.

Иргэн [64.119.20.149] 2019-12-05 06:39:14

Хаана вэ

Зочин [66.181.178.148] 2019-12-04 21:58:07

зөв байна

Өвгөн хүн. [202.9.40.30] 2019-12-04 20:45:04

11 сарын 25 нд Өвлийн хүнсээ авхаар Шонхо зах дээр очход Үхрийн ах бааний үнээр 6000-7000 төгрөгийн хооронд байсан. 7000 төгөөр бол их тарган ,нас гүйцсэн үхэр авч болж байсан. Би хөгшинтөйгөө шүдлэн үхэр 6000 төг буюу 900 мянгаар авсан. Гэтэл одоо нэмэгдэлгүй гэчихээд доод үнэ 7000 гэдэг чинь үнэтэй байгаа юм биш үү?

нар [202.126.88.40] 2019-12-04 19:25:32

7500 үнэтэй бн ченжүүд 7000-р зарж бхад малчид ядаж 6000-р зараач

Зочин [64.119.23.200] 2019-12-04 18:51:16

Baruun talruu neg gazar zohion baiguulaachee, dandaa zogsoolgui gazruud baihiin yum hiivel hiisen shig hii chadahgui bol boli

Заваан нэртэй юм аа . [150.129.142.178] 2019-12-04 18:47:11

Юун идэш бээ . Гахай биш дээ . Өвлийн идэш ууш ч гэнэ үү ямар тэнэг нь ийм нэр өгдөг байнаа .

Зочин [43.228.131.45] 2019-12-05 09:50:33

Өмсөн тэжээлтэн минь дуугүй бай

Зочин [192.82.71.103] 2019-12-05 09:27:20

Mongol zangaaraa bai.chatsaga tsaraitaa

Зочин [103.10.23.129] 2019-12-04 19:08:50

гөлөг мин монголоороо бай

zochin [202.55.188.41] 2019-12-04 18:23:41

Chenj gej shynaliin tulamnaas hol bai

zochin [192.82.64.99] 2019-12-04 18:02:52

Энэ их зөв зүйтэй ажил байна лээ. Ченжийн гар дамжихгүй захын үнээс хямд амар байсан.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.